Бусдад баян тансаг юм шиг харагдах боловч яг үнэндээ ядуу амьдралыг илтгэдэг 12 зүйл. Одоо ингэж баярхсан дүр эсгээд ичгэвтэр байдалд орох вий!

0

Баячуудад хүмүүс янз бүрээр л ханддаг: нааштай, заримдаа болгоомжтой, харин зарим нэг нь илт атаархсан эсвэл үзэн ядсан байдлаар харьцдаг. Баян болон ядуу байдал нь аль ч соёлд байдаг том үл ойлголцол. Гэхдээ ядуурал гэдэг үг нийгмийн дунд ач буянтай хэмээх ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг хэдий ч хэн ч ядуу болохыг хүсдэггүй. Тэгсэн мөртлөө олонх нь баян чинээлэг болохыг чармайна. Энэ хүсэл орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гаргахаас илүүтэй ихэнх тохиолдолд байгаагаасаа баян харагдахыг л хичээхэд хүргэдэг нь харамсалтай.

Ингээд хүмүүс баян харагдахын тулд юу хийцгээж байгааг сонирхоцгооё.

1. Өөрийнхөө халаасны хэмжээнээс хэтэрсэн аялалд гарах

© wikimedia

Аялалд гарахад хүнд юу саад болдог вэ? Ихэнх тохиолдолд санхүү, мөнгөний дутагдал. Баян хүмүүс юу хийж байна, дэлхийгээр л аялж зугаалж байна, энэ бол люкс зэрэглэлийн аялал байгаа даа гэх мэт эндээс эхлээд л худал төсөөлөл гарч эхэлнэ. Энэ түвшинд ойртохын тулд янз бүрийн л арга хэрэглэнэ, хамгийн түгээмэл нь зээл авч байна даа.

 

2. Сүртэй найр хурим хийх

© cindycrawford / Instagram

Хайртай хосууд хуримынхаа өдрийг мартагдашгүйгээр хийхийг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ зарим нэг хосууд тэр сайхан өдрийг зарцуулсан мөнгөний оронгоор мартагдашгүй болгохыг хичээдэг. Жинхэнэ баян тарган хүмүүс хэзээ ч тэгэхгүй. Синди Кроуфорд болон Рэнди Гербер нарын хурим их даруухан болсон. Синди богинохон энгийн даашинзтай, ямар нэгэн гоёл чимэглэл зүүгээгүй, тэгээд хосууд хоёулаа хөл нүцгэн. Алдартай жүжигчин Кристен Белл болон Дэкс Шепардын хурим ердөө 142 ам.долларт багтсан. Тэд орон нутгийн бүртгэлийн газар гэрлэлтээ батлуулаад л найз нарынхаа бэлэглэсэн бялууг хувааж иджээ. Кира Найтли болон Жеймс Райтон нар хуримдаа 11-хэн зочин урьсан. Хуримынхаа ёслолд Кира шкафандаа өлгөөтэй байсан даашинзнуудын нэгийг өмссөн гэдэг.

 

3. Арчилж чадахгүй байж үнэтэй машин түрээслэх эсвэл худалдаж авах

Хүмүүсийн нүдэн дээр өөрийнхөө чинээлэг байдлыг яаж харуулах вэ? Хамгийн түрүүнд бол хувийн автомашин. Хэдий хэр баян чинээлэг байна, төдий чинээ чиний унаа үнэтэй байна. Гэхдээ үнэн хэрэгтээ хэдэн сая долларын хөрөнгөтэй хүмүүс амьдрал дээр энгийн машин сонгож, тэрийгээ хэдэн жилийн турш унадаг.

 

4. Үнэтэй брэндийн эд бараа худалдаж авах

© AGCreativeLab / depositphotos

Өдөр тутмын хувцсанд их мөнгө төлөх чадалтай гэдгээ бусдад гайхуулахын тулд зарим нэг хүмүүс үнэтэй брэндийн эд бараа худалдаж авч хэрэглэхийг хичээдэг. Аз болж, моод өнөөдөр арай ч тэрэндээ тулаагүй байна. Энэ төрлийн хүмүүст зориулж брэндийн нэрийг томоор харуулсан бараа бүтээгдэхүүн их гардаг болжээ. Жинхэнэ баян хүн хэзээ ч ийм зүйл худалдаж авахгүй, бүр тоож ч харахгүй.

 

5. Нийгмийн гарал угсаа өөрөөс нь доогуур хүмүүстэй дээрэнгүй хандах

Жинхэнэ баян чинээлэг хүмүүс үйлчилгээний салбарын хүмүүстэй маш эелдэг харьцдаг, тэд нийгмийн гарал угсаа, ялгаанд анхаарал хандуулахгүй, ер нь ингэх ч шаардлага тэдэнд байдаггүй. Харин өөрийгөө баян чинээлэг гэж дөвийлгөж яваа хүмүүсээс иймэрхүү үйлдэл гарах нь элбэг.

 

6. Нийгмийн сүлжээнд өөрийн “баялаг”-ийг байнга сануулдаг

Баян байх болон баян харагдахыг хичээх гэдэг тэс өөр зүйл. Гэхдээ сошиал сүлжээ хэрэглэгчдийн зарим нэгнийх нь хувьд хоёр дахь нь илүү чухал бололтой. Өөрийнхөө баялгийг сошиал дээр ил тодоор харуулсан жинхэнэ баян хүнийг (бэлэн мөнгөн дунд хэвтэх, цацах гэх мэт) харсан уу та нар?

 

 

7. Эд зүйлийн чанарыг бус харин үнийг үнэлэх

© dearsusan / Instagram

 

8. Өөрт нь шаардлагагүй хэдий ч бусдад таалагдах гэж худалдан авалт хийх

© Baerbel Schmidt / gettyimages © Invision / East News

Өөрийнхөө ашиг сонирхлыг уландаа гишгэн байж бусдад таалагдахыг хүсэх нь баян чинээлэг харагдахыг л хүсэж байгаа хүнийн тод томруун шинж тэмдэг. Жинхэнэ баян хүмүүст ингэх ямар ч шаардлага, сонирхол байхгүй, тэд мөнгөнийхөө зарцуулалтыг нарийн төлөвлөж чаддаг ажээ.

 

9. Зөв зан төлвийн талаар өөрийн ойлголттой байх

Баян байх гэдэг өөрийгөө яг баян хүн шиг авч явахыг хэлнэ, үүний тулд биеэ авч явах олон дүрмийг баримтлах хэрэгтэй. Үнэндээ биеэ авч явах дүрмийг санхүүгийн түвшин харгалзахгүй бүгд л дагаж мөрдвөл зохино. Даанч энэ дүрмийг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгох юм даа.

 

10. Хэтэрхий их худалдан авалт хийх

© Confessions of a Shopaholic / Touchstone Pictures

“Би өөртөө авч болно биз дээ” гэж бодохын оронд “энэ надад хэрэгтэй юу эсвэл сонирхолтой юу” гэж асуу – энэ бол баян хүмүүсийн өдөр тутамдаа баримталдаг зарчим. Баян чинээлэг хүмүүс мөнгийг маш ухамсартайгаар зарцуулдаг, эс бөгөөс тэдний амьдрал утга учраа алдаж эхэлнэ.

 

11. Өөрсдийгөө баян хүн шүү гэдгийг байнга сануулах

© Dumb and Dumber / New Line Cinema

Хүн өөрийгөө ямар их баян болох, ямар их өндөр хэрэглээтэй болохыг байнга сануулаад байвал тэр хүнээс болгоомжлох хэрэгтэй шүү. Тэр ганцхан танд өөрийгөө баян гэдгээ сануулаад байгаа бус мөн өөртөө ч сануулж байгаа хэрэг. Дээд нийгэмд хуримтлуулсан болон зарцуулсан мөнгөний тухай ярих нь муу ёрын зүйлд тооцогддог.

 

12. Зөвхөн баян бөгөөд нөлөөтэй хүмүүстэй л харьцахыг хичээнэ, харин “ядуучууд”-аас зугтаах

© Like a Boss / Paramount Pictures

“Найзаар минь намайг таньдаг” гэдэг үг санаанд орж байна. Өөрийнхөө ухамсрын хэмжээгээр хүн найзыгаа сонгож байна гэж ойлгож болно. Гэхдээ энэ удаад хэн нэгэн эд баялгаар сонгохоор шийдэж. Баян чинээлэг хүмүүстэй танилцлаа гээд ядуурлаас аврагдаж баян болж чадах уу? Харин ядуу амьдрал халдвартай болж таарч байна уу? Олон баян хүмүүс дундаж амьдралтай хүмүүстэй олон жил үнэнчээр найзалж нөхөрлөсөн байдаг, тэд энэ нөхөрлөлөөс ер дордоогүй юм даг.

Алтан дунджаас зуураад ёстой “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд” явж байх нь бодит амьдрал юм уу даа? Таны танил дунд баян биш ч гэлээ баян чинээлэг мэт харагдахыг хичээдэг хүн бий юу?

14
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *