Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга!

1
0
17,315

Пергамент цаасыг 1927 онд анх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл гэрийн эзэгтэй нарын маань гал тогоонд хэрэглэгдсээр байгаа билээ. Энэхүү гайхалтай цаас нь хоолыг түлэхээс хамгаалдаг. Дэвсээд, жигнээд, авна – листээ угаах ч шаардлагагүй!

Гэхдээ та энэ цаасыг зөвхөн хоол хийхдээ ашиглахаас гадна өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болдог гэдгийг мэдэх үү? Жишээ нь, хувцсаа индүүдэх, эсвэл кранаа өнгөлөх үед…

Илүү ихийг мэдмээр байна уу? Цааш үргэлжлүүлэн уншаарай!

Бариул болон крант

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 4

Хромоор бүрсэн гадаргуу загварлаг харагддаг ч арчлахад их хэцүү байдаг. Үүнд пергамент цаасыг хэрэглээд үзээрэй. Цаасанд лав шингээсэн байдаг тул крант, хөргөгчний бариулын гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсгэдэг. Мөн энэ цаасаар тостой хурууны хээг хурдан арилгаж болно.

 

Индүү

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 3

Хэрэв индүүний гадаргууг цаасаар хурдан зүлгэвэл индүү даавуун материал дээр илүү сайн гулгах болно. Мөн өөр нэг арга бий – пергамент цаасаа дэлгээд дээр нь давс цацаад цаасаа индүүд. Мэдээж дэндүү хуучин индүүний ул их зурагдсан байдаг учир шинээр сольсон нь дээр шүү.

 

Богино долгионы зуух

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 6

Халааж буй котлетын сүмс, тос богино долгионы зуухны хана руу цацарч халтартуулахаас сэргийлэхийн тулд тавгаа пергаментээр бүрхээрэй. Ингээд богино долгионы зуухаа байнга угаах шаардлагагүй боллоо.

 

Ном

Хэрэв та санамсаргүйгээр ном эсвэл сурах бичгийнхээ хуудсыг норгосон бол хуудаснуудыг салгаад дунд нь пергамент цаас хавчуулж тусгаарлаарай. Ингэснээр номын хуудаснууд хатахдаа хорчийдоггүй.

 

Угаалтуур

Хэрэв угаалтуурын доорх хоолойгоос ус шүүрээд байвал пергамент цаасны тусламжтай усыг тогтоох гээд үзээрэй. Доод хэсгийг эргүүлж салгаад дотор нь цаасаа хуйлж хийгээд буцаагаад таглахад болно.

 

Будаг

Цаасаа бөөрөнхий хайчлаад будагтай саван дээрээ тавиад таглаарай. Ингэснээр будагны дээр өрөм үүсэхээс урьдчилан сэргийлэх болно. Өрөм үүссэнээр дараа нь будгаар будахад бөмбөлөг үүсдэг.

 

Бяслаг

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 8

Супермаркетаас гэртээ ирээд бяслагаа уутнаас нь гаргаж пергамент цаасаар ороож тавиарай. Ингэснээр бяслаг “амьсгалж” амтаа илүү удаан хадгалах болно.

 

Даавуунд

Пергамент цаасанд даавуу хадгалах тохиромжтой байдаг. Учир нь пергамент чийг болон гэрэл нэвтрүүлдэггүй.

 

Шүүгээнд

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 1

Тос болон тоосны давхаргаар амархан бүрхэгддэг гал тогооны шүүгээ, хөргөгчний гадаргууг пергаментээр хамгаалж болно. Ингэснээр угааж зүлгэхгүйгээр хамгаалалтын цаасыг солиход л хангалттай.

 

Цахилгаанд

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 5

Гацсан цахилгаанаа пергаментээр арчиж гацааг нь гаргаарай.

 

Амьтад

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 2

Статик цахилгаан амьтны арьсанд хуримтлагдаж тэдэнд эвгүй, тухгүй мэдрэмж төрүүлдгийг мэдэх үү? Пергаментээр хайртай амьтныхаа арьсыг илэхэд л энэ бүгдийг арилгаж болно.

 

Онгойлгогч

Пергамент цаасыг ашиглах 10 итгэмээргүй арга! 7

Пергамент цаасаар угаахаа мартсан тостой онгойлгогчийг цэвэрлэхэд тохиромжтой байдаг.

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Hun Shuwuu

    Hun Shuwuu

    2016/11/28 at 22:24

    kalken tsaas geed bdagdaa teriig heleed bnuu uur tsaas yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.