Гэмт хэргийн ертөнцтэй холбоотой шилдэг таван шивээс

0

Гэмт хэргийн ертөнцтэй холбоотой шилдэг таван шивээс

Шивээс гэдэг зүйл нь олон зууны туршид эрх мэдэл, дээрэмчдийн бүлэг, шүтлэг бишрэл, хайр сэтгэл, амлалт зэрэг олон зүйлсийн илэрхийлэл, таних тэмдэг болсоор ирсэн бөгөөд шивээстэй цаг хугацааны явцад холбогдсон гэмт хэргийн ертөнцийнхний хамгийн шилдэг, мартагдашгүй гэж хэлж болохоор хэмжээний болсон шивээснүүдийн зургийг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Гэмт хэргийн ертөнцөд шивээс нь дээрэмчдийн бүлгийн гишүүдийн хувийн түүх намтар нэн ялангуяа тухайн этгээдийн ур чадвар, онцлог, ял шийтгэл зэргийг харуулах таних тэмдэг байдлаар голчлон ашиглагддаг байна. Мөн тэд өөрийн хувийн зан чанар, өөрийн илэрхийллийг биен дээрээ шивүүлдэг ба шивээс хийлгэхдээ хамгийн сайн чанарын, дээд зэргийн шивээсний машин, тоног төхөөрөмжийг ашигладаг ажээ.

Mara Salvatrucha шивээс

[ XopoM.com ] фото

Mara Salvatrucha буюу MS, Mara, MS-13 гэх зэргээр нэрлэгддэг гэмт хэргийн бүлэглэл нь 1980-аад оны үед Лос-Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. MS нь АНУ, Төв Америкт гайхмаар хурднаар тархаж, хэдэн мянган гишүүнтэй болсон байна. Энэхүү бүлэглэл нь өөрсдөд нь үл захирагдсан өрсөлдөгч дээрэмчид болон гишүүдийг мөчлөн хуваасан байдлаар хороодог харгис хэрцгий үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус бүлгийн зорилго нь гэмт хэргийн ертөнцийн хамгийн зохион байгуулалттай мафийг давж гарах байсан байна. Төв Америкийн цагаачдын тусгаарлагдмал сууринд ажилладаг байсан Mara Salvatrucha бүлэглэл нь хууль хүчний байгууллагынхнаас хялбархан бултаж чаддаг байсан юм. Mara Salvatrucha-гийн гишүүд маш их шивээстэй бөгөөд ихэвчлэн “MS”, “13”, “Salvatrucha”, “Devil Horns” гэсэн үгсийг мөн бүлгийнхээ нэрийг шивүүлсэн байдаг байна.

Оросын гэмт хэргийн ертөнцийн шивээс

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Оросын гэмт хэргийн шивээснүүдийг тухайн шивээсний эзний талаар нилээд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх билэгдлийн цогц систем гэж хэлж болно. Зөвхөн шивээсний харагдах байдлаараа төдийгүй биеийн хаана хийгдсэн зэргээрээ тодорхой утга агуулгыг хадгалж байдаг байна. Дээрэмчдийн бүлгийн шинэхэн гишүүний шивээс голчлон цээжин дээр нь байрлахаас гадна ганц сарнайны зураг дүрслэгдсэн байх нь бий. Цээжин дээрх ганц сарнай нь оросын мафиудын дунд хэрэглэгддэг. Оросын шоронгуудад хийгдсэн шивээс нь тод хөх өнгөөр хийгдсэн байх ба ихэвчлэн үл ялиг бүрэлзсэн, балархай байдалтай харагддаг нь нарийн сайхан зураас зурах багаж хэрэгсэл хомсдолтой байдгаас тэр гэнэ. Мөн сайн дураараа хийлгэсэн шивээс нь тухайн хүнийг гэмт хэргийн ертөнцөд шийтгэх, шившиглэх шалтгаан болдог байна.

Якуза шивээс

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Бүхий л биеийг хамарсан өргөн хэмжээний шивээсийг гол төлөв якуза нар хийлгэдэг. Энэхүү уламжлалт шивээсийг японд Irezumi хэмээн нэрлэдэг бөгөөд хэмжээ болон нягт нямбай хийгдсэн байдал зэрэг нь тухайн хүний гишүүнчлэлийг харуулаад зогсохгүй өвдөлтийг даах чадварыг харуулдаг байна. Якуза нарын шивээс нь зан үйл эсвэл эрх мэдлийг харуулах зорилготойгоор хийгдэхийн оронд гэмт хэргийн ертөнцөд орж ирсэн байдал болон ял шийтгэлийг харуулдаг ажээ. Шивээс хийх явдал нь 1945 онд булаан эзлэлтийн хүчээр хуульчлагдсан ч гэмт хэргийн дүрслэл болон өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. Олон жилийн туршид японы уламжлалт шивээс нь якуза болон бизнесийн янз бүрийн салбартай холбогдож ирсэн жишээнээс дурдвал нийтийн халуун ус, фитнес төвүүд, халуун рашаан зэрэгт одоо ч шивээстэй хүмүүсийг орохыг хориглодог байна.

Triad шивээс

[ XopoM.com ] фото

Triad гэдэг бол хятадын нууц байгууллагыг нэрлэдэг барууны нэршил бөгөөд тэнгэр, газар, хүн гурвын зохицлыг илэрхийлдэг гурвалжинтай холбоотой учир ийн нэрлэжээ. Triad-ууд бол Гонконг, Макао, эх газрын хятад, Малайз, Сингапур, Тайвань, АНУ, Канад зэрэг дэлхийн улс орнуудад суурилсан хятадын гэмт хэргийн байгууллагуудын олон арван салбар хэсгүүд юм. Triad-ууд Чин гүрний үеэс эхлэн бахархалтайгаар шивээс хийлгэх болсон ба шивээс нь голдуу биеийн ихэнх хэсгийг бүрсэн, луу, галт шувуу гэх мэт домгийн амьтад, хятад баатруудын дүрсийг нягт нямбай дүрсэлсэн байдалтай байдаг байна.

Британий мафийн шивээс

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

A.C.A.B. гэсэн үг нь Нэгдсэн вант улсад голдуу шоронгийн шивээс гэсэн утгатай холбогдсон үгсийн товчлол юм. Энэхүү шивээс нь хуруу бүрийн эхний үеийн дунд бичигдсэн ганц үсэг, зарим тохиолдолд билэгдлийн чанартай жижиг цэг болон түүнтэй дагалдах ямар нэгэн үсэгнүүд эсвэл үсэггүй байдлаар түгээмэл байдаг. Мөн Нэгдсэн вант улсын шоронгийн системтэй холбоотой байж болох үгнүүдийг хурууны үен дээрээ шивсэн байх ч энэ нь ихэвчлэн буруу байдгаас гадна гэрийн нөхцөлд хөвөн, зүү, энэтхэг бэх ашиглан хийсэн байдаг. Шорон гяндангийн олонх шивээсний загвар нь залуу насны соёл урлагаас зээлдсэн санаатай байдаг бөгөөд өөрийн дээрэмчдийн баг бүлгийнхэнд шоронд явахад бэлэн байгаагаа харуулах батламж болохоос гадна өөрийгөө хэр зэрэг хатуу чанга нэгэн гэдгээ харуулсан илэрхийлэл байдаг байна. A.C.A.B. гэсэн товчлол нь All Coppers Are Bastards эсвэл Always Carry A Bible гэсэн үгсийг төлөөлдөг ч ихэвчлэн All Coppers Are Bastards гэсэн үгийн товчлол байдлаар хэрэглэгддэг ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. doogii0118

    2010/11/02 at 13:56

    aimar aimar

  2. erxem_0505

    2010/11/02 at 14:08

    goy shivees bn

  3. DaredeviliN

    2010/11/02 at 14:39

    yakuza shivees bas bainaa baina

  4. po_pon

    2010/11/02 at 15:02

    triad n hamgiin zewuun n bna

  5. turuu_designer

    2010/11/02 at 15:55

    yakuza ni goy yum bna

  6. Batsetseg

    2010/11/02 at 16:03

    ymar negen zuil tsaana l neg uchir utaagtai bxiim da

  7. TecKt0MaN

    2010/11/02 at 16:29

    yaya. yakuza ni guyani deere hurtel shiveestei

  8. bbbold_b

    2010/11/02 at 17:01

    Minii shiveesnii zurag baina. tegeheer bi chin odoo gemt heregten gesen ug uu ain mundag mafi ain kkkkkkkkk

  9. L-Wayne

    2010/11/02 at 18:32

    [color=40BF00][font=Comic Sans MS][size=large]ms13 shiwes goy bgzde
    teglech ms13 chin delhin hamgin tom mafia sht
    yakuzagas ch tom[/size][/font][/color] :221:

  10. jerry-man

    2010/11/02 at 18:46

    Nice

  11. 34nt

    2010/11/02 at 19:35

    Shiruun shiruun en

  12. MasterX

    2010/11/02 at 19:46

    Delhiin hamgiin tom mafia MS-13 Yakuza bish shd…
    Hamgiin tom ni Russian Mafia
    Harin MS-13 chini 8 bha, Yakuza bolhoor 5 t bdiin

  13. Зочин

    2010/11/02 at 19:50

    [quote][color=40BF00][font=Comic Sans MS][size=large]ms13 shiwes goy bgzde
    teglech ms13 chin delhin hamgin tom mafia sht
    yakuzagas ch tom[/size][/font][/color] :221:[/quote]
    kkk chi bid 2 iin mafia in talar meddeg gej haa baih we 2 iin horond medemhired hudla biched yahwe hu mururu duugail baij baiyu hu

  14. LillLove

    2010/11/02 at 20:09

    MS13!!!!

  15. tergel123

    2010/11/03 at 00:15

    [b]hAING BAS GANG GANG[/b]

  16. sekv

    2010/11/03 at 01:15

    [color=008000][size=xx-large]yup ms-13 aaimar[/size][/color] [url=http://www.youtube.com/watch?v=_5Zi-INvaKg]ms-13 gangster – orood vzerei[/url]

  17. Moonfangz

    2010/11/03 at 16:34

    haha

  18. sj_lp

    2010/11/03 at 23:45

    laitai

  19. Зочин

    2010/11/04 at 04:48

    that is awesome[marql][/marql][marqr][/marqr][color=8000FF][/color] :184: :184:

  20. moochii

    2010/11/04 at 13:33

    aimar aimar shiwees bna shuu

  21. tevtenger

    2010/11/05 at 15:05

    ;-) nice shiveesnuud bna :-)

  22. MeLhaSan

    2010/11/05 at 20:32

    Tansag yumoooo

  23. kabuki

    2010/11/07 at 20:35

    nice bialaa

  24. Зочин

    2011/06/25 at 01:04

    cool

  25. Зочин

    2012/09/30 at 14:14

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *