Ээждээ “Баярлалаа” гэж хэлэх ёстой 10 шалтгаан

2
2
50,458

Эхийн хайр биднийг дулаацуулж амьдралын замыг зааж өгдөг. Чиний амжилт, уйтгар гуниг, аз жаргалыг өөрийнхөөсөө илүү хүлээж авах цорын ганц л хүн бий. Үүнийг ойлгохын тулд чи өөрөө эцэг, эх болж байж л ойлгоно доо – энэ бол цаг хугацааны асуудал.

Эхийн хайр халамжийг бид байх ёстой юм шиг хүлээж авдаг. Биднийг өдий зэрэгтэй явуулахын тулд эх хүнээс юу гарсныг бид бодох л ёстой.

Ээж нарыгаа баярын өдөр гэлтгүй жирийн өдөр ч гэсэн утасдаад биеийг нь нэг асуухад л тэд минь баярлаад л ирнэ.

Ээж нар биднийг хайрлаж сургасан юм

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 1

Ээж нар ямар ч хариугүйгээр биднийг хайрладаг – хичээлдээ онц дүн авах, эсвэл гэрийн багахан ажилд нь тусалсан өчүүхэн зүйлд ч баярлана. Учир нь бид байгаад л тэд баярлаж яваа хүмүүс. Чиний зөөлөн хацрыг үнсэж байгаадаа тэд баярлаж явна, хайрлана. Ээжийн энэ л хайр биднийг бусдад итгэх итгэлийг өгч, бусдыг хайрлах хүслийг төрүүлдэг юм. Ээжийн хайраас улбаалаад бид гэр бүлийн гишүүдээ, найз нараа хайрлах сэтгэл төрнө.

Хайр – ээж нарын өгөх хамгийн том бэлэг.

 

Ээж нар өөртөө итгэх итгэлийг өгсөн

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 2

Киноны нэгэн нээлт дээрээ Леонардо Ди Каприо ээжийнхээ тухай нэг үг хэлжээ: “Энд зогсож байгаадаа би ганц л хүнд талархаж явдаг. Би ядуу зүдүү амьдралаар өссөн, аймшгийн дүүрэгт. Ээж минь л намайг амжилтанд хүрч чадна гэдгийг итгүүлж чадсан юм даа”.

Ээж нар хүүхдүүддээ “Чи чадна, дахиад туршаад үз” гэж зоригжуулдаг. Амжилтын эцэст “Хар л даа, уйгагүй хичээсний эцэст чи чадлаа шүү дээ” гэж улам итгэл оруулна.

 

Энэрэнгүй, өглөгч занд сургасан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 4

Ойр дотныхоо хүмүүст тусалж дэмжихийг ээж нар сургадаг. Энэ хүмүүжлээ ээж нар багаас нь эхэлнэ – эмээдээ туслах, өвөөд нийтийн унаанд суудал тавьж өгөх… Хариу нэхэлгүйгээр бусдад чадах бүхнээрээ тусалж байхыг тэд зааж сургана. Бидний хийсэн сайхан үйлс хэзээ нэгэн цагт хариу нь ирэх л болно.

 

Амжилтын төлөө эцсээ хүртэл тэмцэхийг сургасан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 3

Алдаа гаргана гэдэг сүйрэл биш гэдгийг ээж нар бидэнд ойлгуулсан. Дахиад үзээд алдах хэрэгтэйг тэд бидэнд ухааруулсан юм. Ээж нар амьдралын өмнө хариуцлага хүлээж байгаа нь тод жишээ болно.

 

Энэ ертөнцийг таньж мэдэхэд тусалсан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 5

Сэтгэл санаагаа сонсож ойлгоход ээж нар бидэнд тусалсан. Ээж нартайгаа байхад бид өөрөөрөө байж чаддаг. Олны өмнө бие хэрхэн авч явах ёстойг тэр л зааж өгсөн.

Ээжийн хайрын ачаар бид энэ ертөнцийг өөртөө нээсэн – бидний айдас мэт хүлээж авдаг байсан зүйл ээжийн хайрын ачаар энгийн, ойлгомжтой болж ирдэг билээ. Төрснийхөө эхний жилдээ бид ертөнцийг ээжээрээ төсөөлдөг  – түүний халуун дулаан харц, зөөлөн энгэр.

 

Гэр бүл гэдэг хамгийн үнэтэй зүйл учраас хайрлаж, хамгаалж байх ёстойг ойлгуулсан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 6

Гэр бүл гэдэг хамгийн чухал зүйл гэдгийг ээж өөрийн биеэр харуулсан. Бүх зүйл ойлгомжтой, тайван байдаг бидний бяцхан ертөнц. Тэр бяцхан ертөнцийг бий болгох тийм ч амаргүй гэдгийг ч ойлгуулсан: хүндэтгэл, тэвчээр, бусдын сонирхлыг хүлээн зөвшөөрөх, эцэс төгсгөлгүй халамжийн ачаар бий болох ажээ.

 

Сайн сайханд итгэж явахыг сургасан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 8

Энгэртээ наагаад л ямар ч нулимсыг хатааж инээмсэглэл бэлэглэж чадна. Бидэнд итгэл найдвар төрүүлж томчуудын амьдралд хөл тавихад тусалдаг.

 

Амьдралын баяр баяслыг бэлэглэсэн

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 7

Мөч болгоныг хайрлах, байгаагаараа амьдрах, амьдралаас баяр баяслыг олж авахад сургасан. Тийм ээ, тэр байнга завгүй, угаана, хоол хийнэ, гэрийнхээ хүн болгонд анхаарал халамж тавина. Гэхдээ тэр баярлах цаг олдог байсан юм, бидэнтэй зүгээр л бүжиглэж “тэнэгтэх” цаг ч олно. Амьдралын аар саар асуудлыг хэсэгхэн зуур мартаж зүрх сэтгэлээрээ бидэнтэй баярлаж хөөрч байхыг сургасан юм.

 

Бусдыг уучилж сургасан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 10

Тэр бидний хийсэн буруу болгоныг уучилна, түүний хажууд байхад тэнэг бөгөөд ухаангүй байж болно. Түүний уучлах чадвар нь гайхалтай. Цаг хугацаа өнгөрч бид том болсны дараа тэд бас алдаа гаргаж байжээ гэдгийг ухаарна: цагаар хооллож, хараа хяналтаа чангатгах, хатуу шийтгэл оноох ….

Тэд бидэнд тустай гэж үзсэн болгоноо л хийж байлаа. Том, жижиггүй алдаа гаргана, хэзээ нэгэн цагт охин минь надад “Ээж ээ таны буруу” гэж хэлэх цаг тун удахгүй ирнэ. Энэ үед л ээжийн минь надад өвлүүлсэн дотоод сэтгэл сэргэнэ дээ: ээж минь биднийг дандаа уучилдаг байлаа.

 

Ээж нар бидэнд амьдрал хайрласан

Ээждээ "Баярлалаа" гэж хэлэх ёстой 10 шалтгаан 9

Энэ үгийг хэдэн мянган удаа сонссон байх л  даа. Шууд утгаараа тэр бидэнд амьдрал бэлэглэсэн. Бас өөрийнхөө амьдралыг ч зориулсан – нойргүй шөнө, айдастай бодол, баяр хөөр, уйтгар гуниг – бидний л төлөө.

Ээжийн хайрыг бид өөрсдөө эцэг, эх болсны дараа л ойлгоно, энэ бол ертөнцийн зохицолдлогоо.

15
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/29 at 14:25

    Маш сайхан мэдээлэл байна даа. Баярлалаа

  2. Зочин

    2016/12/05 at 20:09

    goe ymaa bi odoo l oilgoloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.