
Penas Ciudad Barrios бол Эль Сальвадорын өмнөд хэсэгт байрладаг чанга дэглэмтэй шорон бөгөөд Mara Salvatrucha дээрмийн бүлгийн гишүүдэд зориулагджээ. Анх 800 хоригдлын багтаамжтайгаар баригдсан ч өдгөө 2500 гаруй гаруй хүмүүжигч энд буй. Шоронгийн дотоод үйл ажиллагааг үндсэндээ дээрэмчин хоригдлууд өөрсдөө эрхэлдэг бөгөөд тэд өөрсдөө талх барих мухлаг, үндсэн нөхөн сэргээх төв тэр ч бүү хэл эмнэлэг зэргээ ажиллуулдаг байна.
Хэрвээ та энэ шорон руу орвол тэнд хамгаалагч байхгүй болохыг анзаарна. Эндхийн хамгаалагчид зөвхөн гаднаа байж, дотогш орохоос зайлсхийдэг байна. Гэмт хэргийн тоогоор дэлхийд тэргүүлэх болсон Сальвадорын энэ шоронд хар тамхины бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөнөөс болж, хоригдлууд бие биенийгээ хөнөөх явдал цөөнгүй гардаг аж. Энэ шоронд хоригдож байгаа биеэрээ дүүрэн шивээстэй дээрмийн бүлэглэлийн гишүүдийн зургийг Лондонгийн гэрэл зурагчин Adam Hinton авчээ.








Luvsan Bolor
2015/09/10 at 20:34
Pee zarlal in sambar
Todnoo Zorigoo
2015/09/10 at 22:28
Zarlaliin sambarnuud hahaha
Зочин
2015/09/11 at 09:16
evgui garuud baina da hehe