Таны зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй догдлуулж, амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх 17 гэрэл зураг

2

Бид интернетэд байрлуулсан янз бүрийн зургуудыг үзэх дуртай байдаг. Зарим нэг гэрэл зураг зүрх сэтгэлийг хайлуулна, зарим нэг нь догдлуулна, харин зарим нэг зургууд инээд хүргэнэ. Харин энэ удаад та бүхэндээ бэлдсэн бидний гэрэл зургууд амьдралын үнэ цэнийг мэдрүүлнэ – хором ч гэсэн зог тусаж амьдралд хамгаас үнэтэй зүйлээ та бодож тунгаах биз ээ.

“Өчигдөр аав маань миний хүүг минь анх удаагаа харсан юм. Түүнийг ийм их аз жаргалтай байсныг би урьд нь харж байсангүй ээ”

© tripdiesel91 / Reddit

 

Сүйт бүсгүй 102 настай эмээтэйгээ уулзахаар хуримын даашинзтайгаа эмнэлэгт иржээ

© gunslayerjj / Reddit

 

“Онгоцны буудал дотор сууж байхад хэн нэгэн ном уншиж байгааг сонссон юм. Тэгсэн нэг эрэгтэй хүн утсаараа “Бөгжний эзэн”-ийг хүүхдүүддээ аяархан уншиж өгч байжээ. Яг энэ үед би ээжийгээ маш их санасан. Хэзээ ч юм би өөрийгөө ийм л эцэг болно доо гэж дотроо бодсон доо”

© Jekyll_not_Hyde / Reddit

 

Энэ залуу диплом гардуулах ёслол дээрээ ээжийнхээ цаасан дүрсийг авчиржээ. Учир нь түүний ээж хүүгийнхээ төгсөлтийн баяр дээр заавал очно гэж амласан байжээ. Харамсалтай нь, ээж нь хатгаагаар жилийн өмнө өөд болсон байна.

© MikelCabz / Reddit

 

“Эхнэр намайг хуурч мэхлээд салах өргөдлөө өгсөн. Би түүнд бүгдийг өгөхийг зөвшөөрсөн: байшин, мөнгө. Миний авахыг хүссэн зүйл гэвэл – энэ дөрвөн нохой. Би энэ дөрвийг юугаар ч солихгүй”

© DrRowdybush / Reddit

 

“Өвөө маань өөд болохоосоо хэдхэн цагийн өмнө дөнгөж төрсөн ач хүүгээ хараад инээмсэглэсэн юм”

© gerbetta33 / Reddit

 

“Аав маань хорт хавдрын эмчилгээний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтсэн тэр үе. Бас ээж химийн эмчилгээтэй байсан тул аавыг эргэж очиж болохгүй, хориотой байсан юм. Эмч өнөөдөр тэднийг эмнэлгийн гадаа уулзахыг зөвшөөрчээ”

© Pansapio / Reddit

 

“Аав маань бага дүүгээ хуримын даашинзтай байгааг нь хараад нулимс дуслуулсан нь. Манай аав уг нь хэрийн юм тоохооргүй хүн юм байгаан. Бид бүгдийг бүр догдлуулж орхисон доо”

© NurseVrock / Reddit

 

“Намайг өргөж авахад миний гэх хувийн эд зүйлс бүгд алга болсон юм. Энэ кассетыг олж чадсан нь миний хувьд маш том бэлэг байлаа”

© guess_im_a_psycho / Reddit

Чейзийн 3 насны төрсөн өдөр. 96.02.07

Миний аав: “Би яагаад өдий болтол амьд яваагаа одоо л ойлголоо. Бурхан намайг анхны гучтай минь уулзуулахыг хүсжээ”

© Lmh1111 / Reddit

 

К-9 офицер хамтрагчтайгаа салах ёс гүйцэтгэх үеэр – түүний хамтрагч Кредо хочит нохой нь албан үүргээ гүйцэтгэж яваад нас баржээ.

© NYPDSpecialops / Twitter

 

“Амьдралтай тэмцэх тэмцэлдээ бэлдээд”

© SoDakZak / Reddit

 

“Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ дээ. Танилцаарай, миний охин Фиона”

© TraitorousChen / Reddit

 

“Ээж бас хоёр нохой маань өдөр болгон аавыг ажлаас ирэхийг нь хүлээж гэрийнхээ довжоон дээр суудаг”

© duanxiu / Reddit

 

“Хүүхэд үрчилж авах эрхийг 10 жил тэвчээртэй тэмцэж байж олж авлаа. Энэ хоёр залуу ч мөн надтай адил зүйлийг давж туулсан: хамгийн гол нь итгэл найдвараа алдалгүй эцсээ хүртэл тэмцээрэй”

© R3D1G18 / Reddit

 

“Миний хүү өнөөдөр хорт хавдартай тэмцэж ялснаа албан ёсоор тэмдэглэж байна”

© mckenmad / Reddit

 

Хүү анх удаа ээжийгээ харж байгаа нь

Эдгээр зургийн цуглуулгыг бэлдэж байхдаа нулимсаа барьж чадаагүй нь үнэн – үнэхээр сэтгэл хөдөлгөсөн хүний амьдралын бодит түүхүүд. Таны хувьд аль гэрэл зураг илүү хүнд санагдав?

66
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tsenguunbayar Nergui

    Tsenguunbayar Nergui

    2019/09/19 at 07:31

    Х. Маргад iim yum haraad uildag ?

  2. Nar Tse

    Nar Tse

    2019/09/19 at 08:31

    Нулимс гаргахгүй үзнэ ч гэж байхгүйн бнаа

  3. Tsedendorj Nyamsuren

    Tsedendorj Nyamsuren

    2019/09/19 at 08:41

    нулимастай нүдээр үзлээ

  4. Элбэгсайхан Э.

  5. Naigal Naigal

    Naigal Naigal

    2019/09/19 at 13:08

    Захын микронд суусан байсныг хэлэх үү өөдөөс өвдөг тулан суусан хүмүүс намайг хараад юу хэлж чадах вэ дээ…миний нүд нулимс дүүрэн байлаа.

  6. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2019/09/19 at 20:17

    Дөрвөн нохойгоо авч үлдсэн сайхан сэтгэлт залууд баярлах сэтгэл төрлөө. Бүх зураг амьдрал юм.

  7. Enkhjargal Sonomtseren

    Enkhjargal Sonomtseren

    2019/09/21 at 08:57

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *