Дэлхийн хамгийн өндөр эр хуримаа хийжээ

0

Дэлхийн хамгийн өндөр эр хуримаа хийжээОдоо амьдарч байгаа дэлхийн хамгийн өндөр эр гэсэн Гиннесийн дээд амжилтын батламжийг эзэмшдэг Туркийн фермер Султан Косен /Sultan Kosen/ өнгөрөгч 10-р сард хуримаа хийжээ. 1982 онд Туркийн Мардин хотод мэндэлсэн тэрээр өнчин тархинд нөлөөлсөн хавдрын улмаас ийм өндөр болсон юм байна. Султан Косены эцэг эх, ах дүүс нь бүгд хэвийн өндөртэй бөгөөд Султан Косен 2 м 51 см өндөр, жин нь 137 кг аж. 2010 оноос хавдрын эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 2 жилийн дараа эмчилгээний үр дүн гарч, өсөлтийн гормон нь бараг хэвийн хэмжээнд очсон Султан Сирид төрсөн Мерве Дибо /Merve Dibo/ гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон юм. Эхнэр нь түүнээс 10 насаар дүү, 1 метр шахам намхан биетэй юм байна.

/>
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *