Хүний ясаар хийгдсэн хөлөг онгоцны загварууд

0

Хүний ясаар хийгдсэн хөлөг онгоцны загварууд


Напелеоны дайны үеийн олон Франц хоригдлууд бараг бүтэн арван жилийг Британий харгалзал доор өнгөрүүлсэн. Он жил өнгөрөхөд тэдгээр хоригдлууд мөнгө олохын тулд Британий элит тэнгисийн цэргийн хөлөг онгоцны загваруудыг хүний ясаар хийсэн байна. Тэд өөрсдөд нь олдсон хонь, үхэр, хүний яснуудаар дараах хөлөг онгоцны загваруудыг хийсэн ба тэдэнд хүний яс олоход тусалдаг байсан гол зүйл нь дайны хоригдлуудын баазын эргэн тойрноор хэсүүчлэн гүнзгий биш ухсан булшнуудыг ухаж төнхөн тэнд байгаа хүний яснуудыг гаргаж ирдэг байсан гахайнууд ажээ.Хоригдлууд яснуудыг цуглуулж, усанд буцалгаад дараа нь наранд хатаан цайруулахад яс сийлж, хэлбэрт оруулахад илүү амархан болдог байсан байна. Үхэр, хонь, хүний яснаас гадна хоригдлууд өөрсдийн үсийг хөлөг онгоцны бусад тоног хэрэгсэл зэргийг хийхэд ашигладаг байжээ. Мөн хоригдлуудын баазад хааяа хааяа зочилж ирэх ойролцоох тосгоны оршин суугчид, Британий офицерууд хоригдлуудад яст мэлхийний хуягны хэлтэрхий, торго, багаж хэрэгсэл, тугалган цаас сэлтийг сэм өгдөг байсныг ч ашигладаг байв. Энэхүү түүхэн бүтээлүүд дуудлага худалдаагаар хэдэн арван мянган доллараар худалдаалагдах гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/31 at 12:13

    oooo aimr2

  2. Зочин

    2012/08/31 at 12:21

    aimar2

  3. sbtsatsa

    2012/08/31 at 13:13

    lag ymaa ghde huni ys orsn ghr l

  4. watuus

    2012/08/31 at 13:19

    weird

  5. Зочин

    2012/09/03 at 10:05

    аймааар

  6. BEK_KKK

    2012/09/03 at 14:38

    laitai goyo yum bna hunii yas gdg ni jaaxan tiimerhuu yum

  7. mUNECAKIKO

    2012/09/28 at 01:49

    hunii ysch gesen aguu2

  8. CrEEeeZZZ

    2012/10/07 at 17:28

    dajgui uran nohor bna

  9. teen

    2012/12/16 at 05:03

    хүний яс нь ч юувдэээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *