Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж

1

Хэн нэгэнтэй үерхэж эхлэх үедээ би хосууд яагаад салдаг юм бол оо гэж их гайхдаг. Тэд бие биендээ хайр сэтгэлээ мэдрүүлж чадахгүй эсвэл хосуудын харилцаанаас авах ёстой зүйлээ авж чадахгүй байгаа тохиолдолд л салдаг болов уу гэж боддог. Хамгийн том асуудал нь хамт байгаа хүн тань таны бодсон шиг “сайн эмэгтэй” эсвэл “сайн эрэгтэй” биш байх тохиолдол юм. Үүнийг тодорхой болгох үүднээс “сайн эрэгтэй”-н шинжүүдээс орууллаа.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 1

1. Танд ямар их хайртайгаа хэзээ ч мартуулдаггүй

Хэдэн хүнээс “бид ямар ч хайр сэтгэлгүй болсон учраас салсан” гэдэг үгийг сонсож байснаа ч би мэдэхгүй байна. Тэдэнтэй учирсан эр хүн тэдэнд яг өөрсдийнх нь хүссэн шиг хайрыг мэдруулж чаддаггүй бололтой. Энэ бол хосуудын харилцааны хамгийн чухал хэсэг юм. Сайн эрэгтэй өөрт чинь хайртайгаа үргэлж мэдрүүлж байдаг.

2. Таныг үргэлж дэмжиж байдаг

Та мастерын зэрэг авахын тулд 20 жилийн дараа сургуульдаа эргэж орох, дуулах гараагаа эхлэх эсвэл гэр бүлийнхэндээ илүү цаг гаргахын тулд ажлаасаа гарах зэрэг таны амьдралдаа гаргаж байгаа ямар ч шийдвэр байсан гэсэн сайн эрэгтэй таныг үргэлж дэмжиж байдаг. Тэр хэзээ ч таны урмыг хугалдаггүй. Тэр таны амьдралын чухал хором мөч бүр таны хажууд байж ялагдах үед чинь урам өгч харин ялах үед чинь танаас дутахгүй баярлаж байдаг.

3. Танд үргэлж урам зориг өгдөг

Таныг дэмжихээс гадна байнга урам өгч, зоригжуулж байдаг. Хэн нэгнээс урам авах нь таныг амьдралд үргэлж сайнаар нөлөөлдөг байна.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 6

4. Таны итгэлийг олохын тулд шаргуу ажилладаг

Сайн эрэгтэй тантай бат бөх найдвартай харилцаанд байхыг хүсдэг. Энэ танд итгэх итгэл нь нэмэгдэж байгаагийн шинж юм. Итгэл бол хайр хүндэтгэлийн үндэс сууурь нь юм.

5. Таныг үзэсгэлэнтэй эмэгтэй шүү гэдгийг үргэлж мэдрүүлж байдаг

Тэр таныг сайхан эмэгтэй шүү гэдгийг мэдрүүлж байх нь зүгээр нэг үг хэлэхээс хамаагүй илүү чухал гэдгийг сайн ойлгодог. Тэр танд хүрэхдээ болон харж байхдаа ч байнга үүнийгээ мэдрүүлж таныг яагаад ийм дур булаам юм бэ гэж байнга хэлж байдаг. Тэр таныг спорт хувцастай эсвэл үдшийн гоёлын даашинзтай байсан ч үргэлж сайхнаар хүлээж авдаг.

6. Таныг аюулгүй байлгадаг

“Тэр эрэгтэй л миний хажууд байх юм бол би маш тайван айдасгүй байж чаддаг” гэж хэлж байгаа эмэгтэйтэй та тааралдаж байсан байх. Түүний хэр их мөнгө олдог болон хөгжилтэй байна уу үгүй юу гэдэг огт чухал биш бөгөөд та түүний хажууд тайван байж чадаж л байгаа бол түүний орой унтахдаа чанга хурхирдаг эсэх нь огт асуудал биш юм.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 4

7. Жижиг зүйлсийг ч мартдаггүй

Та ажил дээрээ тайлан бичихийн тулд оройтох шаардлагатай болсон уу? Эсвэл та уран зургийн үзэсгэлэн үзэхийг хүсч буйгаа түүнд хэлж байсан уу? Сайн эрэгтэй иймэрхүү зүйлсийг огт мартдаггүй бөгөөд танд үзэсгэлэн үзүүлж эсвэл ажил дээрээ оройтоход тань хамт байж хань болох болно.

8. Хэзээ ч шугамыг нэвтэлдэггүй

Хосуудын харилцаанд маргалдах зүйл гардаг ч таныг хэзээ ч доромжилж танд гар хүрдэггүй. Сайн эрэгтэй тайван байж асуудал дээр төвлөрөн тайван шийдэж чаддаг.

9. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг

Шинэ зүйл сурах, бусад чадвараа хөгжүүлэх, ном унших гэх зэргээр сайн эрэгтэй үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг. Тэр өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийж байж болох ч та хоёрын харилцаанд ч энэ нь ашигтай юм. Тэр тал бүрийн сэдвээр тантай ярилцахад бэлэн байна шүү дээ.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 5

10. Амлалтаа биелүүлдэг

Таны амьдралд зөв хүн байснаар хоосон амлалт таны хүндэтгэлийг хүлээхгүй гэдгийг та ойлох болно. Амлалтаа биелүүлдэг хүн л таны хүндлэлийг олно шүү дээ. Харин сайн эрэгтэй бол тэдний нэг юм.

11. Тантай сэтгэлээ нээн ярилцдаг

Зарим хүмүүс сэтгэл хөдлөл, айдас тэр ч байтугай юу хүсч байгаагаа илэрхийлж чаддаггүй. Гэвч амьдралдаа зөв хүнтэй цуг байснаар энэ бүхэн огт асуудал болдоггүй байна. Сайн эрэгтэй таны хэлсэн зүйлийг цааш задруулдаггүйгээс гадна танаас юм нуух нь танд бухимдал төрүүлж болно гэж боддог учраас танаас огт юм нуудаггүй байна.

12. Танд үргэлж үнэнч, шударга ханддаг

Аз жаргалтай эрүүл харилцааны үндэс суурь нь шударга байдал юм. Сайн эрэгтэй үргэлж шударга байдаг.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 2

13. Таныг шударга нээлттэй байлгаж чаддаг

Нээлттэй, шударга хүнтэй хамт байх нь таныг ч гэсэн шударга нээлттэй байхад хүргэдэг байна. Сайн хүнтэй хамт байх нь таны дотоод сэтгэлийг нээж тантай хуваалцаж байдаг. Та түүнтэй сэтгэл дотрохоо нээн ярилцсанаар сэтгэлийн шаналалаас ангижирч тайвшрахад хүргэдэг байна. Сайн эрэгтэй үргэлж тантай чин сэтгэлээсээ ярилцдаг.

14. Хэзээ ч бүдүүлэг аашилдаггүй

Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг юм. Сайн эрэгтэй хэдий сэтгэл санаа нь тайван бус байсан ч тантай хэзээ ч зүй бус харьцдаггүй. Тэр ганцаараа алхах эсвэл хэн нэгэнтэй ярилцах замаар тайвширч чаддаг.

15. Үргэлж таны талд зогсдог

Ямар ч нөхцөл, ямар ч цаг үе байсан сайн эрэгтэй өөрийн хайраа хүлээн зөвшөөрдөг. Ямар ч саад бэрхшээл тулгарсан сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Сайн эрэгтэй хэцүү бэрхшээл бүрт үргэлж таны талд зогсдог.

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж 3

Энэ бүх зүйл нь та хамтрагчдаа худал хэлж, урваж, үл хүндэтгэж, хуурч мэхлэж болно гэсэн үг огт биш бөгөөд түүнийг таны хажууд мод шиг байнга байх ёстой гэж ойлгож болохгүй юм. Бүх зүйлд та хоёр хамт нэг талд зогсож чадсанаар илүү хол замыг аз жаргалтайгаар туулна гэсэн юм. Ямар ч эр нартай өдрүүдэд таны дэргэд зогсож чадах бөгөөд гол шалгуур нь тэр таны дээр шүхэр барьж өгч байна уу? Эсвэл шуургатай үед ч таны дэргэд зогссоор байх уу? гэдэг л асуудал юм.
Хэрэв яг одоо таны дэргэд байгаа эрэгтэй таны төсөөлж явдаг тэр “сайн эрэгтэй” чинь мөн бол түүндээ хайртайгаа мэдрүүлж байхаа битгий мартаарай.

 

20
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Erdenebaatar Nyamzul

    Erdenebaatar Nyamzul

    2015/04/17 at 20:19

    Баяржаргалын Баярмаа nadaa xed n bna :)

  2. Bulgaa Mgl

    Bulgaa Mgl

    2015/04/17 at 20:30

    Erdene Eegii bvgd l bga ym bn te hair

  3. Lkhamaa Erdenebat

    Lkhamaa Erdenebat

    2015/04/17 at 22:09

    haanas orchuulsanaa bichij surwal deer baih. Xopom Xopom

  4. Хандаа Ц.

    Хандаа Ц.

    2015/04/17 at 23:28

    Iim zaluu bdgimu

  5. Ch Elbeg

    Ch Elbeg

    2015/04/18 at 00:25

    teglee gd .,

  6. Зочи

    2015/04/18 at 03:08

    Сэтгэгдэл *tsoooohon hed ni l

  7. vv

    2015/04/18 at 09:03

    харамсалтай нь бодит амьдрал дээр хүүхнүүд ийм залууг сонирхдоггүй дандаа адгийн шаруудад татагддаг. ихэнх эмэгтэйчүүд тэнэг!

  8. Додио Б.Додио

    Додио Б.Додио

    2015/04/18 at 09:18

    Г. Чинболд чамд минь байдаг чанарууд бүгд байна! Мундаг шүү

  9. Зочин

    2015/04/18 at 11:47

    bna aa bna

  10. Г. Чинболд

    Г. Чинболд

    2015/04/18 at 12:50

    Hehe

  11. bvgd bnaa :*

  12. Зочин

    2015/04/18 at 15:43

    Iim zaluu muruuduj bailaaa

  13. Зочинi

    2015/04/18 at 18:47

    iim erchuud olon boloosoi. gehdee edgeer toochood bg zuiluud chin emegtei hund bdg l chanar shig haragdah um. mongol erchuud iim bolj humuujdeggyi bhaa

  14. Yanjmaa Ganbat

    Yanjmaa Ganbat

    2015/04/19 at 00:59

    ene yg unen shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *