Британичууд утасгүйгээр цэнэглэдэг цахилгаан автобустай болно

0

Британичууд утасгүйгээр цэнэглэдэг цахилгаан автобустай болноИх Британий Милтон Кейнс хотод бүхэл өдрийн турш явах цахилгаан автобуснуудыг явуулж эхлэхээр болжээ. Энэ сарын сүүлээр нийтийн тээвэрт үйлчилж эхлэх 8 цахилгаан автобус нь шөнөжин цэнэглэгдээд өдөр нь явахдаа эхний болон эцсийн буудал дээр 10 минутын турш цэнэглэгдэхдээ утасгүйгээр цэнэглэгдэх аж. Зам дээр суурилуулсан хавтанцар цэнэглэгчийн үүргийг гүйцэтгэх юм байна. 7 дугаартай зам дээр 15 милийн зайд үйлчлэх автобусаар жилдээ 800,000 зорчигч үйлчлүүлэх гэнэ. Японы Мицуй компаний Европ дахь салбар хийгээд Нэгдсэн Вант улсын инженерийн Аруп группын 5 жилийн хамтын ажиллагааны дүнд бий болсон энэхүү цахилгаан автобусыг Wrightbus компани үйлдвэрлэжээ. Дашрамд дурдахад Италийн Турин, Женоа, Нидерландын Утрехт, Германы Менхайем хотуудад энэ автобус нь огтоос шинэ зүйл биш юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *