Өөрийн жинхэнэ царай төрхөөр дэлгэцнээ гардаггүй ч бидний сэтгэлд хоногшин үлдсэн 17 дүрийг бүтээсэн жүжигчид

0

Үзэгчдийн хувьд кино дэлгэцнээс ер бусын, хүний ертөнцөөс ангид нийгмийн дүр зураглалыг харах хүсэл их байдаг билээ. Харин жүжигчдийн жинхэнэ царай төрх нь харагддаггүй тэдгээр дүрүүдийн цаана хэн жүжиглэж байсан юм бол гэсэн сэдэв бидний хувьд нууцлаг үлдэх нь бий. Манай сайт уншигч танд кино дэлгэцнээ өөрийн царай төрхөөр бус тоглосон дүрээрээ олонд танигдсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Chewbacca (Star Wars) — Peter Mayhew

© tanka_v / depositphotos, © Florida Supercon / Wikipedia, © CC BY 2.0

Англи-Америк гаралтай жүжигчин Peter Mayhew (1944-2019) 1977 онд нээлтээ хийж байсан “Star Wars” киноны харь гарагийн амьтан болох Chewbacca-ын дүрийг бүтээж байсан ажээ. Тэрхүү дүрээрээ алдар нэрийг олсон тэрээр зар сурталчилгааны бизнест хөл тавьж, эмнэлэгт ажиллах болсон гэдэг.

Хожим тус цувралын найруулагч George Lucas Chewbacca-ын дүрд илүү өндөр нэгнийг хайж эхэлсэн тул тэрээр Лондон хотын нэгэн эмнэлэгт туслах ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон аж. Peter Mayhew-ын хувьд өөрийн царай нь олонд танигдаагүй ч дэлхий даяар алдаршсан кинонд дүрээ бүтээсэн тул дэлхийгээр аялангаа бусдын хараанд өртөлгүй гадуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан нь хамгийн том аз завшаан байсан хэмээн дурссан байдаг.

 

2. Yoda (Star Wars) — Frank Oz

© Featureflash / depositphotos, © yorgy67 / depositphotos, © PopularImages / Depositphotos, © Mary Evans / Mary Evans Picture Library / East News, © Mary Evans / Mary Evans Picture Library / East News

Найруулагч, жүжигчин, утсан хүүхэлдэй хөтлөгч Frank Oz алдарт “Star Wars” цувралын Yoda-ын дүрд тоглож байжээ. Хожим технологийн хөгжил хурдацтай нэмэгдэж, CGI буюу компьютер график ашиглан тус дүрийг хиймлээр бүтээх болсон цагаас эхлэн тэрбээр тус дүрдээ дууг нь оруулах болсон аж. Түүнчлэн тэрбээр “The Muppets” хүүхэлдэйн киноны баавгай болон “Sesame Street” хүүхэлдэйн киноны мангасын дүрийг амилуулсан юм.

 

3. ALF (ALF) — Mihaly “Michu” Meszaros

© ALIENPRODUCTIONS INC. / Album / East News, © Waxwork / Palla and co-producers

1986-1990 оны хооронд гарч байсан “ALF” цувралын ALF-ын дүрд Унгарын жүжигчин Mihaly Meszaros бүтээж байв. Түүний өндөр ердөө 83 см байсан нь тус дүрд тоглох гол шалтгаан болсон бөгөөд харийн амьтны өмсгөл дотор төгс дүрийг бүтээж чадсан юм.

 

4. Diva Plavalaguna (The Fifth Element) — Maïwenn

© The Fifth Element / Gaumont and co-producers, © arp / depositphotos

1997 онд нээлтээ хийж байсан “The Fifth Element” киноны харь гарагийн нэгэн төрөл зүйлийн амьтан болох Diva Plavalaguna-ын дүрийг тус киноны найруулагч Luc Besson-ын гэргий, францын жүжигчин Maïwenn бүтээж байжээ. Plavalaguna хэмээх нэр нь рlava буюу цэнхэр, laguna буюу нуур гэх серби гаралтай хоёр үгний нийлбэр аж.

 

5. Scorpion (Mortal Kombat) — Chris Casamassa

© Mortal Kombat / New Line Cinema and co-producers

 

Marcel Noecker/Sygma/Sygma via Getty Images

Тyлааны урлагийн тамирчин, жүжигчин Chris Casamassa 1995 онд үзэгчдийн хүртээл болсон “Mortal Kombat” киноны нэгэн бэлгэ тэмдэг болсон Scorpion-ын дүрийг бүтээж байжээ. Хожим тэрээр “Karate Kid (1984)”, “Batman & Robin (1997)” болон “Buffy the Vampire Slayer (2001)” кинонуудад дүр бүтээсэн бол өдгөө тэрээр “Red Dragon Karate” тyлааны урлагийн сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

6. Cousin Itt (The Addams Family) — Felix Silla

© The Addams Family / Filmways Television and co-producers, © Nihonjoe / Wikipedia, © CC BY 3.0

Италийн циркчин, жүжигчин Felix Silla-ын царай хэдийгээр дэлгэцнээ гардаггүй боловч “The Addams Family” киноны Cousin Itt-ийн дүрээрээ ихэд алдартай билээ. Мөн тэрээр “Star Wars” цувралын 4-р анги, “E.T. the Extra-Terrestrial”, “Indiana Jones and the Temple of Doom”, “Batman Returns” кинонуудад туслах дүр бүтээж байв.

 

7. Thing (The Addams Family) — Christopher Hart

© The Addams Family / Orion Pictures and co-producers

 

“The Addams Family” киног Thing хэмээх гарын дүргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл тэрхүү гар нь канадын жүжигчин, илбэчин Christopher Hart-ын гар байсан аж.

 

8. Morlock Espía (The Time Machine) — Doug Jones

© EugenePowers / depositphotos, © The Time Machine / Warner Bros. and co-producers, © The Shape of Water / Double Dare You (DDY) and co-producers, © Hellboy / Revolution Studios and co-producers, © El laberinto del fauno / Tequila Gang and co-producers, © El laberinto del fauno / Tequila Gang and co-producers

Жүжигчин Doug Jones-ыг магадгүй та хараад танихгүй байж болох ч түүний бүтээсэн “Hellboy” киноны Abe Sapien, “Pan’s Labyrinth” киноны Pale Man, “Shape of Water” киноны Amphibian Man зэрэг дүрүүдийг нь сайн мэдэх биз ээ. Түүнчлэн тэрээр Simon Wells найруулагчийн 2002 оны бүтээл “The Time Machine” кинонд газар доор амьдардаг, мутацид орсон хүн төрөлхтний нэг төрөл зүйл болох мурлокуудын дүр тоглосон байдаг ажээ.

 

9. Twins (Matrix) — Adrian Rayment ба Neil Rayment

© WARNER BROS. PICTURES / Album / East News, © s_bukley / depositphotos

Алдарт “Matrix” цувралын 4-р анги болох “Matrix Resurrections” кино энэ оны 12-р сард нээлтээ хийхээр зэхэж буй билээ. Тэгвэл энэ ангид бидний эртний танил Twins буюу ихрүүдийн дүр эргэн ирж байгаа бөгөөд тэдний дүрд Adrian болон Neil Rayment нар тоглосон аж. Мөн тэд кино урлагаас холдоод байсан ч “Matrix” цувралын саналаас татгалзах аргагүй байсан талаараа дурдсан байна.

 

10. Predator (Predator) — Kevin Peter Hall

© Predator / Twentieth Century Fox and co-producers, © Misfits of Science / James D. Parriott Productions and co-producers

“Predator” киноны аймшигт хүн тэжээлтэн араатны дүр бол кино урлагийн түүхэнд үлдсэн хамгийн аймшигтай мангасуудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ. 1987 болон 1990 онд тус тус гарч байсан “Predator” кинонуудад тэрхүү араатны дүрийг америк жүжигчин Kevin Peter Hall бүтээж байжээ.

Хэдийгээр тус дүрд тyлааны урлагийн өндөр чадамжтай Jean-Claude Van Damme, Arnold Schwarzenegger тэргүүтэй жүжигчдийг тоглуулахаар ажиллаж байсан ч нэрт жүжигчин тус дүр хэт намхан байсан тул 220 см өндөртэй Kevin Peter Hall-ыг тус дүрд сонгож байсан гэдэг.

Эдгээр дүрүүдийн аль нь танд хамгийн их таалагддаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *