Ялалтын баярыг тохиолдуулан Ржев дэх дурсгалын хөшөөний дээгүүр хэдэн мянган дроноор гэрлийн шоуг зохион байгуулжээ

0

5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Ржев дэх орос цэpгийн дурсгалын хөшөөний дээгүүр хэдэн мянган дрон хөөрөн нисжээ. Дэлхийн 2 дугаар дaйны ялалтын 76 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ийнхүү гэрлийн шоу зохион байгуулсан нь энэ юм.

Уг арга хэмжээг Оросын сургуулиудын хөдөлгөөний идэвхтнүүд санаачилжээ. Тэдэнд “Геоскан” болон шинжлэх ухаан – үйлдвэржүүлэлтийн нэгдэл “СтарЛайн” дэмжлэг үзүүлсэн байна.

instagram.com
instagram.com

Сурагчид төхөөрөмжүүдээ байрлуулах, нислэгийн даалгаврыг суулгах, нислэгийн бэлэн байдлыг шалгаж нислэгийг үйлджээ. Бүх зүйл бэлэн болсны дараа дроныг мэргэжилтнүүдийн командаар шөнийн тэнгэрт хөөргөсөн байна.

Дронууд Аугаа их Эх орны дaйны одонг дүрслэн гэрлээр “зурсан”-аас гадна Зөвлөлтийн цэpгийн дурсгалын хөшөөг хуулбарлан гаргажээ.

instagram.com
instagram.com
instagram.com

Арван минут үргэлжилсэн гэрлийг шоуг “Энх тайвны тагтаа”-гаар өндөрлөсөн юм.

Сурагчдын санаачилгаар хэрэгжсэн уг арга хэмжээг ивээн тэтгэсэн “Геоскан” компанийн ерөнхий захирлын орлогч Павелл Степанов хэлэхдээ, энэ бол зүгээр ч нэг шоу биш юм гэжээ. Хүүхдүүд үүнд зүрх сэтгэлээ зориулсан, тэд орчин үеийн технологийг судлахын зэрэгцээ улс эх орныхоо түүхийг мэдэж ойлгоход тустай арга хэмжээ боллоо гэж үзжээ.

Та ялалтын баярын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *