Нүдний эргэн тойрон үүссэн хар толбыг арилгах 8 шилдэг арга

3

Нүдний эргэн тойрон харлах эсвэл доод зовхи булцайн унжих нь ихээхэн элбэг таарах бөгөөд хүний өөртөө итгэлтэй байдалд ихээхэн том толбо болдог байна. Энэ бүхнээс ангижрахын тулд сайн унтаж нойр ханах хэрэгтэй гэж олон хүн ярьдаг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Энэ нь ихэнхдээ хоол хүнстэй, арьсны зузаан, арьсан дахь пигменттэй холбоотой бөгөөд зарим тохиолдолд удамшил хамаатай байх нь бий. Гэсэн хэдий ч энэ бэрхшээлийг ихэнх тохиолдолд давж болох бөгөөд энэ удаа нүдний эргэн тойрны хар толбо, доод зовхи унжих зэргээс салахад тань туслах хэдэн хэрэгтэй зөвлөгөөг цуглууллаа.

1. Цайгаар жин тавих

Нүдний доор харлах, зовхи унжих нь ихэнх тохиолдолд тухайн хэсэгт цусны эргэлт муу байгаатай холбоотой байдаг. Үүнийг өөрчлөх энгийн арга бол розмарин цэцгийн цайгаар 10 минутын турш хүйтэн жин тавих юм.

2. Нарнаас хамгаалах тос

Арьсны эрүүл мэнд ярих үед нар нь бидний найз нөхөд биш болж хувирдаг билээ. Нарны тусгалаар нүдний ойролцоох хар толбо улам бүр хүчтэй харлаж, гэмтэх болно. Тиймээс нарны тусгай тос худалдан авч хамгийн мэдрэмтгий хэсэг, нүүрэндээ түрхэж байгаарай. SPF 20 болон түүнээс дээш үзүүлэлттэй тос хайж олох хэрэгтэй шүү.

3. Хан боргоцойн шүүс болон куркума

Хан боргоцойн шүүсийг куркумын нунтагтай хольж хэрэглэх нь ид шидийн мэт үр дүнтэй байдаг бөгөөд ялангуяа хор гадагшлуулах, цусны эргэлт сайжруулах тал дээр онцгой байдаг билээ. Энэ хоёр зүйлийг хольж нэгэн хэвийн зутан маягийн зүйл болгоод нүдний доорх хар толбо дээрээ тавьж 10 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаагаарай.

4. Нунтаг гаа

Өглөө босоход бий болсон байдаг хар толбыг үгүй болгох сайн хэрэгсэл бол нунтагласан гаа юм. Гааны навчийг нунтаглах болон эсвэл блендэрээр жижиглэн бутлаад нүдний доод хэсэгт үүнийгээ тавьж 20 минут болгоно. Энэ нь хүйтэн, сэрүүцүүлэх нөлөө үзүүлдэг байна.

5. Бүйлсийн тос

Энэ арга нь өмнөхийг бодвол нилээд их цаг шаардах боловч үр дүн нь удаан хугацааных юм. Та орой болгон унтахынхаа өмнө нүднийхээ дор бага зэрэг бүйлсийн тос түрхэх хэрэгтэй ба ийм байдлаар хоёр долоо хоног үргэлжилнэ. Орой гэдгийн учир нь тос таны биед шингэх илүү боломжтой, цаг хугацаатай, цусны эргэлт сайжруулдаг, өглөө босоод нүүрээ угаах болон шүршүүрт ороод л үлдэгдэл тосыг цэвэрлэх боломжтой байхын тулд билээ.

6. С витамин

Энэ витамин нь хар толбо бий болохтой ихээхэн үр дүнтэй тэмцдэг учир хоол хүнсэндээ C витамин ихээр агуулсан ногоо, жимс их байлгахыг бодох хэрэгтэй. Үүнээс гадна С витаминаар баяжуулсан чийгшүүлэгч тос хэрэглэх ба та ийм тос хэрэглээд хэдхэн хоногийн дараа ямар үр дүн гарч байгааг нь мэдрэх болно.

7. Харшлын тест хийлгэх

Нүдний дор харлах, хавагнах зэрэг нь харшлын гаралтай байх нь бас элбэг тохиолдоно. Тиймээс харшлын тест хийлгэж харшил үүсгэж байгаа хүнсээ хоол тэжээлээсээ хасаад үр дүн гарч байгаа эсэхийг нь хянаж байгаарай.

8. Давсны хэрэглээгээ бага болгох

Давсны хэрэглэх хэмжээгээ бага болгох гэж хичээ. Их хэмжээний давс хэрэглэх нь ус ихээр хадгалж, тэр нь таны нүдний дор хуралдан зовхи унжих нөхцөл болдог билээ.

8
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *