Сүнс, хий үзэгдлүүд гэрэл зурган дээр гарсан аймшигтай тохиолдлууд. Энэ бүхэн хуурамч уу эсвэл үнэхээр бодит зүйл үү?

2

Та хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэг үү? Хэрвээ тийм бол эдгээр гэрэл зургийг үзээд таны бүх биеэр хүйтэн хөлс урсана. Үгүй бол эдгээр гэрэл зургуудыг та хуурамч гэх байх, яагаад гэвэл одоо фотошоп гэдэг зүйлээр юу дуртайгаа бүтээж чаддаг болсон цаг. Хий үзэгдэл гэж үнэхээр байдаггүй юм бол бид яагаад тэгтлээ их айдаг юм бэ?

Цайны газрын хий үзэгдэл

Дэн Клиффорд австралийн Перт хотод томоохон цайны газар ажиллуулдаг нэгэн. Тэр хаалттай, харанхуй байсан кафедаа эмэгтэй хүний дүрс олж хараад үxтлээ айжээ. Энэ гэрэл зураг хяналтын камераас авсан хэсэг. Дараа нь дүрс огцом алга болно. Хий үзэгдэлд итгэдэг Клиффордын хэлснээр, мэргэжилтнүүд бичлэгийг судалж үзээд уг үзэгдлийг тайлбарлаж чадалгүй хоцорчээ.

Клиффорд эхлээд xулгайч байна гэж бодсон гэдэг. Илүү ойртоод хартал дүрс нэвт харагдаж байжээ. Цайны газрын эзэн “хий үзэгдэл”-ийн цаана байгаа зүйлийг нэвт харсан. Дараа нь өөрөө алга болжээ. Бичлэг хийсэн камер нь хөдөлгөөн мэдэрдэг, тиймээс шөнө дунд автоматаар ажиллаж бичлэг хийсэн гэсэн үг юм.

 

Корроборигийн эрэг дээр

Энэ хий үзэгдлийн зургийг Алелаида Пресбитериан Австралийн Корроборигийн хадан хавцлаас холгүйхэн авчээ. Эмэгтэй байгалийн зураг л авч байсан гэнэ, авсан зургаа угаалгаад хартал ийм хий үзэгдэл олж харжээ. Хэн нэгэн латин-америкийн лам байна гэнэ, нөгөө нь цамцтай бүсгүй байна гэнэ. Бүр гартаа дуран барьсан хий үзэгдэл байна ч гэж хэлсэн хүн бий. Дуран биш камер ч гэж бас таамаг дэвшүүлж. Ийм хий үзэгдлийг “Ажиглагч” гэж нэрлэдэг. Гэрэл зургийг 1956-1959 онуудын хооронд авчээ.

 

Мангас-лам

Хий үзэгдэлтэй зураг дундаас хамгийн алдартай нь энэ болов уу. 1963 онд Хойд Йоркширт байрлах Ньюби сүмээс холгүйхэн энэ гэрэл зургийг нэгэн баян англи хүн авчээ. Зарим нэг мэргэжилтнүүд уг гэрэл зургийг зохиомол гэдэг. Хэдий тийм ч гэлээ харахад нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн хэвээр.

Гэрэл зураг дээр гарсан дүрсний өндөр 180 см орчим. Энэ үед энэ сүмд ийм өндөртэй лам байгаагүй гэдэг. Гэрэл зураг дээр хөл харагдахгүй, тиймээс “хий үзэгдэл” ямар нэгэн зүйл дээр зогсож байгаа мэт.

 

Үл таних эмэгтэй

Энэ гэрэл зураг бас л аймшигтайд тооцогдоно, яагаад гэвэл бид үл мэдэгдэх нэгэн дүрсийг тодоос тод харах ажээ. Энэ нь хий үзэгдэл хүмүүсийн дэргэд гарч байгаа цорын ганц гэрэл зураг биш юм. Гарри Дак энэ зургийг 1976 онд байшингийнхаа ард авчээ. Түүний ач хүү гартаа нохойгоо бариад зогсож байгаа юм.

Үл мэдэх эмэгтэй Дакын ач хүү болон түүний Нейла хочтой нохой руу харна. Нохой түүнийг мэдэрч байгаа эсэх нь тодорхойгүй. Нохойг хий үзэгдэл мэдрэхээрээ хуцдаг гэцгээдэг. Ач хүү нүүр дүүрэн инээмсэглэсэн аз жаргалтай харагдана, дараа нь гэрэл зураг дээрээс юу олж харахаа огт гадарлаагүй. Энэ эмэгтэйн талаар хэн ч юу ч олж мэдэж чадаагүй юм.

 

“YouTube”-ийн бичлэг

Хий үзэгдэлтэй энэ бичлэг гэнэт л YouTube дээр гараад ирсэн. Экстрасенс гэрт юу болоод байгааг ойлгохоор орно. Тэр энэ удаад урьд өмнө нь учирч байгаагүй аймшигтай хий үзэгдэлтэй учирч байгаа нь бичлэгээс ойлгогдоно. Тэр өрөөнд орж ирэнгүүтээ далдын хүч мэдэрсэн тул шууд камераа асаажээ. Түүнд аймшигтай дуу чимээ сонсогдож байсан ч юу харагдахгүй байлаа.

Байшинд хэн нэгэн байгааг мэдрэхийн сацуу гарах дуу чимээ улам ойртсоор. Энэ үед нь эксрасенс холдсоор. Гарч байсан дуу гэнэт унтлагын өрөөнд шилжинэ. Камер тэнд л нэг эвгүй зүйл авч чаджээ – утаа шиг. Дараа нь судалж үзээд хий үзэгдэл гэж тодорхойлжээ. Утаа шиг л хурдан хөдөлдөг тэр зүйл нь хий үзэгдэл байсан ажээ. Итгэх эсэх нь таны л хэрэг.

 

Ширээний ард цуг сууж наргисан нэгэн

1988 онд хэсэг жуулчид Австрийн Альпын нуруунд амарч байхдаа зочид буудалдаа цуглан зураг даруулахаар шийджээ. Үдэлтийн оройн зоогт ирсэн зочдын нэг бол Тод. Тэр камераа цагийг нь тааруулаад энэ гэрэл зургийг дарсан юм. Эхний удаад камерын гэрэл асаагүй болохоор дахин нэг оролджээ.

Хальсыг угаалгаад хартал эхний зураг дээр аймшигтай зүйл гарсан байжээ. Огт танихгүй нэг эмэгтэй тэдний дунд үдэлтийн зоог барин сууж байх юм гэнэ. Гэрэл зургийг мэргэжилтнүүд судалж үзсэн бөгөөд зохиомол зураг гэдгийг тэд баталж чадаагүй юм.

 

Төмөр замын гарам дээр

Техаст байрлах энэ төмөр зам дээр хэд хэдэн сурагч дaйруулж байсан гунигтай тохиолдол бий. Үxсэн хүүхдүүдийн сүнс энд байсаар байгаа гэдэгт нутгийн ард иргэд гүн итгэдэг. Энэ түүхээр “Fingerprints” кино хүртэл хийсэн байдаг юм. Цaгдаа хэргийг мөpдөж байхдаа хүүхдүүдийг алсaн гэж дүгнэдэг. Хяналтын камерт ямар ч бичлэг байдаггүй. Энэхүү гэрэл зураг дээр гарсан дүрс нь харааны гажигтай холбон тайлбарлаж болох юм. Нэг бүсгүй найз нартайгаа унадаг дугуй унаж байхдаа энэ гэрэл зургийг даржээ. Гэрэл зураг дээр нэвт харагдах дүрс гарсан байна. Зарим нэг нь гартаа бамбаруушаа барьсан бяцхан охин байна ч гэж үздэг.

 

Шaрил хадгалах газрын плитан шал

Хий үзэгдэл хяналтын камерт орсон бас нэг тохиолдол. Баруун Йоркширт “Түлхүүр” хэмээх ресторан бий. Хий үзэгдлийн дүрс ресторанаар сэлгүүцнэ. Хяналтын камер хөдөлгөөн мэдрэгчтэй тул хоосон ресторанд хэн нэгнийг мэдэрвэл рестораны эзний гар утсанд мессеж ирдэг ажээ.

Рестораны эзэн Пол Вуд гэмт xэрэгтэн байна гэж эхлээд айжээ. Гэмт xэрэгтэн юу хийж байгааг дэлгэцнээсээ хараа салалгүй ажиглаж цaгдаа нар ирэхийг тэвчээртэй хүлээж суув. Вуд зүрхний өвчтэй болохоор бүр ч их санаа зовжээ. Эхлээд камер нь эвдэрчихлээ гэж бодож байтал хэвийн ажиллаж байгааг ойлгосон байна. Рестораны шал нь хуучин шaрил хадгалах газрын плитагаар хийгдсэн болохоор хий үзэгдэл ирсэн юм болов уу.

 

Харри Потерийн галт тэргэнд

Үл тайлагдах нууцлаг үйл явдлыг судлаач Вермох нь энэ зургийг авсан бөгөөд энэ галт тэргийг өмнө нь Харри Поттер киноны зураг авалтад ашиглаж байжээ. 63 настай судлаач маань өөрийнхөө гар утсаараа авсан зураг дээрх охиныг уг галт тэрэг дотор байгаагүй гэдэгт итгэлтэй байгаа юм.

Охин цагаан цамц, хөx банзал өмссөн байх ба царай зүсийг нь сайн харж болохоор тод буусан байна. Мөн охины царай дээр илүү их гэрэл туссан байгааг харж болно. Хэн ч энэ охин руу хараагүй байгаа биз? Мэргэжлийн зурагчин энэ зургаа хараад гүн цочролд орсон гэдэг. Охиныг хүрээлэн буй энэ гэрлийг судалж үзээд энэ нь холограмм байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Хамтдаа зураг авахуулсан нь

Энэ зургийг 2000 оны үед Филлипинд, Нокиа 7250 утсаар аваад сошиал сүлжээнд тавьсны дараа ихээхэн шуугиан тарьсан билээ. Зураг дээрх хоёр эмэгтэй гудамжинд явсан хүнээс гуйж өөрсдийнхөө зургийг авахуулсан бөгөөд энэ үед хажууд нь хэн ч байгаагүй гэнэ. Харин зураг дээр гурав дахь хүн гарч ирсэн байгаа нь энэ.

Энэ зураг жинхэнэ эсэхийг мэдэх хүн алга. Гэхдээ л хий үзэгдэл нэг эмэгтэйн гараас барьсан мэт харагдаж байгаа нь эвгүй. Тэрхүү хий үзэгдлийн нүүр царай тодорхой гараагүй ч хүний гавлын хэлбэр хэмжээтэй байгаа нь бүр ч аймаар.

 

Цонхоор харах хөгшин эмэгтэй

Энэ зургийг 2009 онд Кливлендэд авчээ. Барилгачид дээвэр дээр ажиллаж байх үед нэг нь уг зургийг аваад дараа нь хартал цонхоор харах нэгэн хөгшин эмэгтэйн дүрс үлдсэн байв. Цагаан хувцастай энэ хөгшний бие ихээхэн суларч, доройтсон мэт харагдана. Хамгийн аймшигтай нь энэ хөгшин тус байранд урьд нь амьдарч байсан, зураг авахаас гурван сарын өмнө нас бaрсан, зураг авах үед тухайн байранд ямар ч хүн байгаагүй зэрэг зүйлүүд билээ.

 

Рейнхэм Холлын Леди

Энэ бол хий үзэгдэлийг хальсанд буулгасан хамгийн анхны зургуудын нэг. “Тосгоны амьдрал” сонины хоёр гэрэл зурагчин энэ зургийг авсан бөгөөд энэ хий үзэгдлийн тухай бүр 1726 оноос эхлэн ярьдаг байжээ. Тухайн үед дандаа бор хүрэн хувцас өмсдөг байсан Леди Дороти Тауншенд нас бaрсан ба түүнийг “Рейнхэм Холлын бор хувцастай хатагтай” гэж нэрлэдэг байсан аж. Гэрэл зурагчид энэ хий үзэгдлийг шатан дээр харагдах үед зургийг нь дарж амжсан байна.

 

Самурайн хөл

Самурайн хий үзэгдлийн зургийг Японы нэгэн эрэг орчмын газар авч амжсан нь энэ. Зураг авсан техник нь Самсунг галакси утас бөгөөд энэ газар нь эртний дaйчдын оpшуулгын ойролцоо байрладаг юм байна.

Канадын нэгэн гэр бүл тус газраар аялж явах үед энэ зургийг авч Реддит дээр тавьсны дараа олон хүмүүс уг зураг дээр өөр нэгэн хүний хөл байгааг олж харсан юм. Зураг авсан хүний хэлснээр бол тухайн орчинд өөр хүн огт байгаагүй бөгөөд тэр үед авсан өөр бусад 5 зурганд энэхүү хөл огт байхгүй гэнэ. Олон хүн энэ нууцлаг хөлийг самурайн хөлтэй адил гэж дүгнэжээ.

 

Сүнс биеэсээ салан одож байгаа нь

Үүнийг жинхэнэ зураг гэдэгт олон хүн эргэлздэг. Зураг авсан хүн нь болохоор нас бaрж байгаа хүний зураг авсан гэх ба фото дээр гурван хэсэг хий биет харагдана. Зарим хүн үүнийг ердөө л хальсан дээр буусан хурууны хээ төдий гэж байхад өөр нэг хэсэг ихээхэн нууцлаг зүйл энд байна гэж үзнэ.

Зураг дээрх хүн их хүнд өвчтэй, бараг үxэж байгаа мэт байгаагаас болж энэ зураг аймшигтай харагддаг билээ. Ер нь хүний биеэс сүнс нь салан одож байгаа тухай зураг, видео олон байдаг бөгөөд энэ талаар судалдаг хүмүүсийн хэлснээр бол сүнс нь хүний биеийн хэлбэртэй байх ёсгүй, ямар нэг утаа манан шиг зүйл байх болов уу гэж үздэг байна. Дахин хэлэхэд энэ зургийг жинхэнэ эсэхийг тогтоож чадаагүй байгаа билээ.

 

Шүтэн бишрэгч

1997 оны 8-р сарын 17-нд Дениз Рассел гэх хүн эмээгийнхээ зургийг авчээ. Зураг дээрх хүн 94 настай ба оюун ухаан нь нэлээд доройтсон, ахмадын асрах газар амьдардаг хүн.

Нэгэн өдөр уг газарт жижигхэн баяр зохион байгуулж олон хүн нэг нэгнийхээ зургийг авч байсан боловч зөвхөн энэ зураг л олон хүний айдас, сонирхлыг татсан юм. Учир нь зураг дээр байх эмгэний цаана нэгэн эрэгтэй хүн байгаа явдал ба энэ бол уг зургийг авсан хүний өвөө нь байв. Харин тэр хүн 13 жилийн өмнө буюу 1984 онд нас бaржээ. Энэ зураг нь хий үзэгдлүүд өөрийн хайртай хүмүүсийг эргэж тойрдог гэдгийг нэг баталгаа болох биз ээ.

Уншигч та хий үзэгдэлд итгэдэг үү?

73
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *