Францын уран барилгын агентлагийн бүтээсэн Passivhaus загварын сууц [23 фото]

0

Францын уран барилгын агентлагийн бүтээсэн Passivhaus загварын сууц [23 фото]

Passivhaus буюу passive house гэдэг нь ямар нэгэн нэмэлт халаалт болон хөргөлтийн системгүйгээр дотор талдаа тааламжтай орчин нөхцлийг хадгалж чаддаг барилгыг хэлдэг. Дэлхий даяар энэ загварын байгууламж 15-20.000 орчим байдаг гэсэн барагцаалсан тоо хэмжээ байдаг бөгөөд хамгийн өргөн дэлгэр тархсан нь герман хэлээр ярьдаг улсууд болон Скандинавын улсууд ажээ. 1988 оноос үүсэлтэй энэ төрлийн нэгэн байшин Францын Karawitz Architecture уран барилгын агентлагийнхны гараар Францын умард хэсэгт орших Bessancourt хэмээх жижиг хотод босчээ. Тухайн байшингийн нүүрний хэсэг нарны гэрлийг маш сайн шингээх зориулалттайгаар бүтээгдсэн тул зуны өдрүүдэд ихээхэн хэмжээний дулааныг шингээн авах боломжтой болсон байна. Мөн байшингийн ар талыг ерөнхийд нь хаалттай байдлаар хийсэн нь дулааны алдагдлыг багасгах үүднээс дээрх зохион байгуулалтыг хийжээ. Түүнээс гадна зуны халуун нарны илчнээс хамгаалах зорилгоор хулс модоор халхавч хийсэн нь нээгдэж, хаагдах зориулалттай. Өндөр чанартай модоор хийгдсэн энэ байшинг барьсан Karawitz-ын залуус гоёмсог сайхан байгалийн дунд дэлгэр зуны нарны илчийг мэдрэх гайхалтай мэдрэмжийг түрээслэгчиддээ амалж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Alert

    2010/07/15 at 12:55

    huurhun shaasan bna te

  2. BlackJAck21

    2010/07/15 at 12:57

    nice nice yar goyiin

  3. kira-madara

    2010/07/15 at 13:19

    dajgui yum

  4. hishnik_2000

    2010/07/15 at 13:46

    minii baishin yu hj bgan be ain xopom :-x

  5. doogii0118

    2010/07/15 at 14:59

    tasarhai l baishin bna da

  6. Zadgai_Tsagaan

    2010/07/15 at 15:10

    хэхэ манаь лагерын байшин шиг шаасан бна шд

  7. BupyC

    2010/07/15 at 16:32

    Goy ym oooo

  8. sbtsatsa

    2010/07/15 at 18:16

    unen tas tas

  9. zaya_bb191

    2010/07/15 at 19:06

    ontsgui ee

  10. Jerking

    2010/07/15 at 21:52

    dajgui l yum

  11. turuu_designer

    2010/07/16 at 06:19

    Goy yum bna ooo ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  12. AngelAsokoo

    2010/07/16 at 09:59

    yass goy baishin be

  13. LillLove

    2010/07/20 at 19:34

    :-o

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *