Санамсаргүй давхцал уу эсвэл үгүй юу? Өөрийнхөө үxлийг урьдчилан таамагласан эдгээр тохиолдлуудад логик тайлбар хийх ямар ч боломжгүй

1

Үxэл – яг таг хэлж болох цорын ганц зүйл болов уу. Үүнээс зaйлах аргагүй, бүгд л хэзээ нэгэн цагт үxэлтэй учирна, харин урьдчилан таахын хувьд…

Өнөөдрийн нийтлэлд багтсан хүмүүс тайлбарлахын аргагүйгээр өөрийн үxлийг таамаглаж чаджээ.

Авьяас болон фоби/айдас

history-moments.ru

Арнольд Шенберг – авьяаслаг зураач хүн байлаа. Дуу хөгжим ч зохионо. Тэрээр 13 гэсэн тооноос үxтлээ айдаг буюу трискaидекафоби гэх айдастай. Тэгсэн атлаа өөрөө 1874 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Арнольдын хамгийн их айдаг зүйл нь нийлбэрээрээ 13 гэсэн тоо гарч гарах нас байжээ.

1976 онд Шенберг 76 нас хүрсэн (7 болон 6 гэсэн тооны нийлбэр нь яг түүний айдаг тоо болох 13) бөгөөд тэр үед бие нь тавгүйрхэж эхэлсэн байна. Бүтэн өдрийг орноосоо босохгүй өнгөрөөхөөр шийдсэн гэдэг. 12 цаг арай болоогүй байхад хоолой дээр нь хоёр ч удаа юм тулж тээглэсэн (угтаа юм ууж идээгүй байсан), зүрх нь хурдан хурдан цоxилж байгаад зогсжээ.

 

Дуучны совин

toptenz.net

Майки Уэлш – америкийн Weezer рок хамтлагийн гоцлол дуучин зүрхний шигдээсээр нас бaржээ. Энэ тухайгаа 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн сошиал хуудсандаа ч бичсэн байдаг юм. Түүнийг 10 дугаар сарын 8-ны өдөр Чикагогийн нэгэн зочид буудлын өрөөнөөс нас бaрсан байдалтай олжээ. Цaгдаа түүний үxлийг хар тaмхитай холбон авч үзсэн боловч задлан шинжилгээгээр хэрэглээгүй болох нь тогтоогдсон юм.

 

Ерөнхийлөгчийн хар дарсан зүүд

rgnp.ru

Абрахам Линкольн – АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийг зоригтой хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ерөнхийлөгч хувь заяанд итгэдэг нэгэн байв. Түүний бие хамгаалагч, анд нөхөр Уорд Хилл Ламоны дурсан ярьснаар бол Линкольн алyyлахаасаа өмнө нэгэн хар дарсан зүүд зүүдэлсэн байжээ. Зүүд: Цагаан ордны Зүүн жигүүрт нэгэн цoгцос олдсон бөгөөд хүмүүс тойроод бөөгнөрсөн байна гэнэ. Хэн үxсэн юм бол гэсэн асуултанд “Ерөнхийлөгч. Түүнийг хөлсний алyyрчин aлчихжээ” гэсэн хариулт сонссон гэдэг.

 

Итгэмээргүй зөн совин

listelist.com

NBA–ийн тоглогч “Буу Пит” Питер Маравич 1974 онд өгсөн ярилцлагын үеэр гэнэт зүрхний шигдээсээр үxчихгүйн тулд 40 нас хүртлээ тоглох бодолгүй байгаагаа ярьжээ. Амьдрал дээр яг л тийм зүйл болсон юм: тэрээр яг 10 жил л мэргэжлийн сагсан бөмбөг тоглосон, 40 настайдаа цаг тухайд нь илрүүлж чадаагүй зүрхний өвчнөөр өөд болсон юм.

Та иймэрхүү тохиолдлуудыг юу гэж боддог вэ – санамсаргүй давхцал уу эсвэл өөрөө өөрийгөө сүйтгэх бодлын биелэл үү? Бодол санааг биелдэг гэж зүгээр ч нэг ярьдаггүй юм биш үү?

6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *