Сүүлийн 50 жилийн хугацаанд логогоо сольж, өнгө төрхөө танигдахын аргагүй болтол өөрчилсөн 15 бренд

0

Бидний мэдэх ВВС агентлагийн лого 1.8 тэрбум доллараар үнэлэгддэг. Иймээс ч томоохон компаниуд логогоо солихдоо маш анхааралтай ханддагаас гадна санхүүгийн хувьд асар их хэмжээний эрсдлийг үүрдэг ажээ. Манай сайт уншигч танд бидний сайн мэдэх компаниудын лого сүүлийн 50 жилд хэрхэн өөрчлөгдсөн талаар танилцуулж байна.

1. Twitter

© Logos-World.net, © Logos-World.net

2012 онд брендийн шинэчлэл хийж Ларри нэртэй шувууны логотой болохоосоо өмнө Twitter Британийн загвар зохион бүтээгч Simon Oxley-ын зохиосон логог хэрэглэж байв.

 

2. Apple

© Logos-World.net, © Logos-World.net

Исаак Ньютоныг алимны модны доор сууж байгаагаар дүрсэлсэн Apple корпорацийн лого төдийлөн удаан хугацаанд хэрэглэгдээгүй ажээ. Харин анөөгийн хар өнгийн алимны логогоо тэд өнгийг нь өөрчлөх замаар хэд хэдэн удаа сольсон байдаг.

 

3. Canon

© Logos-World.net, © Logos-World.net

1934 оны Canon брендийн логонд Бодьсадва бурхны дүрийг дүрсэлсэн байсан бөгөөд “Kwanon” буюу Японы анхны 35 мм камерны нэрийг бичсэн байжээ. Харин тэд 1956 оноос хойш өнөөгийн улаан өнгийн логог хэрэглэж эхэлжээ.

 

4. Amazon

© Logos-World.net, © Logos-World.net

Jeff Bezos-ын Amazon компанийн анхны лого нь пирамид хэлбэртэй хар өнгийн дүрсэнд цагаан өнгөөр зам татаж “А” үсэг мэт харагдах дүрс үүсгэж, түүн доор Amazon.com хэмээн өөрсдийн домэйн нэрийг бичсэн байв. Харин 2000 онд тус компанийн лого өнөөгийн өнгө төрхөө олжээ.

 

5. Nintendo

© Logos-World.net, © Logos-World.net

1889-1950 оныг хүртэл Nintendo брендийн лого япон ханзаар бичигдсэн байв. Ийнхүү 1950 оноос хойш барууны орнуудад ойлгомжтой байдлаар логогоо сольсоор 2016 оноос одоогийн логогоо хэрэглэж эхэлжээ.

 

6. Ford

© Logos-World.net, © Logos-World.net

1903 оноос хойш автомашин үйлдвэрлэгч Ford  компани логогоо нийт 10 удаа сольсон байдаг.

 

7. Burger King

© Logos-World.net, © Logos-World.net

Түргэн хоолны ОУ-ын сүлжээ ресторан Burger King анх 1953 онд “Insta-Burger King” нэртэйгээр үүд хаалгаа нээх үедээ хар цагаан өнгийн мандаж буй нарны дүрс бүхий логог хэрэглэж байв. Харин бренд шинэчлэл хийж эхлэх үедээ тэд илүү өнгөлөг дүр төрхтэйгөөр эргэн ирсэн бөгөөд одоогийн логогоо 2020 оны 12 сарын 21-ээс эхлэн хэрэглэж байна.

 

8. Adidas

© Logos-World.net, © Logos-World.net

Өнөөгийн бидний мэдэх алдартай 3 шугам бүхий Adidas брендийн логог Adolf Dassler 1990 онд сольж хэрэглэж эхэлжээ. Түүнээс өмнө Adidas бренд нь “Karhu Sports” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

 

9. IKEA

© Logos-World.net, © Logos-World.net

Тус бренд анх улаан, цагаан өнгийн логотой байсан ч хожим өөрийн орны төрийн далбааны өнгө болох шар, хөх өнгөөр дүр төрхөө өөрчилж байжээ. IKEA нь Швед улсад төдийгүй дэлхийн хамгийн том тавилга үйлдвэрлэгч компани юм.

 

10. McDonald’s

© Logos-World.net, © Logos-World.net

Анх тэд зөвхөн бичиг хэлбэртэй логотой байсан ажээ. Харин бараг хүн бүрийн танил болсон “M” үсгийг илэрхийлэх хос арктай логог 1962 оноос хэрэглэж эхэлжээ.

 

11. Pepsi

© Logos-World.net, © Logos-World.net

Анх Brad’s Drink нэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Pepsi бренд 1898 оноос Pepsi-Cola хэмээн нэрээ сольж байв. Тэр үеэс эхлэн тэд улаан өнгийн логог танилцуулж, 1905 он хүртэл хэрэглэжээ. Харин 1961 оноос эхлэн өнөөгийн нэр болон логог хэрэглэж эхэлжээ.

 

12. Adobe Inc.

© Logos-World.net, © Logos-World.net

Тус компанийн одоогийн лого 2020 оны 5-р сараас эхлэн хэрэглэгдэж байгаа бөгөөд лого дээрх “А” үсгийг компанийн захирал John Warnock-ын эхнэр, загвар зохион бүтээгч Marva Warnock зохиожээ.

 

13. Lay’s

© Logos-World.net, © Logos-World.net

1940 онд анх танилцуулж байсан логогоо тэд өөрчилж, нар хэлбэртэй дүрсийг логондоо нэмж өгчээ.

 

14. Microsoft

© Logos-World.net, © Logos-World.net

Microsoft компанийн анхны лого 1975 танилцуулагдаж байсан ч ердөө 5 жилийн дараа ахин солигдож байв. Харин өнөөгийн бидний мэдэх лого нь тус компанийн 5 дахь лого бөгөөд цэнхэр өнгө нь Windows үйлдлийн системийг, улаан өнгө нь Office хэрэглээний программыг, ногоон өнгө нь Excel программыг, улбар шар өнгө нь Bing хайлтын системийг билэгддэг ажээ.

 

15. Starbucks

© Logos-World.net, © Logos-World.net

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Valerie O’Neal 2006 онд Starbucks логог тайлбарлахдаа, лого дээрх эмэгтэй бол Грекийн домогт гардаг хоёр сүүлтэй лусын дагина юм хэмээж байв. Ийнхүү энэхүү лого нь 1971 оноос хойш 3 удаа шинэчлэгдэж өнөөгийн дүр төрхөө олжээ.

 

Бонус: BBC

© Logos-World.net, © Logos-World.net

Дээр дурьдсанчлан асар их үнэ бүхий ВВС агентлагийн 3 хайрцагт лого нь 5 удаа өөрчлөгдөөд байгаа ажээ. Хамгийн анх 3 хайрцагт логог 1958 онд хэрэглэж эхэлсэн бөгөөд тэрхүү логогоо 1963 оныг хүртэл хэрэглэж байжээ. Ийнхүү тус агентлаг өнгөрсөн хугацаанд логоныхоо үндсэн загварыг өөрчлөхгүйгээр тухайн цаг үедээ зохицсон байдлаар өөрчлөлт оруулсаар иржээ.

Аль компанийн лого хамгийн ихээр өөрчлөгдсөн байна вэ?

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *