Япон инженерүүд зөвхөн хайртай хүнд нь нээгддэг хөхний даруулга зохион бүтээжээ

0

Япон инженерүүд зөвхөн хайртай хүнд нь нээгддэг хөхний даруулга зохион бүтээжээХэзээнээс хамгийн этгээд, хамгийн хачирхалтай зүйлсийг зохион бүтээдгээрээ алдартай Японы инженерүүд бас нэгэн гайхалтай зүйлийг бүтээсэн байна. Энэ бол бүсгүй хүний хөхний даруулга юм. Хөхний даруулганд гайхмаар гээд байх зүйл юу байнаа гэж гайхаж байгаа хүмүүст зориулж хэлэхэд энэхүү хөхний даруулга нь зөвхөн тэр бүсгүйг жинхэнээсээ хайрладаг нэгэнд л нээгдэх аж. Тодруулж хэлбэл уг хөхний даруулгыг зүүж буй эмэгтэйн хайрын мэдрэмжээс үүсэх биеийн хариу үйлдэл л энэ хөхний даруулгыг тайлах юм. Энэхүү өвөрмөц хөхний даруулга нь ухаалаг гар утасны апликейшнтэй утасгүйгээр холбогдох мэдрэгчүүдтэй ба апп нь зүрхний цохилтыг мэдэрснээр хөхний даруулгын нээх болон цоожлох факторыг хянадаг. Хайртай хүнээсээ хамаарч хүний зүрхний цохилтын хэм өөрчлөгддөг чанарыг ашигласан энэхүү хөхний даруулганы сөрөг тал нь шоколад идэх гэх мэт тааламжтай байдлыг мэдрэхийг хайрын мэдрэмжээс ялгаж чаддаггүй учир сэтгэл хөдөлсөн үед тайлагдах боломжтой учир одоогоор учир дутагдалтай талууд байгаа юм. Өвөрмөц хөхний даруулгыг бүтээгч нь Японы Ravijour хэмээх компани бөгөөд дотуур хувцасны үйлдвэрлэл эрхлэгч энэ компанийг Японы Викторияс Секрет гэх нь бий.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/05 at 15:17

    xaxa daruulgaar yaadee dotuur huwtsas hiisen ni deer shd :))

  2. Зочин

    2014/02/05 at 15:28

    hehehehehehehehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *