Хүүхдийнхээ унтлагын өрөөг тохижуулах үедээ бидний гаргадаг хамгийн түгээмэл 10 алдаа

0

Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эсвэл шинэ байранд нүүж орж байгаа хосууд хүүхдийн өрөөг тохижуулах талаар анхаарлаа ихээр хандуулж байдаг. Гэвч тэд хүүхдийн өрөө цэвэр цэмцгэр сайхан байх гэхээсээ илүүтэйгээр хүүхдэд аюулгүй, таатай орчинг бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдгийг төдийлөн чухалчилж авч үздэггүй билээ. Манай сайт уншигч танд хүүхдийн өрөөг тохижуулах үед гаргадаг нийтлэг 10 алдааг танилцуулж байна.

1. Нярай хүүхдийн хашлагатай ор авах

© Pixabay.com, © Depositphotos.com

Олон эцэг эхчүүд нярай хүүхдийн хашлагатай орыг хүүхдийн өрөөнд байх хамгийн чухал бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй зүйл хэмээн боддог. Гэвч хүүхдийн ор нь зай их эзлэхээс гадна, хурдтай өсч торнидог хүүхдэд ор нь удалгүй жижигдэх явдал их гардаг тул санхүүгийн хувьд тийм ч хэмнэлттэй сонголт байж чаддаггүй ажээ.

Иймээс нярайн орны оронд орны салдаг хашлага авч хэрэглэх эсвэл хүүхдэд илүү чөлөөтэй хөдөлж байх боломжийг бүрдүүлэх үүднээс шалан дээр ор засч өгөх зэрэг сонголтыг хийх нь илүү үр дүнтэй. Түүнчлэн шалан дээр ор засч өгөх нь хүүхдийг орноос унах эрсдлийг арилгаж байгаа нэг хэлбэр билээ.

 

2. Сул орон зай үлдээлгүй тавилга тавих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхдэд хэрэгцээтэй ор, хувцасны шүүгээ, тоглоомын хайрцаг, ширээ, сандал зэрэг олон зүйлс бий. Гэвч хүүхдийн өрөө гэдэг зай талбай багатай жижиг өрөө байдаг тул эцэг эхчүүд тэр бүх зүйлсийг нэг өрөөнд багтаах гэсээр хүүхдийн тоглох талбайг орхигдуулах нь бий.

 

3. Аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцож үзэхгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхэд аливаа зүйлсийг буруугаар ашиглаж, шинийг туршиж үзэх туйлын их хүсэлтэй байдаг тул хүүхдийн өрөөнд хамгийн жижиг зүйлсийн ч аюулгүй байдлыг бүрэн хангасан байх хэрэгтэй.

Тухайлбал, олс, хөшиг зэрэг зүйлс нь орооцолдсон тохиолдолд насанд хүрсэн хүнд ч аюул учруулах эрсдлийг дагуулж байдаг. Түүнчлэн сайтар тогтоож бэхлээгүй тавилга, эд хэрэгсэл унаж хүүхдийг бэртээх ч магадлалтай. Мөн хаалга, цонхны цоожийг шалгаж, санамсаргүй байдлаар хаалгаа дотроосоо цоожлох, цонхоо нээх зэрэг эрсдлээс хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай.

 

4. Гэрэлтүүлэг хангалтгүй байх

© Depositphotos.com

Орон гэрийн аль ч хэсэгт байх шаардлагатай хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй гэрэлтүүлэг билээ. Хүүхэд ганцаараа өрөөндөө байх үед хангалттай гэрэлтүүлэггүй бол айх, цочих явдал их тохиолддог тул хүүхдийн тоглодог, хичээлээ хийдэг хэсгийг сайтар гэрэлтүүлэгтэй байлгах нь зүйтэй. Ингэхдээ зочны өрөөний нэгэн адил гэрэлтүүлэг бол өрөөний чимэглэл гэдгийг ч орхигдуулж болохгүй.

 

5. Зөвхөн өнгө үзэмжийг нь харж хивс сонгох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Орчин цаг өнгө, хийц, хэлбэр, хэмжээ гээд олон төрлийн сонголт бүхий хүссэн газартаа нийцүүлэн хэрэглэж болох хивсийг сонгож авах боломж бидэнд бүрдээд буй билээ. Хүүхдийн өрөөний хивсийг сонгохдоо хэмжээг нарийн авах хэрэгтэйгээс гадна угааж цэвэрлэхэд хялбар материалтай хивсийг сонгож байхыг зөвлөж байна.

 

6. Хана

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхдийн өрөөний дотор заслыг хийж байх үедээ хана нь сайхан харагдахаас гадна ус чийгний хамгаалалттай байх сонголтыг хийх нь зүйтэй. Винил будаг, угааж болдог ханын цаас, хавтан сонгож хийснээр ханан дээр зурсан болон бохирдуулсан зүйлсийг хялбар цэвэрлэх боломж бүрдэнэ.

 

7. Өрөөг тодорхой нэг хэв маяг, өнгө төрхтэй болгох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхэд хурдан өсч торниж, хүсэл сонирхол нь ч хувьсан өөрчлөгдөж байдаг тул хүүхдийн өрөөг нэгэн хэв маягаар, нэг өнгө төрхтэйгөөр засах нь тийм ч зөв сонголт биш байдаг аж. Иймээс хүүхдийн хүсэл сонирхолд хялбар уусах боломжтой хэт хурц биш, завсрын өнгийг сонгохыг зөвлөж байна.

 

8. Хувцас, тоглоом зэргийг хадгалах тавиурын төлөвлөлт буруу хийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эцэг эхчүүдийн өрөөний төлөвлөлт дээр гаргадаг бас нэгэн алдаа бол хувцас хадгалах газраас гадна тоглоом, ном зэргийг хадгалах тавиур, шүүгээ гаргаж өгдөггүй явдал юм. Хүүхдийн өрөөнд аливаа эд зүйлсийг нь эмх замбараатай тавих боломжтой тавиур, шүүгээ гаргаж өгөх нь хүүхдийг бага наснаас нь эд зүйлсийг эмх замбараатай байлгаж, хурааж сурахад тусалдаг ажээ.

Түүнчлэн маш хурдан өсч торниж буй хүүхдэдээ том хэмжээний шүүгээ хийж өгөхийг зөвлөж байна. Учир нь одоогоор жижиг шүүгээ хангалттай мэт санагдавч цаг хугацаа өнгөрөх тусам өсч торниж буй бяцхан үр тань том хэмжээтэй хувцас өмсөх болж, шүүгээнд байх хувцасны тоо нь ч нэмэгдэнэ гэдгийг тооцоолох хэрэгтэй.

 

9. Тэдний эд зүйлсийг гар нь хүрэхгүй газарт байрлуулах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхдийн өрөө танд бус хүүхдэд тань тав тухтай байх ёстой гэдгийг урьтал болгон санаж байх хэрэгтэй. Хүүхэд тань өрөөндөө эрх чөлөөтэй байж, бүтээлч байдлаа улам бүр өдөөx тоглоом тоглох, ном унших зэргээр өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй тул 6 нас хүртэлх хүүхдийн өрөөний тавиурыг шалтай аль болох ойр байрлуулж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

10. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих боломжийг үгүй хийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эцэг эхчүүд хүүхдийнхээ өрөөг тохижуулах үедээ гаргадаг нэг том алдаа бол өөрсдийн мэдрэмжинд суурилж өрөөний зохион байгуулалтыг гаргадаг явдал юм. Хүүхдийн өрөөг тохижуулах үедээ хүүхдийн хүсэл, мэдрэмжинд тулгаарлах нь хамгийн зөв шийдэл бөгөөд тоглох орон зайтай, бүтээлч сэтгэлгээгээ гарган илэрхийлэх шохой, самбар зэргийг байрлуулж өгөх нь зүйтэй.

Хүүхдийн өрөөг тохижуулахад өөр юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ? Хүүхдийн өрөөнд заавал байх ёстой зүйлсийн жагсаалтад таны хувьд юу багтдаг вэ?

11
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *