Английн гудамжинд хэрэн давхилдах хэрэмнүүд [30 фото]

0

Английн гудамжинд хэрэн давхилдах хэрэмнүүд [30 фото]

Сагсгар сүүлтэй, сааралхан хэрмийг өхөөрддөггүй хүн гэж байдаггүй. Ой хөвчид модны мөчир дамжин дүүлэн үсэрч, самар боргоцой цуглуулан амьдрах энэ бяцхан амьтдыг Английн гудамжинд хүмүүстэй ойр дотно амьдардаг гэвэл та итгэх үү? Хэрвээ таны санаанд нэг л буухгүй байгаа бол та дараах фото зургуудыг тухлан үзээрэй. Англид маш олноороо байдаг эдгээр бяцхан амьтад хүмүүс руу аажимхан дөхөж, өөрийг нь ямар нэгэн амттай зүйлсээр баярлуулахыг нь хүлээдэг байна. Английн гудамжнаа төрөлх иргэд нь мэт хөлхөх энэ хэрэмнүүд үнэн хэрэгтээ тус арлын уугуул амьтад бас биш юм. 1876 онд америкаас дүрвэж ирсэн саарал хэрэмнүүдийн үр удам болох улаан хэрэмнүүд одоо бараг мөхлийн ирмэгт тулаад байгаа аж. Саарал хэрэмнүүдийн тээж ирсэн салхин цэцгийн вирус улаан хэрэмнүүдийн хувьд аюулын харанга дэлдсэн бөгөөд одоогоор Их Британид 140.000 орчим улаан хэрэм байгаагаас бараг ихэнх нь буюу 75 хувь нь Шотландад байдаг. Мөн эрдэмтдийг баярлуулсан нэг зүйл байгаа нь зарим нэг улаан хэрмэнд вирусны эсрэг төрөлхийн дархлаа үүсч байгаа явдал учир сөнөж мөхөхийн ирмэг дээр ирсэн энэ амьтан мөхлийн аюулаас хэлтэрч магадгүйн дохио болж байгаа явдал гэнэ. Английн гудамжнаа хөлхөлдөх энэ хэрэмнүүдэд бас нэг дайсан байдаг нь тагтаанууд аж. Тэд мод болон идэх юмсаа булаацалдах үе багагүй гардаг.Юутай ч английн гудамжинд хээв нэг хүмүүст ойртон ирж, хүний гараас юм идэж, өвөр дээр нь авиран гарах хэрэмнүүдийн зургуудыг хамтдаа сонирхоцгооё. Хэрвээ та англид очоод хэрэмнүүдтэй таарсан тохиолдолд хэрэмнүүдийн анхаарлыг өөртөө татахыг хүсвэл жигнэмэг болон самар гэх мэт зүйлсийг халаасандаа хийхээ мартах хэрэггүй юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. zaika_kitty

    2010/07/16 at 18:15

    ymr egdүүtei yum be kikiki

  2. MCD

    2010/07/16 at 18:37

    hehe oolkon sanagdshlaa neg tiishee niseed neg herem avaad irnee :-)

  3. volume

    2010/07/16 at 20:35

    huuurhun yum bna shdeee manai mongol iim bol tugs shdee

  4. Nokia6630

    2010/07/16 at 21:14

    [color=00FF40][size=large]ooo zaza amar amar[/size][/color]

  5. smile_hehe

    2010/07/16 at 21:24

    hahah yun huurhuniin :-o

  6. kira-madara

    2010/07/16 at 21:46

    hudla huldaa naad herhemnuud hicne ingej bgad humuustei dain zarlah gej bhuig yu xaxaxaxa :-) :-)

  7. Зочин

    2010/07/17 at 02:08

    Naad chin end ch gesen bdagiin shd …Tegeed ch XEREM+ XARX= XARXAN XEREM shdee Itgexguu bol chixiin uzeeree xulgana shig dugui chixtei!!!! Usguu bgaaz….Manai xerem ymar xuurxun ustei goy chixtei bas sagsgar suultei bileee….medxuu guu yu?…xudlaa sdaaguud MANJLAAD bgaarai…uulxun ntr ch gex chig… :-)

  8. turuu_designer

    2010/07/17 at 12:22

    Medkumdaaa

  9. jerry-man

    2010/07/17 at 12:31

    nice

  10. Зочин

    2010/07/17 at 14:50

    zarim negend n hoorhonl bga biz chamd ymr hamaa bn aa ein?

  11. Black_Hawk

    2010/07/17 at 16:56

    TNx

    [ Зассан: Black_Hawk , өдөр 2010/7/17 17:57 ]

  12. urtaka_1208

    2010/07/18 at 13:23

    [quote]hudla huldaa naad herhemnuud hicne ingej bgad humuustei dain zarlah gej bhuig yu xaxaxaxa :-) :-)[/quote] keke

  13. doogii0118

    2010/07/19 at 07:05

    manaid baval alaad duusna shde

  14. LillLove

    2010/07/20 at 19:47

    :-x

  15. ganbat_14

    2010/07/21 at 23:54

    t1 l heremnuud bna mongol heremuud chin sanaatai unees iluu

  16. gamez

    2010/09/16 at 07:46

    cute!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *