Унтах зуршлаа өөрчилснөөр танд илүү их үр бүтээлтэй байх цаг гаргаж өгөх нойрны 4 мөчлөг

0

Монофаз унталтын арга нь хамгийн түгээмэл нойрны хэлбэр юм. Гэвч үүнээс гадна бие махбодынхоо онцлогт тохируулж, цаг заваа зохицуулах боломжтой нойр авах хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл, нойр авах сиеста арга нь Испани, Мексик зэрэг зарим оронд маш түгээмэл байдаг бөгөөд энэ төрлийн унталтын хуваарь нь бифасик шинж чанартай байдаг байна. Учир нь нойрыг шөнийн урт, өдрийн богино гэж 2 ангилдаг. Ингээд та энэхүү нийтлэлээс өдрийн цагаар ч үр дүнтэй нойр авах аргыг мэдэж авахаас гадна хурдан унтах аргыг ч сурах боломжтой.

1. “Biphasic” мөчлөг

Biphasic” буюу Бифаз мөчлөг нь дасан зохицоход хамгийн хялбар нойрны хэлбэр юм. Үндсэндээ та нойрны 2 мөчлөгөөр өдөрт 6-6.5 цаг унтах ёстой гэсэн үг. Эхний сонголт бол шөнө 6 цаг унтаад, өдөр 20 минут дуг хийх. Харин нөгөө сонголт бол шөнө 5 цаг унтаад, өдрийн цагаар дуг хийдэг цагаа 1-1.5 цаг болгож уртасгах юм.

Ийм байдлаар нойр авч сурах нь маш олон ашиг тустай. Ихэнх хүмүүс өдрийн цагаар нойрмоглодог бөгөөд “Biphasic” нойрны хэмнэлтэй хүмүүс дуг хийх аргаар тухайн нойрмог үеэ даван гардаг байна. Дуг хийх нь ой санамжийг сайжруулж, сэтгэл санааг өргөн, илүү сэргэг болгож, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг. Ерөнхийдөө энэхүү нойр авах арга нь танд өдрийн турш илүү их ашигтай цаг гаргаж өгөх бөгөөд үр бүтээлтэй байхад тусална.

Гэсэн хэдий ч судлаачид энэхүү унтах мөчлөгийн давуу болон сул талуудыг судалсан байдаг. Түүнээс гадна өдрийн цагаар нойр авах нь нойрны эмгэгийн шинж тэмдэг байж болно. Тиймээс унтах зуршлаа өөрчлөхөөс өмнө эмчтэй зөвлөлдөх нь чухал юм.

 

2. “Uberman” мөчлөг

Uberman” мөчлөг нь харьцангуй хэтрүүлэгтэй дэглэм гэж хэлж болно. Энэ мөчлөг нь 20 минутаар 6 удаа дуг хийх бөгөөд дунд нь 3 цаг 40 минут сэрүүн байх ёстой. Ийм дэглэмд дасах нь туйлын хэцүү. Хэрэв та бүтэн цагийн ажил хийдэг бол энэ төрлийн нойрны мөчлөг барагтаа л тохирохгүй болов уу.

Харин нөгөө талаараа энэ дэглэм танд маш их чөлөөт цаг гаргаж өгөх болно. Тиймээс нойр сайн авах шаардлагагүй ажил мэргэжилтэй хүмүүст тохиромжтой. Гэсэн хэдий ч өдөрт 2 цаг унтана гэдэг нь дундаж хэмжээнээс бага юм.

 

3. “Dymaxion” мөчлөг

Dymaxion” нойрны дэглэм нь “Uberman” мөчлөгтэй бараг л ижил. Ингэснээр та өдөрт ердөө 2 цаг унтах бөгөөд тэр нь 30 минутын 4 удаагийн дуг хийлтээс бүрдэх юм. Мөн дуг хийлт хоорондын зай 5 цаг 30 минут байх ёстой. Та анзаарсан бол сэрүүн байх цаг нь арай урт болсон байгаа. Ингэснээр цагийн хуваарьт тань өөр олон ажил орж ирэх боломжтой болно гэсэн үг.

 

 

4. “Everyman” мөчлөг

Everyman мөчлөгийн 5 хувилбар байдаг. Эхнийх нь “biphasic” нойрны мөчлөгтэй ижил бөгөөд шөнийн цагаар 6 цаг унтаж, өдрийн дунд 20 минут унтдаг. Харин хоёр дахь нь шөнийн цагаар 4.5 цаг унтаж, өдөртөө 20 минутаар 2 удаа дуг хийдэг. Энэ мөчлөг нь цагийн ажил хийдэг хүмүүс эсвэл оюутнуудад тохиромжтой бөгөөд хичээлээс хичээлийн хооронд, цагаас цагийн хооронд нойр авах шаардлагатай хүмүүст тохирно.

Гурав дахь сонголт бол 3 цаг унтах бөгөөд дараа нь 20 минутаар 3 удаа богино нойр авах юм. Та хамгийн багадаа 4 цаг унтана гэсэн үг. Харин сүүлчийн 2 сонголтын хувьд бага зэрэг хэтрүүлэгтэй төдийгүй 1.5 цагаар нэг удаа унтаад дахин 20 минутаар 4 удаа дуг хийнэ, 2 цаг 50 минут нэмэх боломжтой дараагийнх нь 1.5 цаг унтаад 20 минутаар 5 удаа дуг хийнэ, танд өдөрт 3 цаг 10 минут унтах цаг байгаа гэсэн үг.

Эдгээр хуваарийн зарим нь бусдаасаа илүү хялбархан дагах боломжтой ч бүгд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Унтах дадал зуршлаа өөрчлөх нь дааврын тэнцвэргүй байдал, сэтгэл хөөрлийг өдөөж, хоолны дуршилд сөргөөр нөлөөлөн, кофеинд донтоход хүргэж болзошгүй.

 

Бонус: Хурдан унтахыг хүсвэл үүнийг хий!

Булчингийн дэвшилтэт дасгалуудыг туршиж үзье. Энэ дасгал нь таны биеийн булчингуудыг хэсэг хэсгээр нь чангалж дараа нь тайвшруулна. Хамгийн түрүүнд духны булчинг 5-15 минут чангалаад, 10-30 секунд амраахаас эхэлье. Дараа нь энэ техникээ биеийнхээ өөр булчингууд дээр ашиглана. Эрүүгээ чангалаад, мөрөө хавчин чихэндээ наана, үүнтэй зэрэгцээд гараа чангалж атгаад, өгзөг, хөлөө чангална.

7
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Л. Өсөхбаяр

    Л. Өсөхбаяр

    2020/06/01 at 23:47

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *