Эрчүүд эхнэрээ өөрөөс нь илүү цалинтай, орлоготой байвал стресстдэг болох нь судалгаагаар тогтоогджээ

0

Харилцаан дахь санхүүгийн асуудлыг зохицуулахад хүндхэн гэдэг нь нууц биш ч саяхны нэгэн судалгаа мөнгөнөөс болж хосуудын хооронд бидний төсөөлснөөс л илүү төвөгтэй асуудлууд үүсч болохыг харууллаа. Учир нь эрчүүд дан ганц гэрийн тэжээгч нь байгаад зогсохгүй эмэгтэй хүн гэр бүлийн нийт орлогын 40-өөс дээш хувийг олдог бол бухимдсан мэдрэмж авч эхэлдэг байна. Энэ нь хүний ертөнц дээр тогтсон нийтлэг соёлын дагуу эр хүн хэзээнээсээ хүчирхэг, гэр бүлийн голлох тэжээгч байсаар ирсэнтэй холбоотой гэнэ.

Санхүүгийн хувьд хамааралтай болох тусам, илүү их бухимдана

© Marriage Story / Netflix

Англи улсын “University of Bath”-н гаргасан саяхны судалгаа, эмэгтэй хүн хамтрагчаасаа илүү орлоготой байх нь эр хүний бухимдаж, сртесстэх шалтгаан болдгийг тогтоожээ. Харилцаан дахь санхүүгийн тэнцэл нь: Эр хүн эмэгтэй хүнээс санхүүгийн хувьд хараат байгаагаа мэдрэх үедээ өөртөө итгэх итгэлээ алдаж, хямарч эхэлдэг байна.

АНУ-д явуулсан өөр нэг судалгаанд гэрлээд 15 жил амьдарсан, 6000 гаруй гетеросекс хосууд болон хамтдаа амьдарч байгаа хосуудын нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийсний дараа дээрхтэй яг ижил дүгнэлт гарсан байна. Энэхүү судалгаанд бид стрессийн түвшинг тодорхойлохдоо уйтгар гуниг, түгшүүр, тайван бус байдал, найдваргүй байдал, утгагүй мэдрэмж зэргийг үндэс болгосон болно.

 

Эрх мэдэл, хүч тэнцвэргүй байдлын тухай

© The Break-Up / Universal Pictures

Эрх мэдлийн тухай асуудал яагаад хөндөгдөж байгаа нь мэдээж эцгийн эрхт ёс өдийг хүртэл ноёлж байгаатай нягт холбоотой юм. Энэ талаар судлаач, академич Жоанна Сирда хэлэхдээ: “Олон мянган жилийн турш эр хүн гэр бүлийнхээ орлогын гол эх үүсвэр байсаар ирсэн нь тэдэнд одоог хүртэл тийм л байх ёстой гэсэн ойлголтыг төрүүлсээр байна” гэжээ. Түүнчлэн “Эцэг, эхээсээ мөнгө авахгүйгээр амьдрах хэрэгтэй гэх хариуцлагыг эрчүүд илүү мэдэрдэг учир түүнээсээ болоод сэтгэл зүйн хувьд зовууртай болж эхэлдэг” гэж тэрээр мөн нэмж хэлсэн байна.

Бидний тайлбарлах гэж буй дараагийн шалтгаан жендэрийн асуудлаас хэт их хальсан байх магадлалтай ч хосуудын аль нэг нь илүү орлоготой байх нь харилцаанд хүч тэнцвэргүй байдал үүсгэдэг аж. Тэрхүү хүч тэнцвэргүй байдал өдөр тутмын зарлага, хуримтлал зэрэгт мэдэгдэхүйцээр нөлөөлдөг нь ихэнх хосуудын хувьд салах шалтгаан болдог байна.

 

Дүрэм болгонд эсэргүүцэх зүйл байдаг

© Aladdin / Disney © Aladdin / Disney

Эрчүүдийн стресс болон харилцаан дахь эдийн засгийн байдал нь зарим талаараа ийм хамааралтай байж болно: эмэгтэй нь тухайн эрэгтэйгээ гэрлэхээсээ өмнө өндөр орлоготой байсан. Энэ тохиолдолд эр хүн одоо байгаа болон, ирээдүйд тохиолдох нөхцөл байдлыг сайтар тооцоолсон байдаг учир үл ойлголцол харьцангуй бага үүсдэг.

Мөн энэ талаар судлаач Сирда хэлэхдээ “Хүмүүс хамтрагчаа санамсаргүй сонгодоггүй. Хэрэв тэр эмэгтэй гэрлэхээс өмнө илүү өндөр орлоготой байсан бол орлогын зөрүү, ирээдүйн санхүүгийн байдал зэрэг нь эр хүнд аль хэдийн тодорхой байсан гэсэн үг. Магадгүй тухайн үеийн эмэгтэйн орлогын байдал нь гэрлэх шалтгаан нь болсон ч байж болно” гэжээ.

 

 

Орлогын харьцаа бол гол түлхүүр нь

© The Notebook / Warner Bros.

Хамгийн сонирхолтой нь эрчүүд ихэнхдээ гэрийнхээ цорын ганц тэжээгч нь байгаадаа бухимддаг боловч хамтрагчаасаа бага мөнгө олдог байснаас хавьгүй дээр мэдрэмжийг авдаг байна. Гэвч энэ тохиолдолд буюу эр хүн гэрийнхээ цор ганц орлогын эх үүсвэр байх үед өөрт ирсэн хариуцлагаасаа болоод сэтгэл гутралд автаж түгшүүртэй байдалтай болдог байна.

Үүнээс бас нэгэн чухал дүгнэлт гарч байгаа нь: эрэгтэй хүн хамтрагчаа өөрт нь дэм болж орлого олдог байлгахыг хүсдэг ч өөрөө голлох хүн хэвээр байхдаа аз жаргалтай байна гэсэн үг юм. Төгс харьцаа бол нөхөр 60%, эхнэр 40%. Хэрэв энэ хязгаар алдагдвал асуудал, маргаан үүсч эхэлнэ.

 

Хүйсийн ялгаатай байдал хэзээ арилах вэ?

© Hidden Figures / Fox

Дэлхийн эдийн засгийн форумын Жендэрийн ялгаатай байдлын 2018 оны тайланд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажлын байран дээрх цалингийн түвшин ялгаатай хэвээр байна гэжээ. Судалгаанд хамрагдсан 144 орны 89 нь энэ байдлыг арилгахаар хичээж байгаа гэсэн боловч бодит байдал дээр энэ ялгаа арилахад дор хаяж 200 жил шаардлагатай гэсэн байна. Тэгш эрхийн төлөө хамгийн их ахиц гаргасан улсуудын дотор Исланд, Норвеги, Швед, Финлянд зэрэг улсууд тэргүүлж байгаа юм байна.

Харин “University of Bath”-н гаргасан судалгаанд үндэслэн АНУ 51-р байранд жагсжээ. Хэдийгээр эхнэрүүдийн олдог орлого бага багаар нэмэгдсээр байгаа ч: 1980 он гэхэд л эмэгтэйчүүдийн ердөө 13% нь л нөхөртэйгөө ижил, эсвэл үл ялиг илүү орлого олдог байсан байна. 2000 он гэхэд энэ тоо 25% болсон бол 2017 оны байдлаар 31% болжээ.

Орлогын тэнцвэргүй байдал таны харилцаанд ч бас ямар нэг байдлаар нөлөөлж байсан уу?

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Duya Duya

    Duya Duya

    2020/03/24 at 11:42

    Unen shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *