Та өнөөдөр ч авч чадах 15 гайхалтай чамин төхөөрөмж

0

Та өнөөдөр ч авч чадах 15 гайхалтай чамин төхөөрөмжБидний олонх нь сүүлийн хэдэн жилд технологи харьцангуй удаан алхмаар хөгжиж байна гэж бодож байгаа байх. Гэтэл эсрэгээр дэлхийн янз бүрийн улс орнуудын лабораториудаас гарч байгаа хамгийн сүүлийн үеийн технологиуд улам бүр гайхширмаар болж байна. Энд танилцуулж буй дараах технологиуд нь бодит зүйл болоход дэндүү алс мэт санагдаж байж болох ч үнэндээ хэрэглэхэд бэлэн болчихсон зүйлс юм.

15. Нарны энерги ашигладаг залгуур
Цонхон дээр наачихдаг энэхүү залгуур нь нөүтбүүк, ухаалаг гар утас гэх мэт төхөөрөмжүүдийг нарны энергиэр цэнэглэх боломжийг олгодог. Бүрэн цэнэглэхэд 5-8 цаг шаардаж, 10 цагийн турш ажиллах энэ залгуур байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй төхөөрөмж юм.
14. Гүүгл нүдний шил
 
Өнгөрсөн жилээс хойш Гүүглийн нэр хүндийг өндөрт өргөсөн энэ нүдний шилний 1500 долларын үнэтэй Экплорер эдишн нь Гүүгл Глассын тэмцээний 8000 азтай хэрэглэгчид очсон байдаг. Ерөнхий хувилбар нь 200-600 долларын үнээр үнэлэгдэн энэ оноос худалдаанд гарна гэж итгэж байна.
13. Өнгөт 3 хэмжээст хэвлэгч машин
 
ProDesk3D бол дэлхийн анхны бүрэн өнгөт 3 хэмжээст хэвлэгч машин бөгөөд хүссэн өнгийг яг таг гаргах 5 өнгөт бортгоны системтэй.
12. Зөөврийн бөмбөрийн иж бүрдэл
 
Кевин Депапегийн зохион бүтээсэн энэхүү иж бүрдэл нь эхлэн суралцагчдын хувьд хамгийн гайхалтай суралцах багаж хэрэгсэл. Зөөврийн энэ компьютер компьютертэй холбогддог.
11. Эргэлдэгч флеш диск
 
4GB-ээс 32GB багтаамжтай SanDisk Cruzer Orbit флеш дискний 32GB нь 40 доллар.
10. Хонгил хэлбэрийн талх шарагч
 
Арзум Фиррин хонгил хэлбэрийн талх шарагч нь гар түлэгдэх аюулаас бүрэн хамгаалагдсан загвартай. Цагирган талх, саран боовны алиныг нь ч шарах боломжтой энэ шарагчны бас нэг давуу тал нь ёроолдоо талхны үйрмэг хуримтлагдахаас сэргийлсэн загвартай. Хэрэглэгч нээлттэй талаас талхаа харан хүссэн хэмжээндээ хүртэл шараад татаж гаргаж болох ногоон, улбар шар, улаан, мөнгөлөг өнгөтэйгээр худалдаанд гарсан талх шарагч 71 долларын үнэтэй.
9. Чамин лааны суурь
 
Нөүт дизайн студийн Телуриа лааны суурь нь хуучин загварыг этгээд чамин хэлбэрт оруулсан лааны суурь юм. Гариг эрхсийн хөдөлгөөнийг харуулахад ашигладаг теллури багажнаас сэдэлтэйгээр бүтээгдсэн энэхүү лааны суурь 18 инчийн өндөртэй бөгөөд янз бүрийн өнгөтэйгээр бүтээгджээ.
8. Тунгалаг цорго
 
Нэг удаагийн гар угаалтанд хангалттай гэж тооцогддог 1 литр усыг агуулсан 1ℓimit тунгалаг цорго таны ашиглах усны хэмжээг тодорхой харуулна.
7. Өвөрмөц гранд төгөлдөр хуур
 
Үнэндээ энэ төгөлдөр хуурыг аль 1931 онд Данийн зохиолч, архитекторч Поул Хеннингсен зохион бүтээсэн. Данийн жазз төгөлдөр хуурч нэгэн төгөлдөр хуурынхаа хатуу тагнаас болж тоглолтынхоо үеэр басс тоглогчоо харж чадахгүй байгаагаа түүнд хэлснээр энэхүү төгөлдөр хуур бий болсон ба нэвт гэрэлтэж харагддаг тунгалаг таг нь хөгжмийн зэмсгийн дотор талын хэсгийг хэрхэн гайхалтайгаар ажиллаж байгааг харах боломжийг олгодог байна.
6. Олон зүйлсийг нэг дор агуулсан гал тогоо
 
Массимо Пакчинеттигийн зохион бүтээсэн энэ гал тогоо нь орон зайг бүрэн дүүрэн ашигласны дээр нарны энергийг ашигладаг. Түүнчлэн тосгуурын усыг шүүж, дахин ашигладаг. Зуух, богино долгионы зуух, кофены чанагч, шүүгээ зэргийг агуулсны хамт хоолны амтлагч ногоонууд тарих босоо хэлбэрийн цэцэрлэгтэй.
5. Гар ажиллагаатай кофе нунтаглагч
 
900 долларын үнэтэй HG-One гар ажиллагаатай кофе нунтаглагч нь цахилгаан ашигладаггүй ногоон төхөөрөмж бөгөөд төхөөрөмжийн 95% нь дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүнээр хийгдсэн.
4. UHD-TV
 
HD телевизүүдийн үе дуусгавар болж, ультра HD телевизийн үе эхэлж байна. Ердийн HD телевизээс 4 дахин сайн дүрслэлийг өгөх технологи ашигласан дэлхийн хамгийн том Samsung S9 телевиз нь 85 инчийн аварга дэлгэцтэй ба 40,000 долларын үнэтэй.
3. Нэвт гэрэлтэж харагддаг LCD телевиз
 
Самсунгийнхан улам бүр томыг бүтээхийг эрмэлзэж байхад Хайерынхан арай илүү шинэлэг зүйл бий болгохоор шийджээ. Хайерын нэвт гэрэлтэж харагддаг телевизийн цувралынхан эцсийн дүнд бүрэн нэвт гэрэлтэж харагддаг тунгалаг дэлгэцийг бүтээсэн байна.
2. Холимог буюу хайбрид компьютер
 
Вон Сёк Лигийн зохион бүтээсэн B-Membrane хайбрид компьютер нь сансрын хөлгийн загвараас сэдэлтэйгээр бүтээгдсэн. Хавтгай гадаргууг дэлгэцээ болгон ашиглаж, ердийн компьютер дээр хийдэг бүхнийг хийх боловч харамсалтай нь энэхүү компьютерын загвар 2008 онд танилцуулагдсаныхаа дараа л ашиглагдахгүй болсон юм.
1. Уян хатан ухаалаг гар утас
 
Самсунг брэнд дэлхийн хамгийн анхны уян хатан, нугалж болдог ухаалаг гар утсыг бүтээсэн. OLED технологийг ашигласан Youm нэртэй энэхүү гар утас нь уян хатан учир бараг эвдэршгүй. Ухаалаг гар утасны шинэ үе болох энэхүү гар утас Виндовс үйлдлийн системийг ашиглажээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *