Биеийн илүүдэл үсийг ор тас мартахад туслах 7 арга. Одооноос эхлэн энэ тал дээр санаа зоволгүй өөртөө итгэлтэй амьдарцгаая!

0

Илүүдэл үс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрт төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг. Гэхдээ илүүдэл үс гэж яг юу юм бэ? Мэдээж хэрэг үс – гадагшаа ургахын оронд арьсны доор ургаж, улмаар тав тухгүй мэдрэмж төрүүлдэг – тухайлбал, хөлрөх болон өвдөх гэх мэт. Ихэнхдээ сахал ургах хэсэг, суга эсвэл хөлөнд ургана. Яагаад бид үүнтэй тэмцэх ёстой вэ? Учир нь үсийг авсан ч, эргээд ургадаг бөгөөд заримдаа бидний хүссэн үр дүнд хүрдэггүй.

Бид та бүхэнд илүүдэл үснээс салахад туслах энгийн бөгөөд хялбар зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. Гэхдээ та дараах аргыг туршиж үзэхээр шийдвэл, эхлээд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай.

1. Арьсаа бэлдэх

Арьсаа бүлээн усаар угаана. Хэрэв та нүүрээ ваксдах гэж байгаа бол, нүүр цэвэрлэгч хэрэглээрэй. Тэгээд сахлын хөөс эсвэл гель түрхэнэ. Ингэснээр үсийг зөөлрүүлж, дахин ургахаас сэргийлж байгаа юм. Хэрэв танд дээрх бүтээгдэхүүнүүд байхгүй бол, бүлээн алчуур тус нэмэртэй.

 

2. Хусах зөв чиглэлийг тодорхойлох

Илүүдэл үсний эсрэг чиглэлд хусах ёстой юу эсвэл дагуу хусах ёстой юу? Энэ бол гол асуулт боловч, хичнээн удаа ингэж асуух вэ? Бодит байдал бол хэрэв та үсний эсрэг чиглэлд хусвал илүү үр дүнд хүрнэ. Гэхдээ хэрэв таны арьс мэдрэмтгий бол та үснийхээ дагуу хусаарай. Энэ нь арьс цочрохоос сэргийлнэ.

 

3. Илүүдэл үсийг чимхүүрээр зулгааж болохгүй

Хэдийгээр энэ нь супер санаа байж мэдэх ч, та хэзээ ч чимхүүрээр илүүдэл үсийг зулгааж болохгүй. Хэрэв тэгвэл та эдгэрэх үйл явцыг гэмтээж, халдвар оруулах эрсдэлтэй. Аюулгүй арга бол бүлээн алчуур эсвэл жин илүүдэл үсэндээ тавих юм. Энэ нь илүүдэл үсийг гадаргууд гарч ирэхэд тусална.

 

4. Илүүдэл үс ургаад байгаа хэсгийг ваксдах

Хэрэв таны биеийн зарим хэсгүүдэд илүүдэл үс ургаад байгаа бол, авах хамгийн шилдэг арга бол вакс хэрэглэх биш юм шүү. Вакс хэрэглэсэн ч хэсэг хугацааны дараа дахиад л ургачихна. Харин үүний оронд эмч дээр очиж, тохирох заавар зөвлөгөөг аваарай.

 

5. Арьсаа тогтмол гуужуулах

Гуужуулалт нь олон ач тустай бөгөөд арьсыг зөв хэлбэртэй байлгана. Энэ процессийн нэг зорилго бол үхэжсэн арьсны эсүүдийг үгүй хийх юм. Учир нь үхэжсэн арьсны эсүүд илүүдэл үсийг гадаргууд гарч ирэхэд төвөг учруулдаг байна.

 

6. Арьсаа сунгах хэрэггүй

Илүүдэл үсээ хусаж авахын тулд арьсаа сайн сунгах учиртай гэж хүмүүс ярьцгаадаг. Энэ үнэн. Гэхдээ хэрэв таны арьс эмзэг бол арьсаа сунгасны хэрэггүй. Ингэснээр олон эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

 

7. Вакс хэрэглэхгүй байх

Вакс хэрэглэхгүй байснаараа та илүүдэл үстэй цаашид зууралдахгүй байх боломжтой. Дэлхий дээрх олон улс орнуудад зарим эмэгтэйчүүд илүүдэл үсээ хусахын оронд харин ч эсрэгээрээ бусдад бахархалтайгаар харуулдаг. Жишээ нь Julia Roberts улаан хивсний ёслол дээр суганыхаа үсийг олон нийтэд харуулж байсан удаатай. Тэгэхээр та ч гэсэн яагаад тийм байж болохгүй гэж?

Танд илүүдэл үстэй тэмцэх тал дээр өөр нэмж хэлэх зөвлөгөө байна уу? Тийм бол сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

69
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эрхэм Заяа

    Эрхэм Заяа

    2020/10/09 at 01:29

    Ťuguldur Tugø mi and medehed iluudehq biz hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *