Амьтдыг өвөг дээдэстэй нь харьцуулан харуулсан 15 гэрэл зураг. Бидний сайн мэдэх амьтад хэдэн мянган жилийн өмнө үнэхээр айдас төрүүлэм байжээ

3

Хэдэн сая жилийн тэртээ манай дэлхий дээр бидний үл мэдэх ан амьтад байгал дээр давхилдаж байжээ. Тэдгээр амьтдыг “Jurassic Park” кинонд тоглуулахад ч болохоор. Цаг хугацаа зүй ёсоор эдгээр амьтдын гадаад үзэмжид төдийгүй ааш араншинд нь ч бас хувьсал хийжээ. Тэдний үр удам өнөөдөр нэн эртний “аав”, “ээж”-тэйгээ таарсан бол хараад айх байсан биз ээ.

Бидэнд танил ан амьтдын өвөг дээдэс хэрхэн харагдаж байсан бол гэдэг бодол үнэхээр сонирхол татаж байгаа юм. Танд шуудхан хэлэхэд, бидний хайрлаж явдаг зарим нэг амьтдын гадаад төрх өвөг дээдсээсээ үнэхээр ялгаатай ажээ.

Муур – миацид

© unsplash.com, © East News

Нэн эртнээс гэрийн тэжээвэр амьтан болсон муур эрт үед тэс өөр харагддаг байжээ. Тэдний өвөг дээдэс миацид нь одоогийн суусартай илүү адил байсан бөгөөд модон дээр амьдардаг байсан ба хоол хүнс олж идэх гэж л доош бууна. Сонирхуулж хэлэхэд, энэ эртний амьтан зөвхөн муурны өвөг дээдэс байгаад зогсохгүй мөн нохой, баавгай, тэр ч бүү хэл далайн хавных ч мөн ажээ.

 

Халим – индохиус

© Fisheye / mediadrumworld.com/EAST NEWS, © EAST NEWS

Бидний мэдэхээр манай гаригийн хамгийн том хөxтөн амьтан бол хөx халим – 25 м хүртэл урттай халим бүртгэгдэж байсан удаатай. Далайн гүний үлэмж биетний “эцэг” элбэнхийн хэмжээтэй байсан гэхэд итгэх хүн ховор байх. Индохиус хуурай газар амьдраад зогсохгүй мөн цагаан хоолтон байсан гэдэг. Цаг хугацааны эрхэнд индохиусын бие эрс өөрчлөгджээ. Тэрээр араатан амьтдаас нуугдахын тулд байнга усны гүнд байх шаардлага гарсан юм.

 

Элбэнх – аварга том гиенодон

© unsplash.com, © Science Photo Library/EAST NEWS

Манай дэлхийн өхөөрдөм амьтдын тоонд ордог элбэнх өөрийн аймшигтай өвөг дээдэс болох гиенодон-оор гайхуулж болох л юм. Энэ араатны шүд нь өөрийгөө ирлэдэг байсан гэхээр танд ямар аймшигтай амьтан байсан нь төсөөлөгдөх биз ээ. Гиенодон нь уртаараа 4 метр хүрдэг байжээ.

 

Ямаа – эндрюсархи

© unsplash.com, © IntegraleEvoII / Reddit

Ямаа, хонь нь зөөлөн төрхтэй, гаршуулахад хялбар амьтан гэдгээрээ бидэнд танигдаад олон мянган жил болж байна. Харин тэдний өвөг дээдэс хүнтэй хамтран ажиллахыг тийм ч их хүсэхгүй байсан болов уу. Харваас айдас төрүүлэм эндрюсархи хөxтөн амьтан дундаа томд тооцогддог, заримдаа 1 тонн хүртэл жин татдаг байжээ.

 

Яст мэлхий – архелон

© smuki / depositphotos.com, © Frederic A. Lucas – “Animals of the past” / Wikipedia

Архелон амьтдын ертөнцдөө бас л аварга томд тооцогдоно. Тэдний жин нь одоогийн зааны жинтэй адилхан байсан гээд та төсөөлөөд үз дээ? Аварга том яст мэлхий 60 сая жилийн тэртээ устаж үгүй болсон ч гэлээ чулуужсан яс нь Энэтхэгийн далай, мөн Хойд Америкийн эрэг орчмоос олдсон хэвээр. Эрдэмтэд ч өөрсдийн таамгаа дэвшүүлээд байгаа юм: энэ үлэмж биетэн үлэг гүрвэлийн үеийг давж гарч чадахгүй нь ойлгомжтой байв.

 

Слот – мегатери

© unsplash.com, © Science Photo Library/EAST NEWS

Түүнийг зүгээр ч нэг удаан хөдөлгөөнт (sloth – залхуу, удаан хөдөлгөөн) гэж нэрлээгүй – тайван, сайхан сэтгэлтэй энэ амьтан амьдралынхаа ихэнх цагийг нойрсож өнгөрөөдөг. Удаан хөдөлгөөнтүүдийн өвөг дээдэс ч мөн хурдан хөдөлгөөнөөр гайхагдаж байсангүй. Мегатери нь одоогийн зааны биеийн хэмжээтэй, гэхдээ заримдаа жин нь 4 тонн хүртэл татдаг байв.

 

Гахай – энтелодонт

© unsplash.com, © Max Bellomio / Wikipedia

Бэйби гахайн устаж үгүй болсон өвөг дээдэс нь араатан шиг ааш араншинтай, хурц соёогоороо хоол хүнсээ олж иддэг бас оюун ухааны хувьд ч “гайхагдахаар”. “Гахай-терминаторууд” хэдэн мянган жилээр ямар ч асуудалгүй Хятад, Европ, тэр бүү хэл Хойд Америкийн эзгүй хээр газар амьдарч чадсан юм.

 

Аварга могой – титанобоа

© unsplash.com, © Nobu Tamura / Wikimedia Commons

Орчин цагийн бүх аварга могойны өвөг эцэг нь догшин титанобоа, Латин Америкийн газар нутагт амьдардаг байжээ. 13 метрийн урттай, бусдад гайхагдах хэмжээний жинтэй ч гэлээ титанобоа тайван зангаараа гайхагддаг байв. Титанобоа зөвхөн загасаар л хооллодог могой.

 

Опоссум – сэлмэн шүдэт бар

© Cody Pope / wikimedia commons, © Rom-diz / Wikimedia Commons

Опоссум – өнөөдрийн хувьд Хойд болон Өмнөд Америкт амьдардаг дунд зэргийн биетэй амьтан. Гэмгүй энэ амьтныг олон улс орны амьтны хүрээлэнгээс харж болно, харин өвөг дээдэс нь тийм ч номхон амьтан байсан нь юу л бол. Сэлмэн шүдэт бар-ын хурц сонсгол нь муу харааг нь бүрэн нөхнө, харин дээд соёо нь насан туршдаа ургадаг байжээ. Энэ амьтны этгээд хачин гадаад үзэмж нь бидний дунд ам дамжсан яриа гарахад хүргэсэн байж мэдэх юм. Уг амьтныг үе үе Африк, Өмнөд Америк, мөн Азовын тэнгист харагдсан гэцгээдэг ажээ.

 

Коала – дипротодон

© unsplash.com, © MAURICIO ANTON/Science Photo Library/East News

Австралийн амьтны аймгийн бас нэгэн сонирхолтой төлөөллийн эртний өвөг эцэг нь дипротодон юм. Уг амьтан одоогийн гиппотамын хэмжээтэй бөгөөд 3 хүртэл тонн жинтэй байжээ. Өвсөн тэжээлтэн энэ аварга том амьтны үр удам нь коала. Коалаг баавгайн бүл гэж удаан хугацаанд тооцож ирсэн байна.

 

Акул – мегалодон

© unsplash.com, © HUGO SALAIS/AFP/East News

Акул эртнээс л аюултай араатанд тооцогдож ирсэн, харин тэдний өвөг дээдэс нь бүр ч аймшигтай харагдаж байжээ. Аварга акулын өвөг дээдэс нь таван давхар байшинтай дүйхүйц, мегалодоны бие махбодын онцлог нь цэнгэг усанд ч асуудалгүй амьдрахад тусалдаг байсан гэдэг.

 

Хирс – индрикотери

© unsplash.com, © JAMES KUETHER/Science Photo Library/East News

Орчин цагийн хирсний өвөг дээдэс болох индрикотери эртний орос үлгэр болон домгуудад гардаг. Яагаад гэвэл тэд Хятад болон Балканы дунд орших газар нутагт амьдардаг байжээ. Үлгэрийн амьтан зөвхөн түүхэнд ороод зогссонгүй мөн кинонд гарчээ: “Star Wars” киноны тyлааны машинуудыг бараг л тэр чигээрээ энэ амьтнаас хуулбарлан зурсан юм.

 

Морь – макраухени

© unsplash.com, © Science Photo Library/EAST NEWS

Хошуутай морь гэхээр орчин үеийн хүн төсөөлж чадахгүй л дээ. Орчин цагийн пони, илжиг, тахь зэргийн өвөг дээдэс үнэхээр урт хошуутай байжээ. Сэлмэн шүдэт бар болон аварга том коалагийн хажууд макраухени үнэхээр хачирхалтай харагдана.

 

Анааш – самотери

© unsplash.com, © ROMAN UCHYTEL/Science Photo Library/East News

Анаашны өвөг дээдэс болох самотери өнөөгийн Украин болон Молдавийн газар нутаг дээр тархан суурьшсан байжээ. Тэр үед ирээдүйн анаашанд тийм урт хүзүү ч байсангүй, хувьсал өөрчлөлтийн явцад хүзүү нь урт болсон гэж үздэг. Урт хүзүүтэй эрэгчин нь эмэгчний анхаарлыг илүү их татдаг байсантай холбоотой гэж эрдэмтэд таамаглаад байгаа юм.

 

Тахиа –  тираннозавр

© unsplash.com, © EAST NEWS

Рекс тираннозавр – манай гаригийн хамгийн алдартай үлэг гүрвэл: “Jurassic Park” домогт кино энэ амьтныг дэлхий дахинаа алдартай болгосон. Аварга том үлэг гүрвэлийн төрх шувуутай төсгүй ч гэлээ тираннозаврын ДНХ нь орчин цагийн тахианы ДНХ-тэй төстэй. Итгэнэ үү байна уу таны хэрэг, гэхдээ балар эртний дэлхийн заналт араатан нь жигүүртний аймагт харьяалагдана хэмээн эрдэмтэд сүүлийн үед нухацтай хэлэлцээд эхэлжээ.

Манай гарагийн эртний амьтдын ямар “өөрчлөлт” танд илүү сонирхолтой санагдав?

382
ГайхмаарГайхмаар
203
Ха ХаХа Ха
63
ТэнэглэлТэнэглэл
27
БурууБуруу
24
ХарамсалтайХарамсалтай
21
ГоёГоё
17
БахархмаарБахархмаар
17
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Lucky Dawka

    Lucky Dawka

    2021/01/24 at 05:52

    za ter tahia bol arai2 😆

  2. С. Мѳнхэрдэнэ

    С. Мѳнхэрдэнэ

    2021/01/24 at 13:47

    tahia ch ayultai2

  3. Altanulhuur Monhbileg

    Altanulhuur Monhbileg

    2021/01/24 at 15:47

    Naa2

  4. Hud

  5. Bulga Bulga

    Bulga Bulga

    2021/01/24 at 21:00

    bid tegvvl amar bsiin

  6. Sa Suke

    Sa Suke

    2021/01/24 at 21:49

    Тахиа бол худ2

  7. М. Өлзийбат

    М. Өлзийбат

    2021/01/24 at 22:30

    taxia hud ym bishvv

  8. Б. Давка

    Б. Давка

    2021/01/24 at 22:47

    Kurosawa Yamato anda omno arai hoorhn bje

  9. Эрасыл Манарбек

    Эрасыл Манарбек

    2021/01/24 at 23:13

    Тахиа хэдэн мянган жилийн өмнө дэназавар байсан юм уу

  10. Саруул Батцэнгэл

    Саруул Батцэнгэл

    2021/01/24 at 23:15

    Hud2

  11. Tumurhuyag Batmunkh

    Tumurhuyag Batmunkh

    2021/01/25 at 00:00

    Hud2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *