Их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэхэд тань туслах японы Кakebo систем – маш энгийн 3 алхамтай

4

Хэрвээ танд байнга мөнгө дутагдах үе гардаг бол магадгүй та зарлагаа зөв хянаж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм. Японд энэ асуудлыг шийдэх нэгэн энгийн системийг боловсруулжээ. Энгийн бөгөөд үр дүнтэй тул японы ард түмний талархлыг ихээр хүлээсэн, үүгээр ч зогсохгүй сүүлийн олон жилийн турш дэлхийн бусад улс орнуудад даяар өргөнөөр ашиглах болжээ.

Мөнгө хаашаа дэмий урсаад байгааг болон энэ алдааг хэрхэн засаж мөнгөн хуримтлал бий болгох системийг танд танилцуулахаар бэлдлээ.

Кakebo гэж юу вэ?

© Depositphotos

Ka-ke-bo – 3 ханз үсэг, “гэрийн эдийн засгийн ном” гэсэн утгыг агуулна. Уг системийг 100 гаруй жилийн тэртээ “Бүсгүйн анд” сэтгүүлийн эрхлэгч Матоко Хани боловсруулжээ. Байнгын, ямар нэгэн төвөггүй алхамуудын тусламжтайгаар хуримтлалаа нэмэгдүүлэхэд чиглэсэн арга юм.

Уг аргыг хэрэгжүүлэхэд маш энгийн. Хэн ч ойлгохоор хүснэгтээс орж байгаа орлого, гарч байгаа зарлагаа бичнэ, эндээс мөнгө хаашаа дэмий үрэгдэж байгаа нь тодорхой гарч ирэх ажээ. Санхүүгээ энэ байдлаар хянах нь өөрийгөө мөнгөний зөв хэрэглээтэй болгон дадлагажуулахад тусална, үүний үр дүнд мөнгөө дэмий үрэх буруу дадал зуршлаас салах юм.

 

Алхам 1. Үндсэн зарчим

Юуны түрүүнд 2 тэмдэглэлийн дэвтэр хөтлөх хэрэгтэй.

  1. Том дэвтэр – орлого, зарлага, хуримтлалыг төлөвлөх
  2. Жижиг дэвтэр – өдөр тутмын зарлагаа бичиж байх зорилготой байнга өөртөө авч явна.

Том дэвтэр дээр бичих зүйл:

  • Орлого: цалин, нэмэлт орлого, бэлэг, буцаж ирсэн зээл гэх мэт. Яг тодорхой өдөр л тэмдэглэгээ хийнэ, урьдчилан тооцоогүй орлогыг сарын хугацаанд нэмж бичнэ. Жишээ нь, өөр өнгийн балаар.
  • Зайлшгүй бөгөөд урьдчилан мэдэгдэж байгаа зарлага: байрны төлбөр, орон сууцны зээлийн төлбөр, утасны төлбөр, сургалт, томоохон худалдан авалт.
  • Хуримтлал: Тухайн сард хуримтлалд хийх гэж байгаа хэмжээ. Санал болгох хэмжээ – үндсэн орлогын 10%-иас багагүй.
  • “Амьдралд”: үндсэн зарлага болон хуримтлалыг тооцоод үлдсэн дүн.

Дээрх тооцоог хүснэгтээр эсвэл орлого, зарлага болгоныг өөр хуудсан дээр бичсэн ч болно.

Мөн ухаалаг утсанд зориулсан аппликейшн ч бий. Гэхдээ гараараа бичих нь илүү ойлгомжтой бөгөөд тодорхой байх нь мэдээж.

 

Алхам 2: “Амьдралд” зориулсан зарлагын 4 төрөл

© Depositphotos

Жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ өдөр тутмын зарлагаа тэмдэглэнэ, үүнийг дараах 4 төрөлд хувааж болох юм:

  • Ахуйн (хоол хүнс, хувцас, ахуйн жижиг сажиг зүйлс, хүүхдүүдэд гаргах зардал)
  • Соёл, урлаг (музей, үзэсгэлэн үзэх, өөрийгөө боловсруулах, ном, сургалт)
  • Амралт болон зугаа цэнгээ (ресторан, клуб, тасалбар, аялал, найз нартайгаа уулзах)
  • Форс-мажор (ихэвчлэн урьдчилан төлөвлөх боломжгүй зарлага байдаг, жишээ нь, засвар, эмчилгээ)

Энэ мөнгөө өөрийн төлөвлөгөөн дээр үндэслэн 4 хэсэгт хуваана. Нийт дүнг нь бичээрэй. Ингээд өдөр тутам гарсан зардлыг тэр дор нь бичиж явна, мэдээж ямар төрөлд хамаарахыг мөн дурдах хэрэгтэй. Баримтаараа бүртгээд явахад амар байдаг юм.

 

 

Алхам 3: Төлөвлөсөн ёсоор мөнгөө хэрхэн хуримтлуулах вэ?

© Depositphotos

Тухайн системийг эсвэл тодорхой зарчмыг нь баримталснаар та мөнгөө хуримтлуулах зөв дадалтай болж чадна. Өчүүхэн ч гэсэн мөнгө хуримтлуулахаар байсан ч хамаагүй.

Хуримтлалыг үүсгэхдээ:

  • Бүхэл тоогоор худалдан авалт хийсэн гэж тооцно. Жишээ нь 47,500 төгрөгийн худалдан авалт хийлээ гэж  бодъё, тэгвэл 2500 төгрөгийг хуримтлалд хийнэ, өөрийгөө 50000 төгрөг зарцуулсан л гэж бодоорой.
  • Хэрвээ та ихэвчлэн бэлэн мөнгө хэрэглэдэггүй карт ашигладаг бол өөр аргыг ашиглаж болно. Жишээ нь, картанд 255,600 төг байна гэж бодъё, тэгвэл 5600 төгрөгийг хуримтлалд хийнэ.
  • Мөнгө задлуулсан бол. Жишээ нь, та 20,000 задлуулсан бол 2000 төгрөгийг хуримтлалд хийнэ.
  • Буцааж өгсөн зээлийг 100% хуримтлалд. Хэрвээ та буцааж өгсөн зээлийг хэрэглэхээргүй болж байгаа бол тэр чигт нь хуримтлалдаа хийгээрэй.
  • Өдрийн төгсгөлд халаасанд цугларсан бүх л задгай мөнгийг хуримлуул. Өдөр тутмын бага дүнтэй мөнгө ч гэсэн сарын турш хуримтлагдсаар багагүй мөнгө болно – үнэхээр ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах хэмжээний мөнгө цуглардаг.
  • Зарцуулах мөнгөн дүнг 4 долоо хоногт хуваана. Долоо хоногийн сүүлээр төсөвлөсөн мөнгөнөөс үлдсэн дүнг шууд хуримтлалд хийнэ.
  • Өөртөө торгууль бодож ол. Жишээ нь, бэлтгэлээ тасалсан, хэн нэгэнтэй маргалдсан, төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй зэрэг өөрийнхөө дүрмийг зөрчсөн гэж санаагаар унахын оронд өөртөө торгууль төлж хуримтлал үүсэг. Тэр хуримтлалыг дараа нь өөр ямар нэгэн өөрт хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж болох юм.
  • Яаралтай бус худалдан авалтыг сараар хойшлуул. 30 хоногийн дараа тэр эд барааг худалдан авах хүсэл байгаа бол танд үнэхээр хэрэгтэй зүйл байна гэж ойлгоё. Хэрвээ худалдаж авах хүсэл байхгүй болсон бол худалдан авалтанд зориулахаар хадгалж байсан тухайн үнийн дүнг бүхэлд нь эсвэл нэг хэсгийг нь хуримтлалдаа хийгээрэй.
© Depositphotos

 

Систем хэрхэн тусалдаг вэ?

© Depositphotos

Kakebo – дан ганц тэмдэглэлийн дэвтрээр дуусахгүй. Үүний үндсэн давуу тал – ил тод байдал, гэхдээ хамгийн чухал нь – таны өөрийн дүгнэлт. Эхний сарын дараачаас л та дараах дүгнэлтийг хийж чадна:

  • Өнгөрсөн сарын зарлага, хуримтлалын төлөвлөгөөг та биелүүлж чадсан уу?
  • Юунд, ямар хэмжээний мөнгө зарцуулсан бэ? Ямар салбарт таны санхүү явж байгааг та тодорхой харж чадна, мөн хэрхэн засаж залруулах боломж ч харагддаг. Эсвэл бүр эсрэгээрээ та өөртөө хэтэрхий бага мөнгө зарцуулдаг ч байж болно, тиймээс нэмэх боломж байж болох юм.
  • Магадгүй та төлөвлөснөөсөө бага мөнгө зарцуулж уу – тэгвэл үлдэгдэл мөнгийг хуримтлалдаа хийж болно.

Танд энэ систем таалагдаж байна уу? Туршиж үзэхээр шийдсэн үү?

139
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Janchiv Nikolai

    Janchiv Nikolai

    2020/03/03 at 23:29

    ?

  2. О. Хаш-эрдэнэ

    О. Хаш-эрдэнэ

    2020/03/04 at 00:18

    Batbold Ulziibayar

  3. Ånujin Ochirbat suralts

  4. Ishgiimaa Natsagdorj

    Ishgiimaa Natsagdorj

    2020/03/04 at 02:21

    Баярлалаа.Туршиж vзэхээр шийдсээн.

  5. Lily Flower

    Lily Flower

    2020/03/04 at 09:06

    가토라

  6. Э. Ундармаа

    Э. Ундармаа

    2020/03/04 at 09:43

    Batmunkh Battsetseg Удвал Э. Khurbayar Tumendelger

  7. Bayartsengel Batsaikhan

    Bayartsengel Batsaikhan

    2020/03/04 at 10:20

    Ganbat Aviraa

  8. Daagii Erdenehorol

    Daagii Erdenehorol

    2020/03/04 at 10:38

    Ариунаа Баатарсайхан

  9. А. Ариунсанаа

    А. Ариунсанаа

    2020/03/04 at 11:39

    Bolor-Erdene JeRry

  10. Erenpil Tuyaa

    Erenpil Tuyaa

    2020/03/04 at 15:47

    hulhiduulav

  11. Sodov Zaya

    Sodov Zaya

    2020/03/04 at 19:34

    Otgo Otgonchimeg

  12. Ц. Хонгорзул

  13. Б. Буяннэмэх

    Б. Буяннэмэх

    2020/03/05 at 07:10

    .

  14. Г. Пүрэв Очир

    Г. Пүрэв Очир

    2020/03/05 at 09:23

    Г. Сувд

  15. Tsamba Ninchimed

    Tsamba Ninchimed

    2020/03/05 at 22:34

    Хэрлэн Хэрлэн Хэрлэн

  16. Munhuu Mandahbayr

    Munhuu Mandahbayr

    2020/03/06 at 00:30

    Narantuya Nara

  17. Chingy Btdr

    Chingy Btdr

    2020/03/06 at 08:26

    Dugersuren Munkhjargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *