Нар мандахаас өмнө сэрэх ямар чухал болохыг батлах 6 шалтгаан

4

Та өөрийн хүслээр ажлын өдрөө зохицуулах боломжтой бол энэ танд их таалагдах болно.

“Эртэч шувуу”, унтаахай нарын зөрчил нь махан болон цагаан хоолтны зөрчил шиг тийм их хэмжээнийх биш боловч хангалттай их билээ. Нэг нь өглөөний сайхны тухай дуу алдан ярьж байхад нөгөөх нь зөвхөн шөнийн анир чимээгүй байдал нь ажил бүтээлийн жинхэнэ цаг гэх мэт. Гал дээр тос хийх мэт “өнөөх алдарт” Британийн эрдэмтэд аль алиных талын гэмээр мэдээлэл хийсээр. Гэхдээ энэ удаа аль болох төвийг барьж эрт өглөөний цагийн жинхэнэ сайн талын тухай ярих болно.

1. Хүнд хэцүү шийдвэрийг өглөө шийдэхэд илүү амархан

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүнийн оюун ухааны чадал нь биеийн хүчтэй адил оройдоо  шавхагдах бөгөөд олон хүн өглөөнийх шиг итгэлтэй, шийдэмгий байж чаддаггүй байна. Тиймээс та ямар нэг чухал, хүнд, тааламжгүй шийдвэр гаргах хэрэгтэй бол үүнийгээ өглөө хийх нь л хамгийн сайн бөгөөд хойшлуулах тусам өөрийгөө хамгаалах мэт олон хойшлуулах шалтгаанууд гарч ирсээр байх болно.

2. Өглөө эрт тайван амгалан байдаг

Хэрвээ та хотын олон хүн өглөөний ажилдаа гарч шуугилдаж, яарч сандрахаас нь өмнө босож ажлаа эхлүүлсэн бол унтаж байгаа хот хэмээх гайхамшигт ертөнцөд очих болно. Хоосон гудамж, цэцэрлэг, таны утас таг чимээгүй, хэн нэг нь уулзалдах тухайгаа сануулсан юм ярихгүй.

Хот тэр чигээрээ унтаж байх нь танд дахиад хэдэн цаг нэмж олгох мэт байх бөгөөд энэ цагийг та ёстой хүссэн зүйлээ хийж өнгөрөөж болно. Энэ шидэт цагийг бүү дэмий өнгөрөөгөөрэй.

3. Өглөө саад болох зүйл үгүй

Та өглөө эрт босоод Facebook-ээ шалгахад тэнд хоёр гуравхан л пост байна. Цахим шуудангаар юу ч ирээгүй байх ба нөгөөх аймшигт мэдээллийн сайтууд ч шинэ шар мэдээгээ цуглуулж амжаагүй байна. Өглөө та дээрх олон эргэлзээт баяр баяслыг хүссэн ч эдэлж чадахгүй. Яг л ажлаа хийх цаг болжээ. Үгүйдээ л биеэ бодох цаг болж.

4. Үр бүтээлтэй өглөө таны бүтэн өдрийг даана

Таны өмнө байгаа хүнд даалгаврын ядаж нэгийг нь та өглөө эрт хийж чадвал та бусдыг нь ч гэсэн хийж, шийдэж чадах төдийгүй оройдоо зөндөө сул чөлөөт цагтай болох билээ. Харин та жаахан залхуурч үдээс хойш ажилдаа дайран орвол тухайн өдөр эмх замбараагүй, үр дүн багатай өнгөрөх болно. Та төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй байх магадлал өндөр, цагтаа хэвтэж амжихгүй учир сайн амарч бас чадахгүй.

5. Өглөө стресстэх нь бага

Ер нь бол бараг үгүй гэж хэлж болно. Таны сэтгэл зүйн байдлыг нарны гэрэл ойн буй тогтсон усны хөвөөтэй зүйрлэж болох юм. Ийм сэтгэл санаатай үедээ бясалгал хийж, йогоор хичээллэж, ном унших нь сайхан. Харин эдгээрийг та ажлын завсар чөлөөгөөр эсвэл хүнд хэцүү өдрийн дараах орой хийх гэж оролдвол үр дүн нь ихээхэн өөр байх болно.

6. Танд өдөр амрах боломж олдоно

Хэрвээ та эрт босож, өдрийн эхний хагаст ихэнх ажлаа амжуулж чаддаг бол та өөртөө бүрэн амрах хэсэг хугацаа гаргах боломж олдоно. Магадгүй өдөр унтаж амрахаасаа илүү сайхан хооллоод хамаг том ажлаа дуусгасан гэсэн сэтгэл амар байдал нь илүү сайн нөлөөтэй байж магадгүй юм.

126
ГоёГоё
26
БахархмаарБахархмаар
20
ТэнэглэлТэнэглэл
19
ХөөрхөнХөөрхөн
17
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Jamiyan Enkhtuya

    Jamiyan Enkhtuya

    2023/07/14 at 18:14

    Өглөө эрт агаар цэнгэг бие хөнгөн үнэн nice шүү

  2. Khulan Khurlee

    Khulan Khurlee

    2023/07/14 at 21:12

    timee onoo oglo ert bosoj ajilaa amjuulahd odor ajil butemei bsn

  3. Vadaa Vaadka

    Vadaa Vaadka

    2023/07/14 at 21:15

    ene chine odoo zun untaj amjihimu 😅😅😅

  4. Үнэхээр тийм шүү

  5. Бямбаа Нямжав

    Бямбаа Нямжав

    2023/07/14 at 21:31

    Yutai vnen vg we

  6. Galbadrah Olziijargal

    Galbadrah Olziijargal

    2023/07/14 at 23:10

    Гоё шүү хөдөөний бид бол нар битүү л ажлаа амжуулна шүүдэ дүү нар хүүхдүүд минь эрт босож бай

  7. Denzensharav Bayraa

    Denzensharav Bayraa

    2023/07/15 at 00:22

    Эрт босох сайхан .Агаар тунгалаг,бие хөнгөн

  8. Tsetsegdari Dolgor

    Tsetsegdari Dolgor

    2023/07/15 at 01:05

    Тийм 💯

  9. Ali Erdm

    Ali Erdm

    2023/07/15 at 03:27

    Эрт сэрэхийн тулд эрт унтах хэрэгтэй.

  10. Handmaa Haagii

    Handmaa Haagii

    2023/07/15 at 06:35

    Мэдэх.гүй
    Юм
    Байна.

  11. Rawjin Gogormaa

    Rawjin Gogormaa

    2023/07/15 at 07:36

    Эрт босвол нэгийг үздэг орой босвол нэгийг дуулдаг гэж эртний сургаал үг шүү эрт босвол бүх эрхтэн сэрдэг тэр өдөр хийморь той ажил үйлс бүтэмжтэй байдаг орой босвол бүтэмжгүй бүх эрхтэн бүрэн сэрдэггүй хийморь доройтож ажил бүтэмж муутайхан байдаг тул эрхтэн босож байх нь дээр шүүдээ хүүхдүүд минь

  12. Alpha Kiala

    Alpha Kiala

    2023/07/15 at 07:52

    Америк улсаас санхүүгийн тусламж үзүүлж байгаа нь эдийн засгийн хувьд бүх ард түмний сайн сайхны төлөө зорьж, Монголын нийт иргэдийг Голомт банктай тохиролцон Монголын ард түмэнд, нийт Монголчууддаа эргэн төлөгдөхгүй мөнгө хандивлах үйлсэд нь дэмжлэг үзүүлж байна. Та 3,000,000₮ хүртэл 5,000,000,000₮ хүртэх боломжтой энэхүү хандивын үр шимийг хүртэхийн тулд бидэнд мессеж илгээхээс бүү эргэлз.

  13. Damchaa Purew

    Damchaa Purew

    2023/07/15 at 08:22

    Өглөө эртлэн эх дэлхий,наран ээж,газар ээждээ залбиран энерги авч хүч чадал оюун бодол цэгцэрч бие хөнгөрөх ажилдаа шамдан орох нь гоё .Өөртөө амрах цагаа гаргаж чаддаг шүү.

  14. Т. Нямжав

    Т. Нямжав

    2023/07/15 at 09:30

    Үнэхээр..эрт.босох.нь.ажил.бүтэмжтай
    Байдаг.шүү

  15. Лхагвасүрэн Пэпэ

    Лхагвасүрэн Пэпэ

    2023/07/15 at 09:48

    .

  16. Дамиран Хурцаа

    Дамиран Хурцаа

    2023/07/15 at 10:02

    0

  17. Нараа Алтаа

    Нараа Алтаа

    2023/07/15 at 10:31

    Ч. Южина

  18. Мөнхмандах Мөөгий

    Мөнхмандах Мөөгий

    2023/07/15 at 12:43

    Өглөө эрт босох нь эрүүл мэндэд тал бүрийн ашигтай шүү дээ

  19. Янжинбадам Паалай

    Янжинбадам Паалай

    2023/07/15 at 13:10

    Өглөө эрт босох хамгийн сайхан.

  20. Tegshjargal Begzsvren

    Tegshjargal Begzsvren

    2023/07/15 at 17:29

    эрт сэрээд ажилаа эхлэх маш сайхан сэтгэл тайван орой эрт унтаж байх нь маш сайн шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *