Хэвлийд байгаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, жирэмсэн эхчүүдийн түгээмэл хийдэг 7 зүйл

0

Жирэмсний үеийн буруу ойлголтууд хүмүүсийн дунд маш их байдаг, жишээ нь “жирэмсэн хүн хоёр хүний өмнөөс идэх ёстой” эсвэл “жирэмсний 9 сарын турш кофе огт ууж болохгүй” гэх мэт. Тиймээс аль нь үнэхээр үнэн, аль нь худлаа гэдэгт итгэхэд маш хэцүү. Үнэндээ, жирэмсний тухай ам дамжин яригдаж байгаа ихэнх ойлголт буруу байдаг. Тиймээс жирэмсний үед ямар зүйлээс татгалзах хэрэгтэй болон юугаар орлуулж болохыг та бүхэнд танилцуухаар шийдсэн юм. Ирээдүйн эх болон бяцхан үрд нь эрүүл энхийг бид хүсэх бөгөөд бидний бэлдсэн нийтлэл та бүхэнд тусална гэж найдаж байна. Ам бүл нэмэх гэж байгаа та бүхэндээ сайн сайхныг хүсье.

1. Халуун устай ванн эсвэл саунд амрах

Саун болон халуун устай ванн маш өндөр хэмтэй байх нь жирэмсний үед зайлсхийх ёстой хамгийн том асуудал. Хүний бие махбодийг үнэхээр тайвшруулна, харин хэвлийд бойжиж байгаа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ажээ. Хүүхэд өөрийн биеийн хэмийг хянаж чадахаа больдог. Хэт халуун ус нь хүүхдийн тархи болон нуруу, нугасны хөгжилд маш ноцтойгоор нөлөөлж болохыг олон удаагийн судалгаагаар баталсан байна.

Яах ёстой вэ:

1. Хэт халуун усанд суухгүй, халуун усанд суух бол 10 минутаас хэтрэхгүй хугацаанд сууна.

2. Бүлээвтэр усанд орно, усны хэм таны биеийн дулаантай адилхан бол маш сайн

3. Саунд орохыг үнэхээр хүсээд байвал эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна, эсвэл саунд суух хугацааг эрс богиносгоно.

 

2. Сахарын хэт их хэрэглээ

Жирэмсэн үедээ амттан их хэрэглэж байсан эхчүүдийн хүүхэд сурлага болон ой санамжийн асуудалтай байгааг судалгаагаар тогтоожээ. Үүнд мөн сахар орлуулагч ч мөн хамаарна.

Яах ёстой вэ:

1. Амттаны оронд жимс ихээр хэрэглэнэ

2. Хийжүүлсэн ундааны хэрэглээнээс бүрмөсөн татгалзана

 

3. Уурлах, хашхирах

Уурлаж уцаарлах нь айдас, сэтгэл гутралд хүргэдэг, энэ нь хүүхдийн тархи болон дархлааны системд шууд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнээс гадна ээжийн эрүүл мэндэд ч сөрөг үр дагавартай: толгой өвдөнө, дотор муухайрна, нойрны асуудлууд үүснэ.

Яах ёстой вэ:

1. Сайхан амарна

2. Нойроо бүтэн авна

3. Бясалгал хийнэ

4. Цэвэр агаарт алхаж амьсгалын дасгал хийнэ

 

4. Уйлах

Жирэмсний үед уйлах – хэвийн үзэгдэл, энэ үед эмэгтэй хүн сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Гэхдээ хоолны дуршил муудах, өөрийгөө гэм буруутай мэт бодох, нойрмоглох, хийх дуртай ажилдаа сонирхол буурах, аливаад гомдож байнга л уйлаад байгаа нь сэтгэл гутралтай холбоотой байж болно.

Яах ёстой вэ:

1. Хэрвээ шинж тэмдэг 2-оос илүү долоо хоног үргэлжилж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй

2. Бусад ээж нар эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс дэмжлэг аваарай

 

 

5. Нойрны асуудал

Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 78% нь жирэмсний үедээ нойрны асуудалтай тулгарч байжээ. Дутуу нойр, нойргүйдэл нь сэтгэл санаагаар унах, дотор муухайрах шалтгаан болно. Бусад судалгаануудаас харахад хоногт 6-аас бага цаг унтаж байсан эмэгтэйчүүдийн жирэмслэлт илүү урт явагдаж байсныг тогтоожээ.

Яах ёстой вэ:

1. Нойрны чанд дэглэм баримтлах

2. Өдөрт 30-аас багагүй минутаар дасгал хийх.

3. Өдрийн турш их хэмжээний шингэн уух.

4. Хэрвээ та унтаж чадахгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Сайхан ном унш эсвэл кино үз. Хамгийн гол нь эрч хүчтэй ажил хийж болохгүй.

5. Нойрны чанараа сайжруулахын тулд эмчид үзүүлж зөвлөгөө авна.

 

6. Амьдралын идэвхтэй хэв маягаас татгалзах, ихээр идэх

Жирэмсний үед хэт их жин нэмэх нь төрөлтийн хүндрэлд хүргэж болзошгүй, мөн хүүхдийн жин нэмэгдэхэд нөлөөлнө, төрсний дараа ч эмэгтэй хүн хэвийн жиндээ орох хүндрэлтэй болдог. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн өөхлөлт гэдэг асуудал шууд гарч ирдэг.

Яах ёстой вэ:

1. Жирэмслэлт нь хэвийн явагдаж байгаа эмэгтэйчүүдийг долоо хоногт 4-өөс багагүй удаа 30 минутаар дасгал хийхийг эмч нар зөвлөдөг.

2. Аялал зугаалгыг хэтрүүлж болохгүй. Ингэснээр та жингээ хянаж чадна, тархи ч хүчилтөрөгчөө бүрэн авч чадах юм. Энэ бүгд сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг ажээ.

3. Хоолны дэглэмээ хяналтандаа байлгана. Ялангуяа жирийн эмэгтэй хүн өдөрт 2000 ккал авч байх ёстой, жирэмсний эхний 6 сардаа энэ хэмжээг өөрчлөх шаардлага байхгүй юм. Гэхдээ жирэмсний сүүлийн гурван сард нь өдөр болгон нэмэлт 200 ккал авч байх ёстойг анхаараарай.

 

7. Кофеины хэт их хэрэглээ

Кофе хэрэглэх болгондоо нэг л зүйлийг санаж байх ёстой, таны уусан кофе хүйсээр дамжин хүүхдийн танд цусанд шингэж байгаа шүү. Кофеины байнгын хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна. Тодорхой хэлбэл, жирэмсэн үедээ өдөрт 8 болон үүнээс дээш аяга кофе ууж байгаа эмэгтэйгээс амьгүй хүүхэд гарах магадлал эрс өснө.

Яах ёстой вэ:

1. Хоолны дэглэмээ сайтар бодож зохиох хэрэгтэй, үүний зэрэгцээ кофены хэрэглээг эрс багасгана. Өдөрт 1–2 аяга кофе уух нь аюулгүй хэмжээ гэж үзэж байна.

Энэхүү нийтлэлээр өгч байгаа мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн, мэдээллийн шинж чанартай гэдгийг та бүхэн анхаараарай. Жирэмсэн үедээ хийж болох, болохгүй зүйлүүдийн талаар заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг хүсье.

Та жирэмсний тухай ямар нэгэн ам дамжсан яриа мэдэх үү, ялангуяа олон нийтийн дунд үнэн юм шиг тархсан зүйлийг мэдэх үү?

72
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Т

    Т' Урнаа

    2020/03/23 at 22:54

    Гансүх Гэрэлээ

  2. Hurlee Nandia

    Hurlee Nandia

    2020/03/25 at 03:29

    Г. Буянаа

  3. Цэкү С.

    Цэкү С.

    2020/03/26 at 08:33

    Radnaabazar Davaakhuu

  4. Uugantsetseg Sukhbaatar unshaarai nz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *