Жүжигчид өөрсдийн тоглосон кинондоо өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан 10 тохиолдол. Тэдний гаргасан санал кинонд хэрхэн нөлөөлснийг хараад та гайхширч орхих вий

0

Кино хийхэд найруулагчаас эхлээд гэрэлтүүлэгч хүртэл нүсэр баг ажилладаг. Багийн гишүүн болгон өөрийн гэсэн үүрэгтэй. Заримдаа жүжигчид киноны үйл явдал эсвэл киноны жижиг сажиг зүйлд оролцох тохиолдол гарна. Тэд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд өөрчлөлт хийхийг хүсдэг ажээ. Энэ нь заримдаа зураг авалтын талбай дээр үл ойлголцол үүсгэхэд хүргэнэ. Эсвэл кино бүтээгчид жүжигчдийн дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх ч тохиолдол бий. Энэ удаад жүжигчид тоглож байгаа кинондоо ямар нэгэн зүйл нэмэх эсвэл өөрчлөхийг хүссэн тохиолдлуудыг танилцуулах гэж байна. Тэдний гаргасан санал эцсийн бүтээлд үнэхээр их нөлөөлжээ.

1. Бага Роберт Дауни болон “The Avengers” киноны шаурма иддэг хэсэг

Marvel Studios

“The Avengers” киноны төгсгөлд Төмөр хүн багийн бусад гишүүдээс зүгээр л: “Дараа нь яах уу?” гэж асуугаад кино төгсөх байсан юм. Робертод ийм төгсгөл зохимжгүй санагдсан тул өөрийн хувилбараа санал болгожээ: супер баатрууд цугтаа шаурма идэхээр явцгаана. Кино бүтээгчид түүний саналыг хүлээн зөвшөөрчээ, үүний үр дүнд үзэгч олонд таалагдсан тэр л хэсэг төрсөн байна.

 

2. Дуэйн Жонсон болон “Rampage” кинонд гориллыг аварч байгаа хэсэг

Warner Bros.

Жонсон киноны үйл явдлаар бол Жорж гэдэг гориллтой найзалдаг. Амьтны биед санамсаргүй байдлаар мутаген орсноос болоод Жорж өөрийгөө хянах чадвараа алддаг юм. Киноны төгсгөлд горилла үxэх ёстой байв, харин Жонсон үүний эсрэг байр суурьтай байжээ. Тийм учраас найруулагчид кино зохиолыг жүжигчинд тааруулж  өөрчилжээ. Киноны төгсгөлд Жорж үнэхээр үxсэн юм шиг жүжиглэнэ, гэхдээ горилла үнэндээ зүгээр л түүгээр тоглож байгаа нь тэр.

 

3. Сэмюэл Л. Жексон болон “Star Wars”-ын нил ягаан өнгийн гэрэлт сэлэм

Lucasfilm

“Star Wars”-ын ертөнцөд гэрэлт сэлэмтэй холбоотой маш энгийн дүрэм бий. Муу талынхны сэлэм улаан гэрэлтэй, харин сайн талынх нь – ногоон эсвэл хөx. Гэхдээ дүрмээс гажсан ганц л тохиолдол бий. Сэмюэл Л.Жексоны бүтээсэн дүрийн гэрэлт сэлмийн өнгөөрөө бусдын анхаарлыг татна. Жүжигчин найруулагчаас нил ягаан өнгийн сэлэм гуйжээ, нөгөөх нь ч эргэлзэх зүйлгүй шууд зөвшөөрсөн гэнэ.

 

4. Бен Аффлек болон “Gone Girl” киноны саравчтай малгай

20th Century Fox

Киноны нэг хэсэгт Аффлек Нью-Йоркийн нисэх онгоцны буудал дээр нуугдах хэрэгтэй болдог. Бусдын нүдэнд өртөхгүйн тулд тэр саравчтай малгай өмсөнө. Киноны үйл явдал Нью-Йоркод болж байгаа болохоор найруулагч “New York Yankees” багийн малгай өмсгөх санаатай байжээ. Харин Аффлек ийм саравчтай малгай өмсөхөөс татгалзсан нь тэрээр “New York Yankees”-ийн өрсөлдөгч “Boston Red Sox” багийг дэмждэгтэй нь холбоотой. Энэ үл ойлголцлоос болоод зураг авалт бүтэн 4 өдөр зогссон гэдэг. Гэхдээ тэд эцэстээ ойлголцож чаджээ. Аффлекийн бүтээсэн дүр “New York Mets” багийн малгай өмсөхөөр болсон юм.

 

5. Шакира болон “Zootopia” хүүхэлдэйн киноны Газелле

Walt Disney Pictures

Шакира энэ хүүхэлдэйн кинонд Газзеле гэдэг нэртэй дүрд дуу оруулсан. Дуучин кино бүтээгчдэд ганц л хүсэлт тавьжээ – дүр нь дуучинтай адилхан байх ёстой. Тиймээс зохиолоороо гуалиг байсан бөхөн гөрөөсийг арай “махлаг” болгоход хүрчээ. Дуучны хүсэл ч биеллээ олсон юм.

 

6. Хенри Кавилл болон үсэрхэг Супермен

Legendary Pictures

“Man of Steel” кинонд Супермен үсэрхэг цээжтэй байхыг олон үзэгч ажигласан байх. Урьд нь бол цээжиндээ ширхэг ч үсгүй супер баатрыг харсаар байгаад нүд бүр дасаж орхисон байсан. Үсэрхэг Супермен – сураг ажиг тавиад байхад гол дүрийг бүтээсэн Хенри Кавиллийн санаа бололтой. Зураг авалт эхлэхээс өмнө түүнээс цээжний үсээ хусахыг хүсжээ, харин жүжигчин комиксийн Суперменд цээжиндээ үстэй байдаг гэж тайлбарлаад хусахаас татгалзсан байна.

 

7. Мишель Родригес болон “The Fast and the Furious” киноны хайрын гурвалжин

Original Film

Кино зохиолоор бол Родригесийн тоглосон дүр Вин Дизелийн бүтээсэн дүрийг араар нь тавихаар байсан юм. Жүжигчин бүсгүйд энэ хэсэг үнэхээр таалагдаагүй ажээ. Бүр кинонд тоглохоос ч татгалзаж эхэлсэн гэдэг. Кино бүтээгчид Родригесийг алдахгүйн тулд xууран мэxлэлтийн хэсгийг бүрмөсөн авч хаяжээ.

 

8. Жейсон Айзекс болон “Harry Potter” киноны Люциус Малфойн дүр төрх

Warner Bros.

Жейсон Айзекс Малфойн гэр бүлийн тэргүүний дүрийг гайхалтай бүтээгээд зогсохгүй мөн үзэгч олны сэтгэлд үлдсэн дүр төрхийг бий болгоход тусалжээ. Кино зохиолоор бол Люциус Малфой богино хар-цагаан үстэй, судалтай хувцастай байжээ. Их зантай шидтэн Малфой магллийн маягийн хувцас өмсөх нь юу л бол гэж жүжигчин үзсэн юм. Үүний оронд тэрээр урт цагаан үс, урт таяг, хээнцэр костюмыг санал болгожээ. Түүний энэ дүр төрх өөрийн эрхгүй “би бол ихэмсэг шидтэн” гэж хашхирах шиг болно.

 

9. Аника Нони Роуз болон “The Princess and the Frog” хүүхэлдэйн киноны солгой гартай гүнж

Walt Disney Pictures

“The Princess and the Frog” хүүхэлдэйн киноны гол дүр Тиана бол Диснейн солгой гартай хоёр гүнжийн нэг (нөгөө нь Мулан). Энэ санааг Тианад дуу оруулсан Аника Нони Роуз гаргажээ. Жүжигчин өөрөө – солгой гартай, тийм ч учраас түүний амилуулж байгаа дүр нь өөртэй нь адил байгаасай гэж хүссэн байна.

 

10. Харрисон Форд болон “Blade Runner” киноны гол дүрийн оньсого

Warner Bros. Pictures

Киноны үйл явдлаар бол хүмүүсийг хоёр ангид хуваасан байдаг – хүн болон дуураймал (хиймэл хүн). Хэн нь хэн болохыг тодорхойлоход маш бэрх. Киноны тусдаа оньсого – Харрисон Фордын бүтээсэн дүр дуураймал уу эсвэл жинхэнэ хүн үү?

“Blade Runner” киноны найруулагч гол дүр нь хиймэл хүн гэж бодож байжээ. Харин Харрисон Форд өөрийгөө жинхэнэ хүн байвал дээр гэж үзсэн юм. Энэ мэт зөрөлдсөн үзэл бодлоос болоод киноны гол дүрийг хэн болохыг тодорхойлсон үйл явдлыг хасахад хүргэсэн юм.

4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *