Түрийвчээ хоослохоо болъё: ашиг тус ихтэй боловч үнэтэй хүнсний бүтээгэхүүнүүдийг, өөр хямд хувилбараар орлуулах бүрэн боломжтой

0

Эрүүл хооллолт гэх сэдэв өнөөдөр үнэхээр их алдаршжээ. Ямар сайндаа л эрүүл саруул, гуалиг байхад тустай төрөл бүрийн хоолны дэглэм сурталчилсан тусгай сошиал хуудсууд хаа сайгүй нүдэнд өртөнө. Тухайн хоолны дэглэмийн орцод багтах хүнсний бүтээгдэхүүний үнэ ухаан алдмаар өндөр. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнгүйгээр амьдарч үнэхээр болохгүй юм гэж үү? Эсвэл адилхан ашиг тустай, гэхдээ хямд хүнсний өөр бүтээгдэхүүнээр орлож болохгүй юм гэж үү?

Бүйлсэн самар өл дарах ашиг тустай хүнс хэмээгддэг. Ганц хоёр кг илүүдэл жингээ хасах хүн бүрт хэрэгтэй л хүнс. Тос, уураг, төрөл бүрийн амин дэмээр баялаг. Гэхдээ арахис самар бүйлсэн самрын адил ашиг тустай элементээр баялаг, үнийн хувьд бүйлсэн самраас хямд тусна.

kakogo-chisla.ru

Маркетологчид чихэрлэг төмс буюу батат төмсний ашиг тусыг дурдаж дуусдаггүй. Мэдээж чихэрлэг төмстэй жигнэсэн ногоо амтны хувьд салахын аргагүй болдог. Калори, сахар, цардуул ихтэй төрөлд багтах хүнсний бүтээгдэхүүн. Уг ногоог хулуугаар бүрэн орлуулж болно.

pro-dachnikov.com

Ихэнх хоол судлаачид буудайн гурилаас татгалзаж будааны гурил хоол хүнсэндээ хэрэглэхийг санал болгодог. Тухайн гурил глютены харшилтай хүнд үнэхээр чухал хүнс. Бусад тохиолдолд бол сурталчилгаанд хууртагдаж илүү их мөнгө л төлж байгаа хэрэг. Гликемикийн индекс нь ихэнх гурилд бараг адилхан байдгийг мартаж болохгүй.

polza-lavka.ru

Зөв хооллолтын тухай ярихад олон хүн бууцайны тухай дурсдаг. Уг ногоон навчит ногоо нь улирлын бус үед дийлдэхийн аргагүй үнэтэй болно. Уг ногооны хэт их хэрэглээ нь кальцийн хэмжээнд сөргөөр нөлөөлөх аюултай, цаашлаад бөөрний чулуу үүсэх эрсдэлд хүргэнэ. Тэгэхээр бууцайг салатны навч эсвэл байцаагаар бүрэн орлуулах боломжтой.

shkolazhizni.ru

Дөвийлгөн үнэлсэн бас нэгэн ногоо – цоохор майлз. Уг ногоог идэхэд хүн авснаасаа илүү их калори шатаадаг гэдэг худлаа домгоос улбаатайгаар ийн өндрөөр үнэлэгджээ. Уг ногооны 95 хувь нь уснаас бүрдэнэ. Тэгээд ч дэлгүүрийн зарж байгаа ногоонд хортон шавьж их байдаг. Хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэхэд турахаасаа илүүтэй харшилтай л болж хоцорно шүү.

stolica-s.su

Эрүүл хоолны дэглэм баримталдаг хүмүүс шинэхэн шахсан шүүс уухыг хичээдэг. Мэдээж худалдааныхыг бодвол бага сахартай, гэхдээ бас л ашиг тусыг нь дөвийлгөөд байгаа юм. Шинэхэн шахсан шүүс биед илүү шингэдэг гэдгийг шинжлэх ухааны үүднээс одоо болтол баталж чадаагүй л байна. Тиймээс шинэхэн бүхэл жимс хазалж идсэн нь дээр. Ядаж л хүний бие махбодод нэн хэрэгтэй ширхэглэгээ 100 хувь авч чадна.

justcoolidea.ru

Зүрх судасны эмч нар долоо хоногтоо ядаж 2 удаа улаан загасны мах идэхийг зөвлөдөг. Долоо хоног болгон яргай загас, форель худалдаж аваад байвал түрийвч хоосорно. Тиймээс энэ асуудлыг сельд эсвэл алгана зэрэг загасаар орлуулах бүрэн боломжтой.

harmonia.la

Чухам цацагт хяруулын маханд л их хэмжээний уураг байдаг гэж бодоцгоодог. Уураг, тос, нүүрс усны хэмжээг бүхэлд нь аваад үзвэл тахианы махтай эн зэрэгцэх мах ер нь л олдохгүй дээ. Тийм ээ, цацагт хяруулын мах арай их уургийн агууламжтай, гэхдээ нэг их ялгаатай биш. Энэ тохиолдолд илүү мөнгө төлөх шаардлага байхгүй биз дээ?

fermoved.ru

Оливын тосны ашиг тусыг бас л хэтрүүлж ярьцгаадаг. Уг тосонд хүний биед нэн хэрэгтэй омега 3, омега 6 бодис 10 хувиар агуулагдаж байдаг. Гэхдээ бараг тэр чигтээ омега 9 гэж хэлж болно. Уг бодисыг арай хямд хувилбараар ч хэрэглэх боломжтой – рапсын тос.

polsov.com

Анар жимс нь зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг, түрүү булчирхайд сайнаар нөлөөлдөг гэж бид боддог. Харамсалтай нь, мэргэжилтнүүд уг таамгийг баталж чадаагүй юм. Гэхдээ танай гэрт энэ жимс ширээн дээр тань байгаа бол та хүнсний ширхлэгээ бүрэн авч чадах нь ээ.

vsegda-pomnim.com

Авокадо эрүүл хоолны дэглэм баримталдаг моодны хүнсний жагсаалтад багтаад удаж байна. Уг жимсийг бас л хэтрүүлж үнэлсэн. Амтны хувьд бяслаг, өндөг, оливтой харьцуулахад сул. Ашиг тусын хувьд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдий л адил.

2sotki.ru

Таны хувьд өөр ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэтэрхий өндрөөр үнэлсэн байна вэ?

7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *