Арьс огцом хөгшрөөд эхэллээ? Е амин дэмийг зөв хэрэглэснээс хойш үр дүн нь миний бүх найз бүсгүйчүүдийг гайхшруулсан юм

2

Е амин дэм нөхөн үржихүйн системд хамаарах тул эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай юм. Энэ амин дэмгүйгээр эмэгтэйчүүдийн ямар ч өвчин эдгэрэхгүй.

Е амин дэм нь өндгөн эс хөгжихөд нэн шаардлагатай, хэрвээ эмэгтэй хүн жирэмсэлсэн бол үрийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Ард түмний дунд Е амин дэмийг эмэгтэйчүүдийнх гэдэг нь зүгээр ч нэг хоосон үг биш бололтой. Бие махбодь Е амин дэмийн дутагдалд орохоороо эмэгтэй хүн ядарч, гоо сайхнаа алдаж эхэлдэг байна.

 

Эмэгтэйчүүдэд зориулсан Е амин дэм

Үрчлээ гарахаас урьдчилан сэргийлнэ – арьсыг дотроос нь тэтгэж шим тэжээл өгдөг. Хэрвээ түүнийг тогтмол зохих тун хэмжээгээр хэрэглээд байвал хөгшрөх явцыг 5-10 жилээр хойшлуулах боломжтой.

Е амин дэм – гайхалтай антиоксидант бөгөөд эсийг исэлдэхээс хамгаалж бие махбодид хорт хавдар үүсэх үйл явцыг таслан зогсоодог байна. Уг амин дэмийн дутагдлын үед эсүүд хэт мэдрэг болж хорт бодист амархан гэмтэж эхэлнэ, үүний үр дагаварт дархлаа сулардаг ажээ.

Токоферол бол Е амин дэмд агуулагдах идэвхтэй бодис – биеэс хорт бодисыг гадагшлуулна, канцероген үүсэх үйл явцыг таслан зогсооно, мөн эд эсийн нөхөн үржихүйд идэвхтэй нөлөө үзүүлэхээс гадна гормоны ялгаруулалтыг тэнцвэржүүлдэг байна.

Е амин дэм нь дараах хоол хүнсэнд агуулагддаг (буурахаар харуулав): буудайн үрийн тос, буурцаг, хөвөн болон наранцэцгийн тосонд, бүйлсэн самар, газрын самар, маргарин, эрдэнэ шиш болон маалингын тосонд, хушга, буурцаг, эрдэнэ шиш, далдуу модны болон оливын тосонд, гурвалжин будаа, буудай, ангаахай самар, чангаанз, таримал хөх тариа, чацаргана, шош, нохой хошуу, овьёос, вандуй болон өөр бусад хүнс хамаарна.

Эндээс харахад Е амин дэм хүнсэнд ихээр агуулагдаж байна, үндсэндээ тослог хүнсэнд байгааг та анзаарсан байх. Тийм учраас хоолны дэглэм баримталж байгаа бүсгүйчүүд Е амин дэмийн дутагдалд орох эрсдэлтэй ажээ.

Тэд Е амин дэмийн өндөр агууламжтай хоол хүнсний хэрэглээг хасаж байгаагаараа бодисын солилцоо хэвийн явагдах үйл явцыг алдагдуулж байгаагаа ойлгодоггүй. Тэгэхээр илүү сайхан харагдахын тулд бүсгүйчүүд турж эхэлнэ, гэхдээ буруу, хүсээгүй үр дагаварт хүрэх замыг сонгон турж байна. Е амин дэмийн дутагдал нь арьс, үсний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Хүн нүдэн дээр л хөгширч эхэлнэ.

Е амин дэм дутагдаж байгаагийн шинж тэмдэг: хуурай үс, хуурай болон үрчлээтэй арьс, хөлрөх, бэлгийн дур хүсэл арилах, депресс, аливаад хүсэл сонирхолгүй болох. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Е амин дэм нь зөвхөн бие махбодийн эрүүл мэндийг хариуцаад зогсохгүй сэтгэл зүйн байдалд ч нөлөөлж байна.

Хоол хүнсээр дамжуулж Е амин дэмээ авч чадахгүй бол яах вэ? Синтетик гаралтай Е амин дэм ууж болно. Амархан шингэдэг – энэ нь ч давуу талтай гэж үздэг. Е амин дэмийг хэрхэн хэрэглэх вэ? Эмийн сангаас капсул хэлбэртэй Е амин дэм аваад курс байдлаар ууна, хамгийн гол нь заавар дээр заасан тунг чанд баримтлах хэрэгтэй. Өдрийн зөвшөөрөгдсөн тун нь 15 мг-аас хэтрэх ёсгүй байдаг.

Мэдэх ёстой зүйл юу вэ? Е амин дэм хэрэглэж байхдаа Д амин дэм ууж болохгүй, бас эсрэгээрээ, Е амин дэмийг A болон С амин дэмтэй хослуулж уухыг зөвлөдөг байна.

Уг амин дэм нь тосонд хайламтгай тул үйлчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд тослог хүнстэй цуг өдрийн эхний хагаст уухыг зөвлөе. Мөн Е амин дэмийг антибиотиктой цуг хэрэглэхгүй байх нь чухал, үүнээс гадна кофе, шүүс болон сүүгээр даруулж ууж болохгүй.

Бусдад хэрэгтэй уг мэдээллийг сошиал сувгаар бусаддаа хуваалцаарай.

28
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Chantsaldulam Serjpovron

    Chantsaldulam Serjpovron

    2018/05/19 at 13:08

    Vitamin E-tei tos zarj bga shvv

  2. Enka Enka

    Enka Enka

    2018/05/19 at 14:01

    Elsa Jagaa

  3. Отгонцэцэг Отгоо

    Отгонцэцэг Отгоо

    2018/05/19 at 14:22

    Naideartai e bitamin haanaas awah be

  4. Oyunsuren Oojoo

    Oyunsuren Oojoo

    2018/05/19 at 15:17

    E vitaminiig udurt yamar hemjeegeer heregleh be?

  5. Khaliunaa Haliunaa

    Khaliunaa Haliunaa

    2018/05/19 at 16:35

    Tuul Tuul Mongon Tsetseg Moogii Tuya

  6. С. Б.С

    С. Б.С

    2018/05/19 at 23:44

    үнэ
    яаж хэрэглэх үү

  7. Chantsaldulam Serjpovron

    Chantsaldulam Serjpovron

    2018/05/19 at 23:59

    С. Б.С sain bn u ugluu oroidoo tvrhene vne 15000

  8. хаанаас авах ве

  9. өшузы

    2020/05/02 at 17:25

    шжзу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *