Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар

0

Аль тэртээ 15-р зууны үеэс хүн төрөлхтний түүхэнд орж ирсэн кофе хэмээх ундааг ашиг тустай эсвэл хор нөлөөтэй гэсэн хоёр талын үзэл баримтлал байдаг. Мөнх ногоон бутанд ургадаг жимснээс гарган авдаг кофены үрийг чанаж буцалгаснаар бий болдог хүнийг сэргээх хүч чадал бүхий гайхамшигт ундааг өнөөдөр экспортын чухал барааны нэг болсон. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй энэ ундааг хэмжээ дамжааг нь тааруулан хэрэглэвэл үр ашигтай талууд ч байдаг аж.

1. Кофе нь шим тэжээлт бодис болон антиоксидантаар баялаг.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 1 Кофены үрэнд ихээхэн хэмжээний витамин, эрдэс бодисууд агуулагддаг. Нэг аяга кофенд хүний өдөрт авах ёстой В5 витамин 5%, В2 витамин 11%, В3 ба В1 витаминууд 2%, кали болон манган 3% тус тус агуулагддаг аж. Түүнээс гадна өөгийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон энэхүү амтат ундаа нь антиоксидантын тэргүүн зэргийн эх үүсвэр гэдгийг эрдэмтэд хэлдэг байна.

2. Кофе тархинд тустай.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 2 Кофе нь сэргэлэн цовоо байлгахад тустайгаас гадна тархины үйл ажиллагааг сайжруулахад тус болдог. Кофены идэвхтэй найрлага болох кофейн нь сэргээгч гэдгийг бид мэднэ. Кофейн нь зан ааш, хариу үйлдэл үзүүлэх чадамж, ой санамж, анхаарал болон ерөнхий танин мэдэх үйл ажиллагааг сайжруулдаг.

3. Кофе өөх тосыг шатаахад тусалдаг.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 3 Кофейн нь төв мэдрэлийн систем дэх нөлөөг идэвхжүүлэгч юм. Бие дэх өөхний исэлдэлт болон бодисын солилцоог сайжруулахад тустайгаас гадна дуршлыг дарах үйлчилгээтэй. Гэхдээ энэ нөлөө тогтмол биш байдаг. Тодруулбал жин хасахад кофе нь нэмэр болохоос бус гэнэтхэн гоолиг болоход чинь тусална гэсэн үг биш.

4. Альцгеймер болон Паркинсоны өвчний эрсдлийг бууруулдаг.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 4 Кофе нь тархины үйл ажиллагааг дэмжихийн хамт нас ахисан ч оюун ухаан хурц байхад тусалдаг. Олон эрдэмтэд кофе ууснаар Альцгеймерын өвчин болон сэтгэцийн олдмол өвчний эрсдлийг 60 хүртэл хувиар, Паркинсоны өвчний эрсдлийг 32-60 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж хэлдэг.

5. Кофе элгэнд тустай.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 5 Олон судалгааны үр дүн кофе нь элэгний цирроз өвчний эрсдлийг 80%-иар бууруулдаг болохыг харуулсан байна. Түүнчлэн элэгний хавдар өвчний эрсдлийг 40%-иар бууруулдаг гэжээ.

6. Кофе чихрийн шижин өвчний 2-р төрлийн эрсдлийг бууруулдаг байж магадгүй.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 6 Судалгаанд өгүүлснээр та өдөрт 3-4 аяга кофе уудаг бол 2-р төрлийн чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал 25%-иар буурдаг гэсэн байна. Гэвч эрдэмтэд кофе болон амьдралын хэвшилтэй холбоотой чихрийн шижин өвчний хооронд учир шалтгааны холбоо байх боломжгүй гэж үзэж байгаа аж.

7. Кофе депресстэй тэмцэхэд тусалдаг.

Кофены эрүүл мэндэд тустай 7 шинж чанар 7 Нэгэн судалгаа өдөрт 4-с дээш тооны аяга кофе уудаг хүн кофе огт уудаггүй хүнтэй харьцуулахад депресст өртөх нь 10%-иар бага байдгийг тогтоосон байна. Судлаачид кофе нь антиоксидантын агууламжаасаа хамаараад хүний зан байдлыг өргөх үйлчилгээг үзүүлдэг гэж үзэж байгаа юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/31 at 18:12

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *