Жинхэнэ хайр дурлалтайгаа нэлээд хожуу учирсан 12 алдартан. Хосуудын дунд насны зөрүү ч багагүй бий

1

Тодорхой насанд хувийн амьдралаа зохиох ёстой гэсэн ойлголтоор нийгэм бидний сэтгэл зүйг дарамталдаг. Гэхдээ хүлээж чаддаг хүн нэгийг дуулгана гэдгийг хүмүүс нэг биш удаа өөрийн жишээгээр баталсаар байгаа юм, тэр дундаа жинхэнэ хайраа хүлээсэн хүмүүс. Хайр дурлалд яарах хэрэг байхгүй. Зөв хүнтэйгээ учирч энэ насны амьдралаа зохиох нь л гол юм.

Хайр дурлалд насны ялгаа гэж байхгүй, эдгээр алдартнууд ч үүнийг баталжээ. Жинхэнэ хайр дурлалтайгаа хэдэн насанд ч учирч болно.

1. Мадонна

© Madonna / Facebook, © Madonna / Facebook

Мадонна бүжигчин Ахламалик Уильямстай 2018 оноос эхлэн болзож эхэлсэн юм. Дуучин маань тэр үед 60 настай байв.

 

2. Женнифер Лопес, Бен Аффлек

© MPP / Starface / STARFACE PHOTO / East News, © jlo / Instagram

Хосууд 2000-аад оны эхээр дуулиантайхан шиг дурлалцаж байлаа, даанч 2004 онд тэд салцгаасан юм. 15 гаруй жилийн дараа тэдний хайр дахин сэргэжээ. Лопес одоо 52, харин Аффлек 49 настай.

 

3. Ева Лонгория

© Domine Jerome / ABACA / Abaca / East News

“Desperate Housewives” олон ангит киноны од, мексикийн бизнес эрхлэгч Хосе Антонио Пепе Бастин Патиньотой 2015 онд сүй тавьсан. Тэр үед жүжигчин бүсгүй 40 настай байжээ.

 

4. Крис Пратт

© VALERIE MACON / AFP / East News

“Guardians of the Galaxy” кинонд тоглосон жүжигчин одоогийн гэргий Кэтрин Шварценеггертэйгээ 39 настай байхдаа танилцжээ. Тэд 2019 онд хуримаа хийсэн юм.

 

5. Крис Женнер

© ANGELA WEISS / AFP / East News

Охидынхоо менежер хийдэг алдартай ээж Кори Гэмбломтой 2014 оноос болзож эхэлсэн юм. Тэгэхэд тэр 59 настай байв.

 

6. Жерри Сайнфелд

© ANGELA WEISS / AFP / East News

Стендап-комедиан 45 насандаа Жессика Скляртай 1999 онд гэрлэжээ.

 

7. Жери Халлиуэлл

© therealgerihalliwell / Instagram

Spice girls хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан дуучин бүсгүй 41 насандаа (2014 оноос) Кристиан Хорнертой болзож эхэлсэн юм.

 

8. Жош Бролин

© joshbrolin / Instagram

Marvel-ийн кино од одоогийн эхнэртэйгээ 45 настайдаа танилцжээ. Тэд хоёр хүүхдийн эцэг, эх болоод байна.

 

9. Жулианна Маргулис

© Stephane Cardinale – Corbis / Corbis via Getty Images

“The Good Wife” олон ангит киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин өмгөөлөгч Кеннет Либертальтай 2007 онд гэрлэсэн. Тэр үед жүжигчин 41 настай байжээ.

 

10. Уоррен Битти

© Paul Marks / Broadimage / Broad Image / East News

Жүжигчин нэг салбарт ажилладаг Аннет Бенингтэй 55 настайдаа буюу 1992 онд гэрлэсэн юм.

 

11. Хода Котб

© hodakotb / Instagram

Today шоуны хөтлөгч эмэгтэй санхүүгийн мэргэжилтэн Жоэл Шиффмантай 2013 онд 49 настай байхдаа танилцсан. Тэд 2019 оны 10 дугаар сард сүй тавьцгаажээ.

 

12. Пол Маккартни

© Kevin Winter / Getty Images For The Recording Academy

The Beatles хамтлагийн гишүүн, дуучин Пол Маккартни 2011 онд 69 настайдаа Нэнси Шевеллтэй гэрлэсэн. Тэд гэрлэхээсээ 4 жилийн өмнө танилцжээ.

Та энэ насныхаа хайр дурлалтайгаа хэзээ учирсан бэ? Өөрийнхөө аз жаргалтай хожуу учирсан хүнийг та мэдэх үү?

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *