“Броманс” буюу эрчүүдийн үнэнч нөхөрлөл гэж юу байдгийг өөрсдийн жишээгээр харуулж буй алдартай эрчүүд

0

Шинэ нэр томьёо гараад удаагүй л дээ. Хоёр эрэгтэй хүний нөхөрлөлийг илэрхийлэх үг – Bromance буюу английн “bro” (ах, анд) болон “romance” (харилцаа) гэдэг үгнээс гаралтай . Уг ойлголтод бэл.гийн харилцаа огт хамаагүйг анхаараарай.

Заримдаа энэ харилцааг “эрчүүдийн хайр дурлал” ч гэж нэрлэдэг, яагаад гэвэл тэдний дотно харилцаа маш гүн явагдаж байгаа юм. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөхөрлөлийг илэн далангүй илэрхийлж болж байхад эрчүүд яагаад болохгүй гэж? Эрчүүд гэхээрээ л хурц ширүүн харцтай, бие биенээ тэвэрч болохгүй болчихдог юм уу? Эрчүүдийн нөхөрлөлийн тухай энэ мэт хуучинсаг бодлоосоо салах цаг нэгэнт болжээ.

Бенедикт Камбербэтч, Том Хиддлстон хоёр

media.gq.ru

Энэ хоёр жүжигчин бие биетэйгээ хаа нэгтээ таарвал тэд ямар дотно харилцаатай болохыг харж болно. Тэд “War Horse” киноны зураг авалтын үеэр танилцаж тэр цагаас хойш зүү орох зайгүй нөхөрлөх болсон юм. Тэдэнд өөрсдийн шүтэн бишрэгчид ч бий.

 

Вуди Харрельсон, Мэттью Макконахи хоёр

ivi.ru

“True Detective” киноноос өмнө бол энэ хоёр жүжигчнийг бид чадалтай инээдмийн жүжигчид л гэж боддог байлаа. НВО-ийн олон ангит кино тэднийг драмын жүжигчин талаас нь бидэнд танилцуулжээ. Тэд анх 1998 онд “EDtv” олон ангит киноны зураг авалтын үеэр танилцаж байсан түүхтэй, харин бараг 10 жилийн дараа 2008 онд тэд цугтаа “Surfer, Dude” кинонд тогложээ.

2013 онд Макконахи “True Detective” киноны гол дүрийг авахдаа хоёр дахь гол дүрд Вуди л тохирно гэж найруулагчид хэлжээ. Тэд сайн найзууд хэвээр, жил болгон цугтаа амардаг уламжлалтай.

 

Жеймс МакЭвой болон Майкл Фассбендер

womanadvice.ru

Тэдний нөхөрлөлийг маш олон шүтэн бишрэгчид нь мэддэг. Тэдний хамтын ярилцлага – хөгжилтэй мөртлөө цаанаа үнэнийг агуулсан. Тэдний хамгийн алдартай хамтарсан ярилцлага нь Грэм Нортонтой хийсэн ярилцлага юм. Зарим нэг фенүүд нь тэднийг нууц амрагууд гэх боловч үнэндээ эрчүүдийн жинхэнэ нөхөрлөл ажээ.

 

Брайан Крэнстон болон Аарон Пол

media.gq.ru

Тэд “Breaking Bad” олон ангит киноны зураг авалт эхлэхэд танилцацгаасан юм. Аарон Полын тоглосон Пинкман угтаа эхний хэсгийн сүүлд үxэх ёстой дүр байжээ, гэтэл Крэнстон-Полын хамтын ажиллагаа кино зохиолчдод их таалагдсан тул Пинкманыг үxүүлэлгүй бүр хоёр дахь гол дүр болгон өөрчлөхөд хүргэсэн байна.

pikabu.ru

Аарон “Breaking Bad”-аас өмнө олон ангит киноны гараад л өнгөрдөг дүрд тоглодог нэгэн байсан тул Брайан дүрээ гаргахад нь ихэд тусалж, байнга зөвлөгөө өгдөг байжээ. Тэд киноны турш хамтран тусалж дэмжсээр сүүлдээ жинхэнэ найзууд болцгоосон юм. Тэд одоо ч гэсэн цугтаа авахуулсан зургуудаасаа инстаграмд хуваалцсаар байна.

 

Зак Брафф, Дональд Фэйсон хоёр

peopletalk.ru

Тэд “Scrubs” олон ангит киноныхоо дүрээс тэс ондоо хүмүүс юм. Тэд ямартай ч цугтаа наргиж цэнгэx дуртай, аялалд ч байнга явна. Дэлхийн өнцөг булан бүрт аялж байхдаа цугтаа авахуулсан гэрэл зургуудаа Инстаграмдаа тавьдаг юм.

Баяр алгасахгүй харилцан баярын мэнд хүргэнэ. Цар тахлын үед хөл хорио тогтооход бие биенээ их санацгаажээ: Инстаграмаар шууд нэвтрүүлэг хөтлөхдөө уйлж байсан хоёр доо.

 

Крис Хемсворт, Том Хиддлстон хоёр

zastavki.com

Marvel – Холливудын хамгийн их орлого олж ирдэг бүтээл. Бромансууд ч ихтэй. Хемсворт болон Хиддлстонын нөхөрлөл “Thor” киноны зураг авалтын эхний өдрөөс л эхлэлтэй гэдэг. Тэр цагаас хойш залуучууд 10 гаруй жил нөхөрлөж байна. 2015 онд Хемсвортоос тэдний нөхөрлөлийн тухай асуухад “Жаал минь, тэр чинь броманс байхгүй юу даа” гэж хариулж байсан удаатай.

 

Жон Хилл болон Ченнинг Татум

pinimg.com

“Jump Street” кинонд цугтаа сайн найз нарын дүрд тоглоход тэдэнд хүч гаргах шаардлага байсангүй. Тэд амьдрал дээр сайн найзууд. Ямар сайндаа л Татумын эхнэр нэг ярилцлагадаа гурвуулаа цугтаа үдэшлэгт явж байхдаа өөрийгөө илүү юм шиг мэдэрдэг гэж ярих вэ дээ.

 

Бага Роберт Дауни болон Жуд Лоу

pinimg.com

Тэднийг эрчүүдийн он жил шалгарсан нөхөрлөл холбож байдаг. Хамтарсан ярилцлагыг нь харахад олон жил ханилсан эхнэр, нөхөр шиг л сэтгэгдэл төрүүлнэ.

Хүмүүсийн харилцааны талаарх хэвшмэл ойлголтоосоо салах цаг ирсэнтэй та санал нийлж байна уу?

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *