Электрон тамхины тухай 5 баримт

0

Энэ тамхи жирийн тамхитай харьцуулахад аюул багатай юу? Магадгүй л юм. Электрон тамхи хоргүй юу?

№1: Электрон тамхийг өнгөрсөн зуунд зохиосон

Ихэнх хүмүүс электрон тамхийг 21-р зууны шинэ бүтээл гэж боддог. Тийм ээ зөв. Энэхүү тамхийг 2003 онд хятадын эм зүйч Хон Лик зохиожээ. Гэхдээ хамгийн анхны “утаагүй тамхийг” Гилбертом бүтээж байжээ. Гилбертом 1965 онд л патентаа авсан гэнэ. Үүний дараа хэд хэдэн төрлийн ийм тамхи бүтээгдсэн боловч 40 жилийн хугацаанд тоос болж хувирсан юм.

MIAMI, FL - SEPTEMBER 06: A customer holds the electronic cigarette he purchased at the Vapor Shark store on September 6, 2013 in Miami, Florida. E-cigarette manufacturers have seen a surge in popularity for the battery-powered devices that give users a vapor filled experience with nicotine and other additives, like flavoring. (Photo by Joe Raedle/Getty Images)

№2: #Cloudchasing #Вейпинг #Vaping

Төрөл бүрийн гоёл чимэглэл ашиглаж зураг аваад дараа нь интернэтэд тавих сонирхолтой хүн маш олон бий. Электрон тамхи татдаг хүмүүс энэ бүлэг хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Одоо үед Instagram болон Twitter-т утаа гаргах чадвараа гайхуулах вейперууд маш их болоод байгаа. Зарим нь үүгээрээ өрсөлддөг гээд бод доо.

Электрон тамхины тухай 5 баримт 3

№3: Никотин бага насны хүүхдийг хордуулдаг

АНУ-д өвчин хянах, урьдчилан сэргийлэх төв газар электрон тамхинаас хордсон тохиолдол 2010 онд 1 байсан бол 2014 онд 215 болтлоо өссөн тухай 2014 оны наймдугаар сард мэдэгдэл гаргажээ. Никотинийг их хэмжээгээр хэрэглэснээр дотор муухайрах, бөөлжих, тэр ч байтугай суулгалт үүсэж болдог. Эдгээр тохиолдлуудын хагасыг 5-аас доош насны хүүхдүүд эзэлж байсан аж. Электрон тамхинд хэрэглэдэг шингэний концентрацаас хамаарч хагас цайны халбага хэмжээний тун хүүхдийг үхэлд хүргэж болно гэж эмч нар сануулж байна.

Электрон тамхины тухай 5 баримт 2

№4: Хүүхдүүд – электрон тамхи хэрэглэгчдийн ихэнх хувийг эзэлж байна

Эрх зүй нь улс орон бүрт өөр өөр байдаг. АНУ-ын ихэнх мужуудад насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарахыг хориглодог. Тиймээс өсвөр насныхан электрон тамхийг жирийн тамхинаас илүү ихээр хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Судалгаагаар электрон тамхины хэрэглээ 2012 оныг бодвол 3 дахин өссөн гэж гарчээ.

Preteen girl tries e-cigarette with her friend

№5: Тамхи үйлдвэрлэгчид үргэлж буруутай байдаг

АНУ-д электрон тамхитай холбоотой олон улсын үйлдвэрлэл жилд 3 тэрбум доллар олдог. Дэлхийн бараг бүх том тамхины компаниуд өөрийн гэсэн электрон тамхины брэндтэй байдаг. АНУ-ын зах зээлд тамхины худалдаа 74%-ийг эзэлдэг аж. Хэдий одоогийн байдлаар энэ тамхины хортой эсэх нь нотлогдоогүй байгаа ч үйлдвэрлэгчид олон төрлийн сонголттой, аюулгүй тамхи гэдгийг харуулах гэж хичээсээр л байна.

Электрон тамхины тухай 5 баримт 5

12
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Oyu Tulga

    Oyu Tulga

    2016/05/24 at 13:20

    Bachka Bachka

  2. Shadag

    2016/05/24 at 15:56

    Tanaih umnu horgui gj medeelel orulj bsn bzde

  3. Zochin

    2016/05/24 at 16:34

    Goe medee bn

  4. Dashka Xaliun Dmm

    Dashka Xaliun Dmm

    2016/05/25 at 00:46

    Uuuu onts xeregtei medeelel alga bna

  5. Зочин

    2016/05/25 at 15:27

    unshhaar ym alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *