Таны арьсыг яг л гоо сайханд орсон юм шиг харагдуулах гэрийн нөхцөлд хийх боломжтой 14 төрлийн арчилгаа

3

Хангалттай хэмжээний амин дэм, шим тэжээлээ авч чадахгүй байгаа бол арьс арчилгаанд өндөр үнэ төлөөд ямар ч хэрэг байхгүй. Арьс С болон Е амин дэм, антиоксидантгүй бол залуу төрх, уян хатан чанараа амархан гээнэ. Мөн сахарын хэт их хэрэглээ, жирийн нүүрс ус нь үрчлээ гарахад хүргэдэг. Хавар – гоо сайхандаа арчилгаа зайлшгүй хийх ёстой улирал, гэхдээ юуны түрүүн дотроосоо хийнэ – амттай бөгөөд шим тэжээлтэй хоол хүнсний тусламжтайгаар.

Арьсыг эрүүлжүүлэхэд туслах хоол хүнсний жагсаалтыг гаргалаа. Мөн гэрийн нөхцөлд бэлдэж болох арчилгааны жоруудыг ч танд танилцуулахаар бэлдэв. Одоо та өдөр бүр гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна.

Гоё арьстай байхад туслах шим тэжээл

© Pexels

Зөв эрүүл хооллолт нь арьс хөгшрөх явцыг удаашруулна, үрэвслийг арилгаж, өнгийг сэргээнэ. Хэрвээ арьсны өнгө төрх алдагдсан бол анхны эерэг өөрчлөлт гартал 6 хүртэл долоо хоног шаардлагатай болох ажээ (ойролцоогоор энэ хугацаанд арьсны эд эс бүрэн төлжиж чаддаг).

 

Таны хоол хүнсэнд заавал багтсан байх ёстой зүйлс:

  1. Өдөрт хэд хэдэн төрлийн ногоо, жимс хэрэглэнэ, боломжоороо нэр төрлийг нь баяжуулаарай – бие махбодийг төрөл бүрийн амин дэм, антиоксидантаар хангах хэрэгтэй. Лууван болон хулуу нь каротиноор баялаг, лютеин нь бууцай болон байцаанд ихээр агуулагдана, харин С амин дэм нь нэрс, кивинд ихээр агуулагдах ажээ.
  2. Селени болон Е амин дэмийн агууламж ихтэй хоол хүнс: аль аль нь наранцэцгийн үрэнд агуулагддаг. Селени нь мөн загас, мах, ангаахай самар, улаан лоолинд агуулагддаг. Харин Е амин дэм нь эрдэнэ шишийн тос, хушны самарт ихээр агуулагддаг ажээ.
  3. Ашигтай өөх тос нь арьсны өөрийн чийгшлийг хадгалахад тусалдаг: хушга, авокадо, тослог загас, маалингын үр.
  4. Цинкээр баялаг хоол хүнс: загас, үр, самар болон шувууны мах.
  5. Хангалттай хэмжээний ус.

Эрүүл мэндийнхээ асуудлыг шийдээгүй байж гоо сайханч руу гүйх ямар ч шаардлагагүй гэж арьс судлаачид зөвлөж байна. Юуны түрүүнд зөв хооллох, спортоор хичээллэх, цэвэр агаарт аль болох удаан хугацаагаар алхах хэрэгтэй. Чухам амьдралын энэ л хэв маяг гадаад үзэмжийг бий болгож чадна, харин гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн жижиг өө сэвийг л дарах үүрэгтэй ажээ.

© Depositphotos

Танд танилцуулах гэж байгаа дараах 4 жор хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, бие махбодийг эрдэс бодис, тосны хүчил, антиоксидант болон амино хүчлээр хангана. Өдөр тутмын хоолны цэсэндээ ядаж нэг жорыг нь ч болов нэмснээр та өө сэв дарах консилер, корректэр гэх зүйлийг мартах болно.

 

Гоо сайхны өглөөний хоол

© galiakozheurova / instagram

Хөнгөхөн өглөөний хоол нь бие сэтгэлийг сэргээж эрч хүчээр сэлбэх болно, бие махбодь ч уураг, антиоксидантаар хангагдах ажээ. Ийм байдлаар тогтмол хооллоод байвал таны арьс өнгөлөг, эрүүл байх болно.

Танд хэрэгтэй зүйл гэвэл:

  • 3 ш хушга
  • Тал аяга жимсгэнэ (хөлдөөсөн байж болно)
  • Аяга цэвэр тараг
  • 1 ц.х зөгийн бал

Энэ өглөөний хоолыг хийхэд маш амархан: хэрчсэн эсвэл блендерт буталсан самраа тараганд хийж жимсгэнэ, зөгийн балаараа амтална. Хэрвээ та өөрөө хүсвэл дээрээс нь маалингын үр зэргийг нэмж илүү амин дэмээр баялаг өглөөний хоол болгох боломжтой.

 

Амино хүчил болон эрдэс бодисоор баялаг шөл

© run.food.and.cie.19 / instagram

Энэ шөлийг өөр бусад амтлагчаар амталж болно эсвэл бидний санал болгож байгаагаар нь шууд идэх ч боломжтой. Уг шөл үрэвссэн эсвэл үрчлээтэх хандлагатай арьсанд нэн ашиг тустай. Шөлөнд орох алимны уксусны ачаар яснаас илүү их эрдэс бодис ялгардаг байна.

Орц:

  • 2 тахианы мах
  • 2-3 тахианы далавч
  • 1 лууван, 2 иш цоохор майлз – жижиглэн хэрчинэ
  • 1 аяга хэрчсэн яншуй, байцаа
  • 4 хумс сармис
  • Сонгино
  • Жижиглэн хэрчсэн цагаан гаа
  • Хүйтэн ус (ногоотой тахианы махыг бүрэн бүрэх хэмжээний)
  • Лаврын навч
  • 1 х.х алимны уксус
  • Далайн давс болон нунтаг хар перец

Шөлийг зөөлөн гал дээр 6-12 цаг буцалгана, шаардлагатай үед ус нэмнэ (боломжтой бол битүү чанагчид чанаж болно). Дараа нь шүүж хөргөөрэй. Бэлэн шөлийг 4-5 хоног хөргөгчинд эсвэл хөлдөөгчинд хадгалж болно. Шаардлагатай үед шөлийг ашиглана.

 

Арьсны өнгийг сэргээх амин дэмээр баялаг салат

© detox_for_you_nn / instagram

Манжин, хальсалсан алим, 2 лууванг үрүүлээр үрж жижиглэнэ, дээрээс нь чангаанз, бага зэргийн хушга нэмээрэй. Цайвар ягаан биш хар өнгийн чангаанз сонгоорой, яагаад гэвэл цайвар ягаан нь ихэнх тохиолдолд өнгө оруулагчтай байдаг юм. Хэрвээ хар өнгийн чангаанз олдохгүй байвал салатанд огт хийхгүй байсан ч болно. Хальснаас нь салгасан самрыг урьдчилан хэдэн цагаар давстай усанд дэвтээнэ – ингэснээр самранд агуулагдах хорт бодис арилж хүний биед амархан шингэдэг байна.

Салатандаа мөн жижиглэн хэрчсэн яншуй, багахан ургамлын тос нэмж болно (чидун жимсний эсвэл усан үзмийн ясны). Өөрийн амтандаа тохируулаад бас бага зэргийн зөгийн бал, нимбэгийн шүүсээр амтлахыг зөвлөж байна.

 

Үрэвссэн эсвэл унжсан арьстай тэмцэх цагаан гааны ундаа

© Depositphotos

Цагаан гаа нь антиоксидантаар баялаг, тийм учраас арьс унжих, үрэвсэх зэрэг таагүй асуудлуудтай тэмцдэг. Мөн арьсны цусан хангамжийг идэвжхүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Хэрвээ та аяга цай, кофег амттангүйгээр ууж чаддаггүй (амттан нь арьсны гоо сайханд сөрөн нөлөө үзүүлдэг) бол амин дэмээр баялаг ундаагаар орлуулахыг хичээгээрэй.

Танд хэрэгтэй зүйл:

  • 85 г арилгаж хэрчсэн цагаан гаа
  • 1 зүсэм нимбэг
  • 10 шинэхэн гааны навч
  • 6 аяга ус (хийжүүлсэн байж болно)

Цагаа гаа, зүсэм нимбэг болон ногоон гаагаа усанд хийж дор хаяж 3 цаг хөргөгчинд байлгана. Хөргөгчинд удаан байх тусам улам л амттай ундаа болно.

 

Гэрийн нөхцөлд хийх арьс арчилгааны бүтээгдэхүүн

Гэрийн нөхцөлд арьсыг чийгшүүлж бага ч гэсэн тэжээл өгөх арчилгааны бүтээгдэхүүн хийж болно. Бид та бүхэндээ арьсны өнгийг хэдхэн хормын дотор сэргээх аргуудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн сайтар цэвэрлэсэн арьсандаа хэрэглэх ёстойг бүү мартаарай.

 

Бүх төрлийн арьс цэвэрлэх арга

© Depositphotos © Depositphotos

Гэрийн нөхцөлд арьсыг гүн цэвэрлэх бүрэн боломжтой. Кастровын тосыг өөрийн хэрэглэдэг дурын тостой хослуулан хэрэглээрэй: жожоб, усан үзмийн ясны, чидун жимсний эсвэл авокадогийн тосны. Хуурай арьсанд кастровын тос болон суурь тосны харьцаа 1:9 байна, харин хэвийн арьсанд 2:8 харьцаатай, тослог арьсны хувьд 3:7 харьцаагаар аваарай.

Үсэрхэг зөөлөн алчуурыг халуун усанд (шууд буцалсан халуун ус биш шүү) дүрнэ. Усандаа давс, цайны модны тос нэмсэн байж болно. Хэрвээ усандаа эдгээр тосыг хийсэн бол нүд орчимдоо алчуурыг тавьж болохгүй.

2-3 минутын турш иллэг хийх байдлаар тосыг цэвэрхэн арьсандаа түрхэж шингээнэ, 1 минут байлгасны дараа нүүрний арьснаас халуун усанд дүрсэн алчуураараа зөөлөн дарж цэвэрлэнэ.

 

Арьс чийгшүүлэх бигнүүр

© faberinfo / Youtube

Чийгшүүлэгч тосны үйлчилгээг илүү үр дүнтэй болгохдоо жирийн хөвөнг ашиглаж болно. Хөвөндөө тоник эсвэл уурын ус шингээгээрэй. Юуны түрүүнд арьсыг сайтар цэвэрлэхийн тулд скрабаар угаана. Арчилгааг хэрхэн хийхийг эндээс үзнэ үү.

 

Энэтхэгчүүдийн жороор нүүрний маск бэлдэх нь

© turmericfacemask / instagram

Энэтхэг бүсгүйчүүд хуримын урьд өдөр нүүр болон биеийн арьсаа куркумагаар маск тавьж арчилдаг. Уг маск нь өдрийн турш арьсны өнгийг сэргээж өгөх бөгөөд шим тэжээлээр хангадаг. Энэ маскыг хийхийн тулд 1 ц.х куркума, 3 х.х гэрийн тараг, дээрээс нь хэдхэн дусал зөгийн бал хийгээд сайтар хутгана. Алтлаг өнгийн маскыг нүүрэндээ бүтэн тавина, нүдний ойр орчимж тавьж болно. Чийгтэй алчуураар 15-20 минутын дараа маскыг цэвэрлэж авна.

 

Куркума нь нүдний доорх хөх толбо болон батгатай тэмцэнэ

© Blusher / Youtube

Куркума болон хан боргоцойн шүүсний холимог нь нүдний доорх толбыг бараг л 1 минут арилгах увдистай. Илүү дэлгэрэнгүйг энэ бичлэгээс үзнэ үү.

Хэрвээ батга гараад байвал дараах маскыг бэлдээрэй: тал гадилыг нухаж эсвэл блендерт хийж холиод дээрээс нь чимх куркума хийнэ. Үрэвсэлтэй хэсэгтээ түрхээд 10 минутын дараа угааж цэвэрлэнэ.

 

Хар толбоны эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн

© Depositphotos

Хар толбо гарах нь дааврын тэнцвэрт байдал алдагдах эсвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Тийм учраас юуны түрүүнд хоолны дэглэмээ өөрчилж үндсэн шалтгааныг арилгах нь зүйтэй юм. Арьс судлаачид хоол хүнсэндээ эрүүл тос (буудай, маалингын) хэрэглэхийг зөвлөж байна, мөн хойд далай тэнгисээс барьсан тослог загас идэхийг хичээнэ. Энэ төрлийн тос нь наалдамхай бус учраас өөрийн жамаар биеэс бүрэн гадагшилдаг, тиймдээ ч хар толбо гарах нөхцөлийг хангаж өгдөггүй. Хар толбоны эсрэг хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй, эс бөгөөс арьсыг улам ч гэмтээж болзошгүй.

Арьсыг гадна талаас нь цэвэрлэхийн тулд шаврыг салицилийн хүчилтэй (спиртийн агууламжгүй) хольж маск тавиарай.

Мөн тослогийг багасгах үйлчилгээг зөгийн бал нимбэгтэй маск ч үзүүлнэ (1 ц.х зөгийн бал – 1 нимбэг). 20 минутын турш арьсандаа түрхээд угааж цэвэрлэнэ, гэхдээ хуурай биш арьсанд л энэ маск тохирно гэдгийг анхаараарай.

 

Арьсыг жигдрүүлэх гадилтай маск

© mariadalmazzo / Instagram

Арьсны уян хатан чанарыг хангах, өнгийг сэргээхийн тулд гадилтай маск хийж тавиарай. Гадилын хальсыг сайтар угаагаад хэдэн зүсэм зөөлөн эдтэй нь цуг блендерт хийж холино, дээрээс нь бага зэргийн тараг, 1 ц.х халбага будааны гурил нэмнэ. Маскыг нүүрэндээ түрхээд 10-15 минутын дараа бүлээвтэр усаар угааж цэвэрлэнэ.

 

Арьсны өнгийг богино хугацаанд сэргээх экспресс бүтээгдэхүүн

© Depositphotos © Depositphotos

Өглөө яаралтай арьсны өнгийг сэргээх тохиолдол хүн болгонд л бий, бага зэрэг цайруулаад өнгийг нь сэргээчихмээр байдаг. Дараах жорын  дагуу мөс бэлдээрэй.

Арилгасан төмсийг үрүүлээр үрээд дээрээс нь бага зэргийн ус, анарын овоолон үр болон багахан нимбэгийн шүүс нэмнэ. Бүгдийг блендэрт хийж холиод мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Өглөө босоод мөсөөрөө нүүрээ арчаарай, жижиг үрчлээнүүд үл мэдэг арилна.

 

Арьс зөөлрүүлэх болон үрчлээний эсрэг авокодатай маск

© beautyhacks / Instagram

Авокадог хальслаарай, жимсний ясыг хаяхгүй түр цааш хураана. Зөөлөн эдийг сэрээгээр нухаад цайны халбага далдуу модны самрын тос нэмнэ. Зуурмагийг нүүр, хүзүүндээ түрхээд иллэг хийж 30-60 минут байлгана. Маскыг чийгтэй алчуураар арчиж аваарай, саван хэрэглэж болохгүй. Маскыг долоо хоногтоо нэг удаа тавих бөгөөд хэсэг хугацааны дараа таны үрчлээ арилж байгааг та анзаарна.

Арьсны үхэжсэн эсийг цэвэрлэхийн тулд скраб бэлдээрэй, үүний тулд та цааш хадгалсан авокадогийн ясыг блендерт хийж бутлаад чийгшүүлэгч тостой холино. Уг скрабыг хэрэглэсний дараа таны арьс зөөлөн болж өнгө нь сэргэнэ. Илүү дэлгэрэнгүй бичлэгийг эндээс үзнэ үү.

Та гоо сайхны арчилгааны ямар жор та мэдэх вэ? Та эмээ эсвэл ээжийнхээ гоо сайхандаа хэрэглэж байсан жорыг ашиглахыг хүсдэг үү эсвэл худалдааны бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг үү? Та өөрийн бодлоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

20
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *