Хятадад 144км/цагийн хурдтай хүчтэй салхи шуурснаас шилэн гүүр хагарч, 100 метрийн өндөрт гүүрэн дээгүүр явж байсан нэгэн жуулчин хаашаа ч үгүй болж гацжээ

0
  • Хүчтэй салхины улмаас хагарч сүйдсэн шилэн гүүрэн дээр нэгэн жуулчин хаашаа ч үгүй болж гацсан хэрэг өмнөд хөршид гарчээ.
  • Хагарсан шилэн гүүрний хөндлөн төмөр хашлаганаас зуурч үлдсэн жуулчны зураг цахим сүлжээнд таржээ.
  • Азаар түүнийг гал сөнөөгч, цагдаа, аялал жуулчлалын албаны ажилтнууд аварсан байна.

Хятадад 144км/цагийн хурдтай хүчтэй салхи шуурч, Лонжинь хотын Пияань ууланд байрладаг шилэн гүүр хагарч, 100 метрийн өндөрт гүүрээр гарч байсан нэгэн жуулчин гацсан явдал өнгөрсөн баасан гарагт болж өнгөрчээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон хүчтэй шуурганы үеэр шилэн гүүр хагарч, гүүрээр гарч явсан жуулчин 100 метр өндөр гүүрэн дээр гацжээ.

Тус гүүр нь Хятадын Лонжинь хотын Пияань ууланд байрладаг аж.

Улмаар тус улсын Weibo цахим сүлжээнд гүүрэн дээр гацсан жуулчны зураг болон дүрс бичлэг цацагдаж, 4 сая гаруй хүн үзсэн байна. Straits Times хэвлэлийн мэдээллэж байгаагаар жуулчин эр хагарсан гүүрэн дээр удаан хугацаагаар байгаагүй бөгөөд гал cөнөөгч, цагдаа, аялал жуулчлалын албаны ажилтнуудын зааварчилгаагаар аврагдсан ажээ. Улмаар түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, хяналтад авчээ.

Twitter сүлжээнд ч тус гүүрний зураг ихээр түгж, хүмүүс энэ төрлийн гүүр тун аюултай талаар сэтгэгдлээ үлдээсээр байна.

Тухайлбал, Twitter сүлжээний нэгэн хэрэглэгч, “Хар дарсан зүүдэндээ л ийм зүйл болж байгааг хардаг байсан” хэмээсэн бол өөр нэгэн хэрэглэгч, “Үнэхээр аймшигтай юм” хэмээн сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Хүний амь насанд аюултай уг үйл явдал болсны дараа тус баазын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоогоод байгаа ажээ. Хятад улсын тухайд өндөр уулын бүс нутагт хийсэн шилэн гүүрнүүдээрээ жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Тухайлбал, Хятадын баруун хойд хэсгийн Хунань мужийн Жанжиажэ хотод 300 метр өндөр, 430 метр урт, 6 метрийн өргөнтэй 2 хадан цохиог холбосон асар том шилэн гүүр байдгийг уншигч та мэдэх биз ээ.

12
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *