Хүссэн дүрээ бүтээхийн тулд маш бага цалингаар ажиллахыг зөвшөөрч байсан 8 жүжигчин

0

Чадварлаг, олны танил жүжигчид киноны үзэлтэд асар их нөлөөлдөг тул өндөр цалин авахын зэрэгцээ удахгүй хийгдэх гэж буй томоохон кино төсөл бүрт нэр холбогддог билээ. Тэгвэл манай сайт уншигч танд өөрийн хүссэн дүрийг бүтээх эсвэл хүссэн найруулагчтайгаа ажиллахын тулд маш бага цалингаар ажиллахыг зөвшөөрч байсан жүжигчдийг танилцуулж байна.

1. Robert Pattinson

© Twilight / Temple Hill Entertainment, © The Batman / Warner Bros.

Жүжигчин Robert Pattinson алдарт “Twilight” цувралын эхний ангид тоглохдоо 2.5 сая ам.долларын цалин авч байсан бол сүүлчийн ангид 25 сая ам.доллараар тоглосон гэдэг. Ийнхүү урлагийн замналдаа нийт 100 гаруй сая долларын цалингийн орлого олсон тэрбээр “The Batman” кинонд дүр бүтээхийн тулд ямар нэгэн нэмэлт бонусгүйгээр 3 сая ам.долларын цалинтайгаар тоглохыг зөвшөөрч байжээ.

 

2. Ryan Gosling

© Half Nelson / ThinkFilm

Канад гаралтай жүжигчин Ryan Gosling “The Notebook” киногоороо тун алдартай боловч тус бүтээлээс тэрбээр ердөө 1 сая ам.долларын орлого олж байжээ. Харин дараагийн уран бүтээл болох “Half Nelson” кинонд тэрбээр ашиг орлогоос илүүтэйгээр чанартай бүтээл хийхийг зорьсон тул 7 хоногийн 1000 ам.долларын цалин авахыг зөвшөөрч байжээ. Тэрбээр тус бүтээлээрээ Академийн шагналд нэр дэвшиж байсан билээ.

 

3. Matthew McConaughey

© Dallas Buyers Club / Truth Entertainment

2008 онд жүжигчин Matthew McConaughey-д “Magnum P.I” киноны шинэчилсэн хувилбарт 15 сая ам.долларын цалин, 15 хувийн урамшуулалтайгаар дүр бүтээх санал ирсэнд тэрбээр татгалзаж, “The Dallas Buyers Club” кинонд 200,000 ам.долларын цалинтайгаар дүр бүтээж байжээ. Тэрээр уг дүрээрээ Академийн шагнал хүртсэн юм.

 

4. Kristen Stewart

© Twilight / Temple Hill Entertainment, © On the Road / American Zoetrope

“Twilight” цувралын эхний ангиас 2 сая ам.долларын цалин авч байсан тэрбээр тус цувралын сүүлийн хоёр ангид тоглохдоо жүжигчин Robert Pattinson-ын нэгэн адил 25 сая ам.долларын цалин авч байжээ. Ийнхүү өндөр үнэлгээтэй жүжигчин болсон ч тэрбээр 2012 онд “On the Road” кинонд чадварлаг баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах үүднээс 200,000 ам.долларын цалинтай тоглохыг зөвшөөрч байжээ.

 

5. Oprah Winfrey

© The Oprah Winfrey Show / Syndication, © The Color Purple / Amblin Enteratinment

Холливудын түүхэнд төрөн гарсан хамгийн алдартай, хамгийн хөдөлмөрч эмэгтэй жүжигчдийн нэг Oprah Winfrey өөрийн шоугаараа жилийн 315 сая ам.долларын ашиг орлоготой ажилладаг нэгэн билээ. Тэгвэл тэрээр тус шоугаа эхлүүлэхээс ердөө нэг жилийн өмнө “The Color Purple” кинонд дүр бүтээхээр 35,000 ам.долларын цалинг хүлээн зөвшөөрч байсан гэдэг.

 

6. Andrew Garfield

© Silence / SharpSword Films

Хүн-Аалзын дүрийг бүтээхээс өмнөх түүний урлагийн замнал тийм ч дардан байсангүй. Тэрбээр тус кинонд тоглохоос өмнө бүтээсэн дүрүүдээрээ нийт 1.5 сая ам.долларын орлого олжээ. Гэхдээ тэрбээр түүнд ашиг орлого их олох нь төдийлөн чухал байгаагүй тул “Silence” хэмээх бүтээлд хамгийн бага цалинтайгаар тоглож байсан ч удаатай ажээ.

 

7. John Travolta

© Pulp Fiction / A Band Apart

Олон амжилттай кинонд дүр бүтээснийхээ дараа тэрбээр нэрт найруулагч Quentin Tarantino-той хамтран ажиллах үүднээс 140,000 ам.долларын цалинтайгаар ажиллахыг зөвшөөрч байв.

 

8. Jonah Hill

© 21 Jump Street / Relativity Media, © The Wolf of Wall Street / Red Granite Pictures

Жүжигчин Jonah Hill “22 Jump Street”  кинонд 10 сая ам.долларын цалинтайгаар тоглож байжээ. Хэдийгээр өндөр үнэлгээтэй жүжигчин болсон байсан ч тэрээр найруулагч Martin Scorsese-тэй хамтран ажиллахын тулд “The Wolf of Wall Street” кинонд татвараас өмнө 60,000 ам.долларын цалин авахыг зөвшөөрч байв. Харин тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Leonardo Dicaprio 10 сая ам.долларын цалин авсан байдаг ажээ.

18
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *