Амьдрах ёстой хугацаанаасаа хамаагүй илүү удаан бас аз жаргалтайгаар амьдарсан 10+ амьтад

0

Ихэнх хүмүүс л зуун дамнан амьдрахыг хүсдэг байх. Хэдийгээр зарим хүмүүс 100-гаас илүү насалдаг ч зарим урт настай амьтадтай харьцуулахад өчүүхэн богино амьдралтай бодгаль юм. Бидний төсөөлөхөөргүй урт насалдаг амьтад байдаг бөгөөд яст мэлхий гэхэд л Дарвины цаг үеэс эхлэн Америк тив үүсэх хүртэл амьдарсан байх жишээтэй. Ингээд хамгийн урт настай амьтадтай танилц.

1. “Harriet” 176 жил амьдарсан яст мэлхий

© Fritz Geller-Grimm / Wikimedia Commons © Creative Commons © Cory Doctorow / Flickr © Creative Commons

Галапагос арлуудаас гаралтай энэ эмэгтэй яст мэлхий бараг 176 настай бөгөөд маш алдартай. Харриет 1830 оны 11-р сард хаа нэгтээ төрсөн бөгөөд хүмүүс анх түүнийг олохдоо эр хүйстэй гэж бодож байсан юм. Ингээд түүний жинхэнэ хүйсийг эмэгтэй гэдгийг мэдээд Харриет хэмээх нэр өгч байжээ. Түүнчлэн Харриетыг 1835 онд нэрт биологич Чарльз Дарвин нээсэн бөгөөд тухайн орон нутгийнхаа маш ховор төрөл зүйлд багтдаг гэдгийг нь хожим олж тогтоосон байна. Харриет яст мэлхий Брисбэн хотын ботаникийн цэцэрлэгт 99 жил амьдарсан бөгөөд түүнийг Стив Ирвиний эзэмшдэг “Crocodile Hunter” хэмээх Австралийн амьтны хүрээлэнд аваачжээ. Энэ нь Харриетын 2006 оны 7 сард нас барахаас өмнөх сүүлчийн гэр нь байсан юм.

 

2. “Ming” 507 жил амьдарсан хорхой

© Alan D Wanamaker Jr1, Jan Heinemeier • James D Scourse • Christopher A Richardson1 • Paul G Butler • Jón Eiríksson • Karen Luise Knudsen / Wikimedia Commons © Creative Commons

Уэльсийн Бангор хотын их сургуулийн судлаачид энэ хясааны насыг 2006 онд Исландын усанд байхад нь олж тогтоожээ. Тэд дендронхологийн шинжилгээ буюу амьтан ургамлын насыг гадаргуу дээрх судлынх нь тоогоор тогтоодог шинжилгээ хийж түүний насыг тодорхойлсон байна. Мин хясааны нэрийг 1499 онд байсан Хятадын Мин гүрний нэрээс санаа авч өгсөн бөгөөд энэ нь түүнийг 507 настай гэдгийг илтгэж байгаа юм.

 

3. “Чарли”, 100 настай макав тоть

© Tim Ockenden – PA Images / Getty Images

Цэнхэр, алтан өдөн гоёл бүхий энэхүү макав тоть нь анх 2004 онд алдаршжээ. Учир нь түүний эзэн Питер Орам нь Чарли тотийг дор хаяж 100 настай байсан хэмээн мэдэгдсэн юм. Чарли тоть ойролцоогоор 1899 онд төрсөн бөгөөд  Питер Орам хэлэхдээ тэрхүү тотийг Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль тэжээдэг байсныг онцолсон байна. Хожим нь Чарлиг бараг 114 настай болохыг тогтоосон бөгөөд тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Их Британийн Суррей хотын Хитфилд хотын амьтны сувилалд өнгөрөөжээ.

 

4. “Granny”, 105 жил амьдарсан алуурчин халим

© Leigh Calvez / Wikimedia Commons

J2” нэрээрээ алдаршсан Гренни халимыг зарим судлаачид 1911 онд төрсөн гэж үздэг бол зарим консерватив онолоор бол 1960 онд төрсөн байх боломжтой гэж үздэг. Түүнчлэн “J2” маш өвөрмөц шинж тэмдгүүдтэй. Тэрээр сэрвээн дээрээ саарал толботой бөгөөд сүүл нь хагас сар хэлбэртэй юм. Түүнийг 1967 онд  сүрэг алуурчин халимууд дундаас барьсан боловч анчид түүнийг амьтны хүрээлэн эсвэл усан паркад байлгахад хэтэрхий хөгширсөн гэж үзжээ. Хэрэв түүний 105 жил амьдарсан нь үнэн бол тэрээр дэлхий дээрх хамгийн урт настай алуурчин халим юм.

 

5. “Lin Wang”, 86 жил амьдарсан заан

© JAMES HUANG / AFP / Getty Images

Ази угшилтай тус заан нь 1917 онд төрсөн бөгөөд 1937-1945 оны хооронд Дэлхийн 2-р дайны үеийн асар хүнд үеийг даван гарсан төдийгүй Хятад, Японы армид ачаа зөөдөг заан байжээ. Үүний дараа Лин Вангийг Хятадад аваачиж, дараа нь 1952 онд Тайванийн Тайбэй амьтны хүрээлэнд зөөвөрлөн аваачсан юм. Тэрээр тэндээ маш найрсаг сургагч, халамжлагчдын ачаар аз жаргалтайгаар амьдарч байгаад 2013 онд нас барсан юм. Өвөрмөц биеийн онцлог нь түүнийг 70 жил насалдаг ази заануудаас дор хаяж 20 жилээр урт наслуулжээ.

 

6. “Corduroy”, одоогоор мэдэгдээд байгаа хамгийн удаан амьдарсан муур

© oldestlivingcat / Instagram

Муур 7 амьтай гэсэн яриа байдаг. Харин Кордурой муурын хувьд тэр бүх амиа нэгэн дор насалж байгаа бололтой. Тэрээр 1989 оны 8-р сарын 1-нд төрсөн бөгөөд зулзага байхад нь Эшли Рид түүнийг өргөж авсан юм. Тэр үед Эшли 7 настай байв. Харин Кордуройгийн хувьд хамгийн урт настай муур хэмээн Гиннесийн амжилтыг эвдэж алдартай муур болсон юм. Түүний алдар нэр нь өөрийнх нэртэй инстаграм хаяг нээгдсэнээс хойш бүр их түгсэн бөгөөд одоо тэрээр 15 мянган дагагчтай. Харамсалтай нь тэрээр 27 насандаа гэрээсээ зугтжээ.

 

 

7. “Tu’i Malila”, өөр нэгэн хөгшин яст мэлхий

© Dominio público / Wikimedia Commons

Мадагаскараас ирсэн энэхүү өвөрмөц туяарсан өнгөтэй яст мэлхий олон жилийн турш амьдарч, өөрийн төрөл зүйлийнхээ хамгийн эртний гишүүдийн нэг болжээ. 1777 онд Англи судлаач Жеймс Күүк Ту’и Малилаг хааны гэр бүлээс бэлгэнд авч Тонгад авчирч байжээ. Ту’и Малила 1966 оны 5-р сард байгалийн жамаараа нас барахынхаа өмнө 188 жилийн турш ордны цэцэрлэгт амьдарч байсан юм. Английн хатан хаан II Элизабетаас эхлээд Ту яст мэлхий дээр олон алдартай эрхмүүд зочилдог байв.

 

8. “Poncho”, кино од

© Abbie’s Pets & Exotics – Antes Becks Pets & Exotics, Shrewsbury / Facebook

Пончо тоть шиг хэд хэдэн кинонд тоглосон, алдартай байхдаа дуртай байдаг амьтан тун ховор биз. Тэрээр “102 Dalmatians”, “Ace Ventura”, болон “Dr. Doolittle” (1998) зэрэг кинонд жижигхэн ч гэсэн дүрээ мөнхлөн үлдээжээ. Холливудад өнгөрөөсөн богинохон боловч завгүй амьдралынхаа дараа Пончо Их Британийн Шрусбери хотод байрлах гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүрт очсон бөгөөд тэрээр 93 нас хүрснийхээ дараа 2018 онд нас барсан юм. Түүнийг ийм урт наслахад тусалсан асрагчдад нь баярлах хэрэгтэй.

© Ace Ventura: Pet Detective / Morgan Creek Entertainment © 102 Dalmatians / Walt Disney Pictures

 

9. “Cheeta”, “Tarzan” киноны дүр

© Burroughs1969 / Wikimedia Commons / Public Domain

Чета нэртэй энэхүү гайхамшигт шимпанзе 1930-1940 оны хооронд гарсан Тарзан киноны гол дүрийн хамгийн сайн найзын дүрийг бүтээсэн бөгөөд роман дээр дурдагдаагүй дүрийг түүнээс санаа авч гаргаж байжээ. Дараа нь тэрээр 1960 онд  амьтдын дархан цаазат газарт очоод тэндээ насан эцэслэсэн юм. Чета шимпанзе 80 настай байхдаа бөөрний дутагдлын улмаас хорвоог орхисон билээ.

 

10. “Jonathan”, 188 насалж одоог хүртэл амьдралын сайхныг мэдэрч яваа яст мэлхий

© AFP / EAST NEWS

Урт настайгаараа алдартай бас нэгэн яст мэлхий бол Сейшелийн аварга том яст мэлхийн төрөл зүйлийн гишүүн Жонатан юм. Жонатан 1832 оны орчим Сейшелл хотод төрсөн гэж үздэг. Түүний асран хамгаалагчдын нэг хэлэхдээ түүний биеийн байдал зүгээр байгаа, хэвийн хооллодог, бусад төрлийн яст мэлхийтэй хамт тоглож, наран шарлагын газар цагаа чөлөөтэй, зугаатай өнгөрөөж байгаа гэжээ.

 

11. “Дугаар 16”

© Toby Hudson / Wikimedia Commons © Creative Commons

Энэ аалзны нэр тийм түгээмэл биш ч “Дугаар 16” буюу Гайус Виллус нь өөрийн энэхүү өвөрмөц нэрээ Австралид авсан бөгөөд  археологич Барбара Йорк Мэйн ийм нэр хайрлаж байжээ. Доктор Йорк Мэйн “Дугаар 16” аалзыг шар зөгийнүүдэд үүрээ устгуулснаас нь хойш судалж байсан юм. Тэдгээр шар зөгийнүүд нь аалзны биед авгалдайгаа суулгаж, өндгөө гаргадаг жинхэнэ араатнууд юм. “Дугаар 16” аалзны хувьд 1974 оноос 2016 он хүртэл 43 насалсан бөгөөд үхлийн шалтгаан нь зөгийн дайралттай ч холбоотой байх боломжтой.

Таны эргэн тойронд хүмүүсийн тогтоосон дундаж наснаас урт амьдрал туулсан амьтан байгаа юм биш биз? Бидэнтэй хуваалцаарай. 

34
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Lkhagvadorj Gundsamba

    Lkhagvadorj Gundsamba

    2020/05/08 at 14:47

    бvгд овор багатай ануухан л харагдаж байна даа уур уцааргvй тайван амгалан байх нь урт наслуулдаг гэж vнэн бололтой 😂😂😂

  2. Solongo Solongo

    Solongo Solongo

    2020/05/08 at 15:16

    Ymar huurhun ym be? Ugend sain ordog blhoor udaan amidarch bga bh . Thank you

  3. Solongo Solongo

    Solongo Solongo

    2020/05/08 at 15:16

    XOPOM

  4. Dorjdagva Ganbat

    Dorjdagva Ganbat

    2020/05/10 at 23:32

    Bugdeere denduu zaluu owor bagatai haragdaj bna shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *