Брюс Уиллис, Жим Керри нар жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа албан ёсоор зарласан. Тэгвэл алдартай жүжигчдээс өөр хэн хэн дэлгэцнээс чимээгүйхэн холдсон бэ?

0

Хэрвээ та кино од бол заавал өтөл настай болтлоо уран сайхны эсвэл цуврал кинонд тоглох албагүй юм. Нэгдүгээрт, мэргэжлийн хувьд мөхөх зүйл энэ салбарт ч гарна, бас хоёрдугаарт, харамсалтай нь эрүүл мэнд, бие махбодын байдал эсвэл сэтгэл зүйн байдал ч тэтгэвэрт гарахад хүргэнэ.

Одоогийн байдлаар дээрх шалтгаануудын улмаас хоёр ч алдартай жүжигчин кино урлагийг орхиж байгаагаа албан ёсоор зарлаад байна. Энэ сэдэв нэгэнт хөндөгдөх болсон тул үзэгч бидэнд төдийлөн мэдэгдэлгүйгээр дэлгэцээс явсан алдартай жүжигчдийг эргэн дурсахаар шийдсэн юм. Тэд тэтгэвэртээ гарсан эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас кинонд тоглохоо больцгоожээ.

Энэ бүгдийг дэс дараалалтай авч үзэцгээе.

Брюс Уиллис, 67 настай

Miramax Films / Lionsgate

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр жүжигчний гэр бүлийнхэн Брюс Уиллисийг жүжигчний мэргэжлээ орхиж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Мэргэжлээ орхих болсон шалтгаан нь афази буюу хэл ярианы доголдолтой холбоотой. Уг өвчний гайгаар жүжигчин зохиолынхоо үг хэллэгийг хэлж чадахаа больсон, үүнийг нь ч зарим нэг ажигч үзэгчид түүний сүүлчийн кино бүтээлүүдээс анзаарчээ. Брюс сүүлийн жилүүдэд өөрийнхөө өвчнийг эрчимтэй хүндэрч байгааг мэдэрсэн бололтой, тийм ч учраас дундаж зэрэглэлийн хэдэн арван кинонд зогсоо зайгүй тоглосон байгаа юм. Хамгийн амжилтгүй кинонд олгодог “Алтан бөөрөлзгөнө”-нд хүртэл энэ жил тусгай төрлөөр дэвшсэн: “Брюс Уиллисийн 2021 онд тоглосон хамгийн муу кинонууд”.

Жүжигчний өвчний тухай мэдээ цацагдсанаас хойш “бөөрөлзгөнө”-ий зохион байгуулагчид Уиллисийн бүтээлийг шагналаасаа татсан юм. Жүжигчиндээ эрүүл энхийг хүсэхийн ялдамд урт удаан аз жаргалтай амьдралыг ерөөе!

 

Жим Керри, 60 настай

Warner Bros. / Paramount Pictures

Жүжигчний хувьд сүүлчийн дэлгэцийн бүтээл нь “Sonic the Hedgehog 2” кино юм. Уг кино дэлгэцнээ гарахад тэрээр жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа зарлажээ:

“Надад миний тайван амьдрал их таалагддаг, би уран зураг сонирхдог хүн, энэ уран бүтээлч амьдралдаа ч дуртай. Магадгүй та ийм үг өөр ямар ч алдартай хүнээс сонсохгүй байх гэж бодож байна – бүх зүйл миний хувьд хангалттай. Би хангалттай зүйл хийжээ. Одоо боллоо.”

Гэхдээ Керри энэ шийдвэр нь хэдий эцсийнх ч гэлээ онцгой нөхцөл байдалд эргэж харж болох юм гэдгээ ч илэрхийлжээ:

“Хэрвээ ямар нэгэн сахиусан тэнгэр надад алтан бэхээр бичсэн, хүмүүст онцгой хэрэгтэй гэдгийг ятгаж чадахаар кино зохиол гарвал би жүжигчний мэргэжлээ үргэлжлүүлж болох юм.”

 

Жек Николсон, 84 настай

United Artists / Columbia Pictures

Та анзаараагүй байж болно л доо, Жек Николсон кинонд бүхэл бүтэн 12 жил тоглоогүй! Түүний хамгийн сүүлд тоглосон “How Do You Know?” кино нь 2010 онд гарчээ. Тэр цагаас хойш Жек санаа зовох зүйлгүй амьдралын сайхныг бүрэн амсаж сууна. Хааяахан хүүтэйгээ цуг сагс үзэхийн зэрэгцээ далайн эргийн амралтын газруудад цагийг өнгөрөөх ажээ.

 

Ева Мендес, 48 настай

Columbia Pictures / Warner Bros.

Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд 2014 онд кинонд тогложээ – Райан Гослингийн найруулсан “How to Catch a Monster” кино. Ева Мендес одоогийн байдлаар загварын салбарт хүч үзэж байна.

 

Дэниел Дей-Льюис, 64 настай

Miramax Films / Focus Features

“Оскар”-ын гурван удаагийн шагналт тэрээр 2017 оноос хойш кинонд тоглохоо больжээ. Хамгийн сүүлд “Phantom Thread” кинонд дүр бүтээгээд жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа албан ёсоор зарласан байдаг:

“Би яг нарийн учрыг нь олоогүй байна л даа, гэхдээ энэ бодол миний толгойноос гарахаа болиод байна, тэгээд л ийм шийдвэрт хүрлээ… Зогсоо зайгүй “жүжигчин” гэж хэлүүлэхээсээ би айж байна, гэхдээ л энэ үед жүжигчний ямар нэг хариуцлагын ухамсар төрөөд болохгүй юм. Би өөрийнхөө хийж байгаа зүйлийн үнэ цэнэд итгэх ёстой. Аливаа ажил төрөл амьдралд чухал байж болно. Татгалзахын аргагүй ажил мэргэжил ч байж болно. Хэрвээ үзэгчид үүнд итгэж байгаа бол энэ л надад хангалттай. Гэхдээ сүүлийн үед үгүй юм байна гэдгийг ухаарлаа.”

Дэй-Льюис өөрийн ажилдаа өндөр хариуцлагатай ханддагийг бид сайн мэднэ. Тэрээр бүтээх гэж байгаа дүрээ сайтар судалж, энэ талаар мэдээлэл ч сайн цуглуулдаг уран бүтээлч хүн. 21 дүгээр зуунд буюу сүүлийн 22 жилд тэрээр ердөө 6-хан кинонд тоглосон байна.

 

Кэмерон Диаз, 49 настай

New Line Cinema / 20th Century Fox

Жүжигчин бүсгүй 2014 оноос хойш кинонд тоглохоо больсон. Сүүлийн 8 жилд тоглосон кинонууд нь үнэндээ үзэгчдийн зүгээс маш муу үнэлгээ авч байжээ. 2021 онд жүжигчин өөрийнхөө шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн байдаг. Тэрээр 40 нас хүрээд завгүй уран бүтээлч амьдралаар амьдарсаар чухал олон зүйлийг орхигдуулсан гэдгээ ухаарсан аж:

Би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдахыг хүссэн юм. Миний жирийн өдрийн дэглэм – энэ бүгдийг би өөрөө зохиохыг хүссэн. Би нөхөртэйгөө учирлаа, бид сайхан гэр бүл босголоо. Урьд нь би ийм сайхан зүйлд цаг гаргаж чадахгүй байсан нь харамсалтай.

 

Мег Райан, 60 настай

Columbia Pictures / Momentum Pictures

Жүжигчин өөрийгөө найруулагчийн хувьд хүч сорьсон “Ithaca” кино нь үзэгчид, шүүмжлэгчдээс бага үнэлгээ авсан юм. Уг бүтээл түүний хувьд эцсийнх нь байжээ. Кино дэлгэцнээ гарснаас хойш удалгүй жүжигчний мэргэжлийг “илүү ихийг мэдэрч амьдармаар байна” гэсэн шалтгаанаар орхижээ:

“Би өөрийнхөө тухай эсвэл дэлхий ертөнцийн тухай сайн мэдэхгүй юм шиг мэдрэмж төрж байна. Энэ байдал миний жүжигчний ажил мэргэжилд нөлөөлж байсан болов уу? Би өөрийгөө хязгаарлуулсан юм шиг санагдаж байна.”

 

Роберт Редфорд, 85 настай

Warner Bros. / Walt Disney Studios Motion Pictures

Жүжигчин 2018 оны 8 дугаар сард жүжигчний мэргэжлээ орхиж байгаагаа мэдэгдсэн. Энэ утгаараа түүний сүүлчийн бүтээл нь “Avengers: Endgame” киноны туслах дүр болно. Жүжигчин дараа нь мэдэгдэлдээ харамссан гэдэг: “хэзээ юу болохыг хэн ч таашгүй” хэмээсэн ч тэр цагаас хойш дэлгэцнээ гарч ирээгүй юм.

Жүжигчний мэргэжлээ орхихоос өмнөх хамгийн амжилттай бүтээл нь түүний хувьд “The Old Man & the Gun” кино хэмээгддэг. Энэ киноны дүрээр “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болж байжээ.

 

Жо Пеши, 79 настай

Warner Bros. / Netflix

Жо Пеши аль 1999 онд жүжигчний мэргэжлээ орхисон, гэхдээ 2000-аад оны үед ганц хоёр кинонд тоглосон нь үнэн. Үүний нэг нь сайн анд болох Мартин Скорсезегийн хүсэлтээр 2019 онд “The Irishman” кинонд тогложээ.

Кино салбарыг эрт (тэр үед жүжигчин 56 настай байсан) орхих болсон шалтгаан нь дуу хөгжмийн сонирхолтой нь холбоотой юм. Пеши 60-аад оноос эхлээд л гайхалтай гитарчин байсан юм, тэрээр Joey Dee and the Starliters хамтлагийн гишүүн байжээ. Кино салбарт орохын эрхэнд гитарчнаа орхин Жим Хендрикст хүлээлгэн өгч байсан түүхтэй. Жо Пеш 1968, 1998 болон 2019 онуудад ганцаарчилсан цомог гаргасан амжилттай.

11
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *