Нас ахих тусам бидний үсний байдал өөрчлөгдөж байдаг. Тэгвэл үсээ хэрхэн зөв арчлах хэрэгтэй вэ?

0

Нас хэнийг ч хайрлахгүй, таны үсийг ч мөн адил. Гэхдээ залуу насандаа үсээ зөв арчилж байсан бол насны өөрчлөлтөөс үүдэлтэй үсний янз бүрийн асуудлыг шийдэж эрүүл, сайхан үсээ хадгалж үлдэх боломжтой. Үсний гэмтлийг багасгаж эрүүл үстэй байхыг тулд үсээ яаж арчлах ёстой юм бэ? Энэхүү асуултанд хариулахын тулд бие махбодын хөгшрөлтийн явцад үсэнд ямар өөрчлөлт гардгийг юуны түрүүнд мэдэж авцгаая.

Нас ахих тусам үс хэрхэн өөрчлөгддөг вэ?

goodluz / Shutterstock.com

1. Үс бууралтана. Гунигтай хэдий ч хөдлөшгүй баримт. Зөөлөн саарал өнгийн үс хүн болгонд л бий болно. Ялгаа нь гэвэл тухайн хүний нас л байна. Хариултыг нь ойр дотнын хүмүүс дундаас олж болох юм. Яагаад гэвэл ген гэх зүйл үс бууралтуулах нэгэн хүчин зүйл болж өгдөг. Таны эцэг эх хэдий хэр эрт бууралтаж байсан та ч мөн адил эрт бууралтах өндөр магадлалтай. Мөн стресс гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас бодолцох хэрэгтэй, тиймээс бага уурлаж уцаарлаж байгаарай. Хэрвээ ингэж чадвал сайхан үстэйгээ удаан явах боломж бүрдэнэ.

Chompuu / Shutterstock.com

2. Үс нарийсаж, шингэрнэ. Нас ахих үед бие махбод өөрөө хуйханд тэжээл өгч илүүц эрч хүч зарцуулах шаардлагагүй гэж “шийддэг”. Амин дэмээр дутагдсан үс эмзэг, хуурай бас хугарамтгай болдог.

3. Үс удаан ургаж эхэлнэ. Яагаад гэвэл ургалтын явц зогсонги байдалд орох тул урт намирсан үстэй байхад хэцүү болох ажээ.

BestPhotoStudio / Shutterstock.com

4. Үс өөрийн бүтцээ өөрчилдөг. Уураг дутагдсанаас болоод буржгар үс шулуун, шулуун үс буржгар болох магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд амин дэм хэрэглэж байхыг хичээгээрэй.

 

 

Насны онцлогт тохирсон үс арчилгаа

20 нас

Үс ерөнхийдөө шингэрч эхэлнэ. Энэ наснаас эхлээд эрүүл хооллолтын тухай бодож эхлэх ёстой, мөн хорт муу зуршлаасаа татгалзаарай. Үсний эрүүл байдлыг хадгалж үлдэхийн тулд ингээд л болно доо.

 

20-30 нас

Энэ насан дээрээ ихэнх эмэгтэйчүүд хүүхэд гаргадаг. Төрөлт нь бие махбодод маш том стресс болно, төрсний дараа эмэгтэйчүүдийн үс ихээр унадаг. Энэхүү таагүй өөрчлөлтөөс айх хэрэггүй, хэсэг хугацааны дараа зөв хооллолт, амин дэм хэрэглэснээр таны үс сэргэж эрүүл болно.

 

30-40 нас

Насны энэ үечлэл дээр эмэгтэй хүний бие ферритин буюу цогц уургийн хомсдолд орж эхэлнэ. Уг уургийн дутагдал үс уналтад хүргэдэг. Уг асуудлыг шийдэхийн тулд хоол хүнсэндээ амин дэм түлхүү хэрэглэхийг хичээгээрэй. Төмөр, В12 болон С витамин. Эдгээр амин дэмүүд нь үс уналтыг зогсоодог.

 

40-50 нас

Garfieldbigberm / Shutterstock.com

Үс мэдэгдэхүйц шингэрч эмзэг болно. Үсний гадаад үзэмжийг сайжруулахын тулд үсийг өтгөн харагдуулах үсний засалт хийлгээрэй. Мөн эрүүл хооллолт, амьдралын эрүүл хэв маяг зайлшгүй байх ёстой.

 

50-60 нас

Цэвэршилтийн улмаас эрэгтэй дааврууд нэмэгдэнэ, харин эмэгтэй даавар нь эсрэгээрээ багасдаг аж. Энэхүү өөрчлөлтөөс болоод үс ургах нь удааширна, мөн шингэрнэ. Дээрх насанд үсээ арчилж байсан шигээ үргэлжлүүлэн арчилна, мөн үсээ янзлахдаа (сэнс, үсний индүү зэрэг) болгоомжтой байгаарай, үс тань маш эмзэг болсон байгааг мартаж болохгүй.

 

60-аас дээш нас

gpointstudio / Shutterstock.com

Гемоглобины түвшин багасах бол энэ насанд гарах хамгийн том асуудал. Танд төмөр болон С амин дэм агуулсан нэмэлт хүнс тэжээл зайлшгүй хэрэгтэй. Үсээ ойр ойрхон угааж байхаас өөр аргагүйд хүрнэ.

Нас ахихтай холбоотой үсний таагүй өөрчлөлтийг багасгаж болдгийг та бид мэдэж авлаа. Зохих анхаарал тавьж зөв арчилж чадвал өтөл насандаа ч сайхан үстэйгээ явах боломжтой ажээ.

2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *