“Би 4 жилийн турш огт интернэт хэрэглээгүй” – Дуучин Селена Гомез сэтгэл хямралаас гарахаар цахим сүлжээ хэрэглэлгүй 4 жил болжээ

0

Технологийн хөгжил хүн төрөлхтөнд асар их давуу тал олгож, хүний амьдралыг ихээр хөнгөвчлөх болсон ч нөгөөтэйгүүр сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон тул интернэт сүлжээнээс татгалзах болсон хүмүүс ч цөөнгүй бий. Манай сайт энэ удаад уншигч танд бидний эртний танил болсон дуучин Селена Гомезийн сэтгэл хямралтайгаа тэмцэж, интернэт сүлжээнээс ангид 4 жилийг өнгөрүүлсэн түүхийг өгүүлэх гэж байна.

Амжилт бүтээл, алдаа оноо дүүрэн ч ямагт урагш тэмүүлдэг залуу од

© Barney & Friends / Lyrick Studios Video and co-producers, © selenagomez / Instagram

“Barney and Friend” шоугаар 10 насандаа анх олонд танигдаж байсан Селена Гомез өөрийн авъяас, гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд орж, амжилт дүүрэн явсан ч 21 насандаа харшлын гаралтай, арьс, салстын чонон хөрвөс өвчин туссан билээ.

© selenagomez / Instagram

Үеийнхэн дундаасаа тодоор гялалзаж явсан тэрээр ийнхүү залуудаа урлагаас алгуурхан холдох болсон юм. Энэ тухай тэрээр “Чонон хөрвөсийн дагавар шинж тэмдгүүд болох сэтгэлийн хямрал, цочирдмоор олон үйл явдалтай давхцаж надад ирсэн нь хүнд цохилт болсон юм. Ингээд л өөрийн эрүүл мэнд, аз жаргалыг юун түрүүнд тавих шаардлага тулгарсан. Тэр цаг үед хамгийн эхэнд гаргах ёстой шийдвэр бол эрүүл мэндээ анхаарч, өөртөө илүү их цаг гаргах явдал байлаа” хэмээн ярьж байв. Хожим 2017 онд тэрээр мөн бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон билээ.

© selenagomez / Instagram

 

Цахим сүлжээнээс холдсон ч ойр дотны хүмүүстэйгээ ойр байсан он жилүүд

2018 онд сэтгэлийн хямралд орсон Селена Гомез сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж эхэлснээр хоёр дахь удаагаа цахим сүлжээнээс холдсон юм. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон нь түүний хувьд уг шийдвэрийг гаргаж, өвчинтэйгөө зоригтой тэмцэхээр шийдэхэд хүргэсэн биз ээ.

Өнгөрсөн жил тэрээр “Rare” хэмээх бэлэн хувцасны брендийг үүсгэн байгуулж, сэтгэл зүйн өвчтэй хүмүүст туслах ажлыг эхлүүлээд буй юм. Тэрээр нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголт дутмаг байгаа талаар “Хэрвээ сэтгэцийн эрүүл мэнд ямар чухал болохыг эрт мэдсэн бол, хэрвээ дунд сургуулийн хичээлд сэтгэцийн эрүүл мэндийн талаар хичээл ордог байсан бол миний амьдрал одооныхоос өөр байх байсан” хэмээн шүүмжилж байв.

© selenagomez / Instagram

Цахим сүлжээ асар их хүрээг хамарч буй энэ цаг үед Инстаграм сүлжээнд хамгийн олон дагагчтай хүмүүсийн нэгээр нэрлэгддэг ч тэрээр 4 жил хагасын хугацаанд цахим сүлжээг хэрэглээгүй бөгөөд нэгэн ярилцлагадаа “Би маш аз жаргалтай байгаа. Амьдралыг илүү ойроос мэдэрч, хүмүүстэй амьд харилцаатай байх сайхан байна. Интернэт хүний амьдралд хэрэгцээтэй боловч миний ойр дотны хүмүүс надад хамгаас хэрэгтэй мэдээллийг хангалттай өгчихдөг” хэмээж байжээ.

© selenagomez / Instagram© selenagomez / Instagram

Түүнчлэн тэрээр тун удахгүй “Wondermind” нэртэй сэтгэцийн эрүүл мэндийн платформыг нээж, өөртэй нь ижил асуудалд ороод буй бүсгүйчүүдэд хэрэгцээтэй мэдээллийг өгөх, сургалт, эмчилгээг санал болгох ажээ.

© selenagomez / Instagram

Ийнхүү залуу насандаа хүнд сорилтуудтай нүүр тулж, бусдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг хийхээ больсон ч дуучин Селена Гомез өөрийн түүхээсээ том сургамж авч, бусдад үлгэрлэн яваа нь гайхалтай.

Селена Гомезын интернэт хэрэглэхээ больсон явдлыг та зөв гэж бодож байна уу?

18
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *