Хувцасгүй унтах 4 том шалтгаан

1

Нүцгэн унтсанаар стрессийг багасгахаас гадна өөр ямар ямар сайн талтай болохыг танилцуулъя.

1. Бөх унтана

Нойрны чанар тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Рочестерын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар, унтаж байхад тархинд хуримтлагдсан хорт уураг устдаг ажээ. Эдгээр хорт уураг нь тархины хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Жишээ нь, мэдээлэл боловсруулах, асуудал шийдэх, уран бүтээлч чадварыг бууруулдаг.

Амстердамын их сургуулийн эрдэмтэд биеийн бага хэм гүн нойрсоход нөлөөлдөг болохыг тогтоосон. Тиймээс аль болох нүцгэн унтахыг зөвлөжээ, энэ тохиолдол шөнө сэрвэлзэх нь ч багасч байгааг эрдэмтэд батлаад байна.

 

2. Стрессийн хэмжээг бууруулна

Стресс дархлааг бууруулж зүрх-судасны өвчлөлийн үндэс болохоос гадна илүүдэл жинд хүргэнэ. Стресс нь цусан дахь кортизолын хэмжээг ихэсгэдэг байна.

Нөхцөл байдлыг амралт, эрүүл нойр сайжруулна. Эхний хэсэгт зааснаар хувцасгүйгээр та тайван нойрсох болно шүү.

 

3. Эрүүл мэндийг сайжруулна

АНУ-ын Эрүүл мэнд хамгааллын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанаас харахад, биеийн бага дулаан нь бодисын солилцоог идэвхжүүлж байжээ. Энэ нь бор өөх идэвхжиж байгаатай холбоотой юм. Энэхүү процесс нь калори шатааж турахад нөлөөлнө.

Нүцгэн унтахад цусан хангамж сайжирна, үүний үр дүнд зүрх, булчингийн үйл ажиллагаа дэмжигдэнэ. Үүнээс гадна өсөлтийн гормон болон мелатонин ихээр ялгарч хөгшрөлтийн үйл явц удаан явагдахад нөлөөлдөг байна.

 

4. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

Энэ бол амжилтын үндэс. Өөртөө итгэлтэй хүмүүс шинийг туршиж үзэхээс айдаггүй, хүнд бэрх даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн байдаг. Мельбурны их сургуулийн эрдэмтэд энэ төрлийн хүмүүс илүү их мөнгө олж, албан тушаал ахидаг болохыг тогтоожээ.

Хэрвээ та нүцгэн унтдаг бол өөрийнхөө биеийг мэдэрч илүү тайван нойрсох болно. Энэ нь өөртөө итгэлтэй болоход шууд нөлөөлдөг ажээ.

30
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uuganbold Purewjaw

    Uuganbold Purewjaw

    2017/10/21 at 21:26

    Orool unshih geheer uniteliin surtalchilgaan orood irehiin arilahgvi har gai ymaa

  2. Uuganbold Purewjaw

    Uuganbold Purewjaw

    2017/10/21 at 21:26

    Orool unshih geheer uniteliin surtalchilgaan orood irehiin arilahgvi har gai ymaa

  3. Uuganbold Purewjaw

    Uuganbold Purewjaw

    2017/10/21 at 21:26

    Orool unshih geheer uniteliin surtalchilgaan orood irehiin arilahgvi har gai ymaa

  4. ?????

    2017/10/22 at 14:27

    yun unitel ve skytel bna mangaraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *