Салахын аргагүй амттай, өег, тэжээл ихтэй луувангийн салат хийх 5 жор

2

Хүүхэд байхаас авахуулаад л бид лууван идэх хэрэгтэй гэдэг үгийг эцэг эхээсээ сонсож өссөн, яагаад гэвэл лууван нүдний харааг сайжруулдаг. Мөн бета-каротин агуулдаг – энэхүү каротенойд нь биеийг витамин А амин дэмээр хангадаг. Нүдний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Дээрээс нь энэ хүнсний ногоонд витамин B, B3, C, Е болон К амин дэмүүд байдаг. Эмч нар лууванг хоол хүнсэндээ заавал хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд учир нь ходоод гэдэсний замын өвчин эмгэг, бодисын солилцооны хямрал, шээсний замын өвчин, зүрх судасны өвчин болон ханиад томуунд сайн нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн жин хасах зорилготой хүмүүсийн хувьд өдөрт 1 аяга хэрчсэн лууван идсэнээр ердөө 52 калори авах боломжтой байдгаараа гайхалтай ач тустай хүнсний ногоо юм.

Бага калорийн агууламжтай луувангийн салат хийх 5 жорыг хүргэж байна. Дээр нь бага зэрэг эрүүл тос хэрэглэж болно. Витамин А амин дэм тосонд уусдаг учир, тэр дорхноо ходоодонд шингэнэ.

1. Бэрсүүт жүржтэй луувангийн салат

Орц:

  • 1 ширхэг лууван
  • 1 ширхэг бэрсүүт жүрж
  • 100 гр цоохор майлз
  • Гаа (амт оруулах)
  • 50 гр самар
  • Оливын тос (амт оруулах)
  • Нимбэгийн шүүс (амт оруулах)

Хийх заавар:

Луувангаа хальсалж, цэвэрлэнэ. Бэрсүүт жүржээ хальсалж, хэсэгчлэн хэрчиж хуваана. Цоохор майлз, гаа болон самраа бутална. Салат дээрээ хийж оливын тос болон нимбэгийн шүүсээр амтална.

© iverbickaya/instagram

 

2. Халуун ногоотой луувангийн салалт

Орц:

  • 280 гр лууван
  • 2 хумс сармис
  • 1 хоолны халбага шинэхэн яншуй
  • 5 хоолны халбага улаан чинжүү
  • 1 ширхэг савтай нимбэгийн шүүс
  • 2 хоолны халбага оливын тос
  • Давс, хар чинжүү (амт оруулах)

Хийх заавар:

Луувангаа савхан хэлбэрээр хэрчинэ. Дээр нь хөшиглөсөн сармисаа хийж, дараа нь оливын тос болон нимбэгийн шүүсээр амтална. Дээр нь давс, хар болон улаан чинжүүгээ хийнэ. Энэ салатыг анар жимсний үр болон яншуйтай хамт хэрэглэж болно.

© life1v/instagram

 

3. Амттантай луувангийн салат

Орц:

  • 100 гр хальсалж цэвэрлэсэн лууван
  • 50 гр хальсалж цэвэрлэсэн алим
  • 50 гр жүрж
  • Хулууны үр (амт оруулах)
  • Оливын тос (амт оруулах)
  • 1 хоолны халбага цагаан дарстай алимны цуу
  • Чинжүү болон зөгийн бал (нэмэлт байдлаар амт оруулах)

Хийх заавар:

Алим болон луувангаа хальсалж цэвэрлэнэ. Жүржээ хальсалж хэрчинэ. Дээр нь хулууны үр, тос болон дарстай алимны цагаан цуугаа хийж хутгана.

© alfa_mama/instagram

 

4. Үзэмтэй, соустай луувангийн салат

Орц:

  • 350 гр лууван
  • 35 гр үзэм
  • 2 ширхэг яншуйн гишүү
  • 4 хоолны халбага гүнждийн үрийн зуурмаг
  • 2 хоолны халбага ус
  • Хальсалж цэвэрлэсэн цагаан гаа (хутганы үзүүрийн хэмжээтэй)
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс
  • 1 хоолны халбага агч модны сироп

Хийх заавар:

Луувангаа хальсалж цэвэрлэнэ, дараа нь үзэм болон хөшиглөсөн яншуйгаа дээр нь хийнэ. Соусыг бэлтгэхийн тулд гүнждийн үрийн зуурмаг, хальсалж цэвэрлэсэн цагаан гаа, нимбэгийн шүүс болон агч модны сиропыг холигчид хийж холино. Дээр нь буцалсан ус хийж болно, хэрэв соус хэтэрхий өтгөн байвал. Бэлэн болсон салатаа энэхүү соусаараа амтална.

© veg.raw.food/instagram

 

5. Жигнэсэн авокадотой луувангийн салат

Орц:

  • 800 гр лууван
  • 1 ширхэг авокадо
  • 4 хоолны халбага оливын тос
  • Давс, чинжүү (амт оруулах)
  • Гүнждийн үр

Хийх заавар:

Том хэмжээтэй лууван тус бүрийг 3 тэнцүү хэсэгт хувааж 4 хэсэг болгоно. Чинжүү болон давсаа лууван дээрээ хийж, дээр нь бага зэрэг халуун ногоо нэмж хийж амталж болно. Дээр нь оливын тосоо хийгээрэй. Луувангаа жигнэгч дээр тавьж, 180 хэмд тохируулна. 20 минут жигнэнэ. Авокадог дундуур нь хувааж, доторх үрийг нь авч нимбэгийн шүүстэй холино. Дараа нь жигнэсэн луувантайгаа хольж, гүнждийн үрээр амтална.

Энэ салатыг 4 хүн идэх бөгөөд нэг хүн хэтэрхий их авокадо идэхгүй учир ямар нэгэн байдлаар хурцдахгүй.

© apach_fromby/instagram

Та эдгээр луувангийн салат хийх жоруудыг хадгалж аваад заавал хийж идээрэй. Мөн найз нөхөддөө дуулгахаа бүү мартаарай!

12
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganaa Galaa

    Ganaa Galaa

    2019/04/13 at 18:46

    Ganaa Ari

  2. Bagvar Jargal

    Bagvar Jargal

    2019/04/13 at 22:30

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *