Цаг хугацааны шалгуурыг давж гарсан алдартнуудын дотно нөхөрлөлийн 15 жишээ

0

Жинхэнэ найзаа олно гэдэг амаргүй, бөөн өрсөлдөөн дунд амьдрах холливудын алдартнуудын тухайд бол тусдаа асуудал. Оддын дунд ч гэсэн жинхэнэ анд нөхөд гэж бий. Тэд зөвхөн цагийг зугаатай өнгөрөөгөөд зогсохгүй хүнд үед нь ч бие биедээ тусалж дэмждэг. Тэдний харилцаа олон жил үргэлжилж байгаа бөгөөд тэдний нөхөрлөлийг юу ч эвдэж чадахгүй.

Алдартай хүмүүсийн удаан үерхэж нөхөрлөж байгаа түүхүүдийг цуглуулсан юм. Тэдний найз нөхдийн харилцаа олон жилийн туршид огтхон ч өөрчлөгдсөнгүй.

1. Дрю Бэрримор болон Кэмерон Диаз

© James Devaney/ WireImage/ Getty Images, © drewbarrymore / Instagram

Дрю Бэрримор, Кэмерон Диаз нарын нөхөрлөлийн харилцаа 18 жилийн өмнө “Charlie’s Angels” киноны зураг авалтаас эхэлжээ. Бэрриморын хэлснээр бол: “Бид хүүхдүүдийн төрөлт, амьдрал, үxэл, гэрлэлт, салалтыг цугтаа туулжээ. Өөдлөх, уруудах, ажил, залуучууд, найз нөхөд, аялал зугаалга– цугтаа хийж үзээгүй зүйл гэж бидэнд алга”. Энэ нь Холливудад жинхэнэ нөхөрлөл бий гэдгийг баталж байгаа юм.

 

2. Дилан О’Брайен болон Тайлер Пози

© Christopher Polk / Getty Images
© Vivien Killilea / Getty Images for CBS Films

Тайлер Пози, Дилан О’Брайен хоёр 2011 онд “Teen Wolf” олон ангит киноны зураг авалтаас хойш нөхөрлөжээ. Тэд найз нөхдийн дүрийг энэ кинонд бүтээсэн юм. Тэр цагаас хойш тэдний нөхөрлөл жинхэнэ ах дүүсийн харилцаа болж одоо болтол зүү орох зайгүй явцгааж байна.

 

3. Хью Жекман болон Райан Рейнольдс

© Kevin Winter / Getty Images
© thehughjackman / Instagram

Жүжигчин Хью Жекман болон Райан Рейнольдс нар анх 2009 онд “X-Men Origins: Wolverine” киноны зураг авалтын үеэс эхэлж нөхөрлөж эхэлжээ. Эхэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг frenemies (дaйсан-найзууд) гэж нэрлэж байсан юм. Яагаад гэвэл тэд бие биенээрээ байнга даажигнаж тоглодог улс. Жишээ хэлэхэд, Рейнольдс нэг удаа Хью Жекманы зурагтай инээдтэй оймс өмссөн байгаа бичлэгээ сошиалд тавьж байсан удаатай.

 

4. Иэн Маккеллен болон Патрик Стюарт

© Dave M. Benett / Getty Images
© Cubankite / Shutterstock

Иэн Маккеллен болон Патрик Стюарт нар бие биенээ хагас зуун жилийн турш мэднэ, гэхдээ тэдний жинхэнэ нөхөрлөл 2000 оноос буюу “X-Men” супер баатрын тухай киноны зураг авалтаас эхтэй юм. Тэр цагаас хойш тэд нэг биш кинонд цугтаа тоглохын зэрэгцээ аз жаргалтай мөчүүдээсээ цуваалцжээ. Жишээ нь, 2013 онд Маккеллен найз Патрик Стюартын хуримыг зохион байгуулж өгсөн байдаг.

 

5. Жек Леммон болон Уолтер Маттау

© The Odd Couple / Paramount Pictures, © Featureflash Photo Agency / Shutterstock

Жек Леммон болон Уолтер Маттау нар Холливудын хамгийн алдартай хослолд тооцогддог. Энэ хоёр цугтаа зөвхөн кинонд л тоглодог гэж ойлгож болохгүй, тэд тайзны ард жинхэнэ анд нөхдүүд байсан юм. Леммоны хүү нэг удаа ийн хэлж байсан удаатай: “Аав минь ахтай болохыг хүсдэг байсан гэдэг. Уолтер түүний ах нь болж чадсан” гэжээ.

 

6. Жейн Фонда болон Лили Томлин

© ASSOCIATED PRESS/East News, © Jean_Nelson / Depositphotos.com

Лили Томлин болон Жейн Фондагийн нөхөрлөл Холливуддаа хамгийн удаанд тооцогдоно – тэд бараг 40 гаруй жил эгч, дүүс болтлоо үерхэж, нөхөрлөжээ. Найз нар зөвхөн цугтаа ажиллахгүй, бас нийтийг хамарсан арга хэмжээ, шагнал гардуулах ёслол зэрэгт оролцдог байна.

 

7. Шей Митчелл болон Эшли Бенсон

© Tinseltown / Shutterstock, © everett225/ Depositphotos.com

“Pretty Little Liars” олон ангит киноны хоёр од Шей Митчелл болон Эшли Бенсон нар 2010 оноос хойш үй зайгүй найзууд болжээ. Олон ангит кино хэдий 2017 онд дууссан ч гэлээ тэд одоо болтол цагийг хэрхэн зугаатай өнгөрүүлж байгаагаа харуулсан бичлэгийг сошиалд байрлуулсаар байна.

 

8. Кэти Перри болон Эллисон Уильямс

© Diego Corredor/MediaPunch Inc./East News
© Kevin Mazur / Getty Images for DVF Awards

Кэти Перри болон Эллисон Уильямс нарын бусдаас ялгарах онцлог гэвэл тэд дундын танилынхаа ачаар үерхэж эхэлжээ. Уильямсын хэлж байгаагаар бол эхлээд 2014 онд  тэд “зүгээр л мөргөлдсөн”, тэр цагаас хойш сайн найзууд болсон гэнэ. Бие биенээ ямар ч тал дээр байнга дэмжиж явдаг ажээ.

 

9. Кендалл Женнер болон Жижи Хадид

© McMullan/Sipa USA/East News, © Hahn Lionel/ABACA/Abaca/East News

Кендалл болон Жижи нар зөвхөн тайзан дээр цуг алхаад зогсохгүй мөн өсвөр наснаасаа эхлэн үерхэж байгаа улс. Охид Лос-Анжелест холгүйхэн амьдардаг байсан бөгөөд үерхэж эхлээд 10 жилийн нүүр үзээд байна. 2021 онд гар гараасаа барилцан Met Gala үзэж сонирхжээ.

 

10. Мэттью Макконахи болон Вуди Харрельсон

© EDtv / Universal Pictures, © officiallymcconaughey / Instagram

Мэттью Макконахи болон Вуди Харрельсон нар анх 1999 онд “EDtv” инээдмийн киноны зураг авалтын талбай дээр танилцжээ. Тэр цагаас хойш тэдний үерхэл 20 гаруй жил үргэлжилж байна. Жүжигчид жил болгон цагийг цугтаа өнгөрөөхийн тулд “найрсаг аялал” зохион байгуулдаг уламжлалтай.

 

11. Пол Ньюман болон Роберт Редфорд

© East News
© Arnaldo Magnani / Getty Images

Жүжигчид цугтаа “Butch Cassidy and the Sundance Kid” киноны зураг авалтын үеэс эхэлж нөхөрлөж эхэлсэн юм. Тэдний үерхэл 40 гаруй жил үргэлжилжээ, харамсалтай нь Ньюман 2008 онд өөд болжээ. Редфорд тэр үед хэлэхдээ: “Би жинхэнэ анд нөхрөө алдлаа. Түүний минь ачаар миний амьдрал хавьгүй сайхан байсан юм шүү” гэжээ.

 

12. Пол Уэсли болон Иэн Сомерхолдер

© s_bukley / Shutterstock, © Admedia, Inc/Sipa USA/East News

Пол Уэсли болон Йэн Сомерхолдер нар “The Vampire Diaries” олон ангит киноны зураг авалтын дараа ойр дотнын найзууд болжээ. Хамтын бүтээл нь тэднийг зөвхөн найз нөхөд болгоод зогсохгүй мөн ажил хэргийн түншүүд ч болгосон гэдэг.

 

13. Роберт Де Ниро болон Мартин Скорсезе

© INPLUS/East News, © Invision/Invision/East News

Роберт Де Ниро болон Мартин Скорсезе нарын нөхөрлөл бүхэл бүтэн 40 жил үргэлжилж байна! Тэд 1973 онд уялдаа холбоотой хамтран ажиллаж байв, гэхдээ үүнээс өмнө бие биенээ сайн мэддэг байжээ – 16 наснаасаа. Де Ниро нэг удаа: “Бид хоёр удаан нөхөрлөж байгаа нь аз гэж би боддог шүү” гэж хэлсэн байдаг юм.

 

14. Сара Жессика Паркер болон Энди Коэн

© bravoandy/ Instagram, © Anthony Behar/Sipa USA/East News

Сара Жессика Паркер болон Энди Коэн нар CBS сувгийн “Өглөөний шоу”-ны үеэр танилцжээ. Энди тэр үед продюссер хийдэг байсан юм. Жилийн дараа тэд бүр ч илүү найз нөхөд болж, жил болгон Met Gala-д цугтаа ирдэг уламжлал тогтсон байна.

 

15. Том Холланд болон Зендея

© Albert L. Ortega / Getty Images
© Kevin Winter / Getty Images

Том, Зендея хоёр 2017 онд “Spider-Man: Homecoming” киноны зураг авалтын үеэр дотнын найзууд болцгоожээ. Нэг удаа Зендея Холландыг “миний хамгийн сайн найз” гэж хэлсэн удаатай. Гэхдээ найз нөхөрлөлийн харилцаа нь романтик болж хувирчээ – тэд энэ жилээс эхлэн болзох болсон юм.

Танд эдгээр нөхөрлөлөөс аль нь хамгийн их таалагдаж байна?

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *