Дэлхийн толгой баячуудын нэг Билл Гейтс улс орнуудын хөл хорио 2022 оныг хүртэл үргэлжилнэ гэж үзэж байна

0

“Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Bill Gates саяхан Jake Tapper-ийн хөтөлсөн “CNN”-ийн нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэр үүсээд байгаа цар тахлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Технологийн томоохон магнатын үзэж буйгаар хөл хорио 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн 6 сарын хугацаанд зоогийн газрууд үйл ажиллагаагаа бүрэн зогсооно гэжээ.

АНУ-ын хувьд Ковид-19 вирусын эсрэг вакциныг өргөн цар хүрээгээр ард иргэддээ хийлгүүлэх боломжтой болсон ч, Gates дараагийн 4-6 сарын хугацаа одоо үргэлжилж буй цар тахлын хамгийн хүнд цаг үе байх болно гэж хэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ковид-19 вирусын халдвар дахин 200,000 гаруй хүний амийг авч болзошгүй гэж үзжээ. Гэхдээ Gates “Хэрэв хүмүүс маск зүүх болон бусад дүрэм журмыг баримталж чадвал, энэ тоог цаашид нэмэгдүүлэхгүй байх боломжтой.” хэмээн анхааруулсан байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч Tapper түүнээс хэзээ хүн төрөлхтөн буцаад хэвийн амьдралдаа орох бол гэж асуухад Gates дараах хариултыг өгчээ:

“Маск зүүхгүй, хүн хоорондын зайг барихгүй, өөрөөс нь өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд шалтгаалж буйг ойлгохгүй цагт үүнийг ярих эртдэх байх. Хэдий тийм боловч, бид ирэх зун гэхэд одоогийнхтой харьцуулахад буцаад хэвийн амьдралдаа орчихсон байх болов уу. Гэвч улс орнууд нэг нэгэндээ тусалж, ард иргэдээ бүрэн вакцинжуулж дуусах гэсээр байтал 2022 оны эхэн үед гэхэд л албан ёсоор энэ цар тахлын ард гарсан байна.”

 

Түүний ярилцлагыг бүтнээр нь үзэх:

Хэрэв та санаж байгаа бол, 2015 онд Gates “TED Talk”-ийн үеэр хүн төрөлхтөн дараагийн асуудалд бэлэн биш байгаа талаар хэлж байсан юм.

Тэр илтгэлийнхээ үеэр дараах зүйлсийг хэлж байв:

“Хэрэв дараагийн арван жилд ямар нэгэн зүйл 10-аас багагүй сая хүний амь насыг авч одвол, энэ нь гарцаагүй дaйн тyлaaн гэхээсээ илүүтэй маш өндөр эрсдэлтэй вирусын халдвар байх болно. Пуужин биш микробууд.”

“Энэ гамшигтай нүүр тулахад нөлөөлж буй биднээс шалтгаалж байгаа асуудал бол хүн төрөлхтөн цємийн зэвcэгт голчлон хөрөнгө оруулалт хийж, ач холбогдол өгч байна. Гэвч бид голомтот халдвар дэлхий нийтийг хамрах юм бол, хэрхэн зогсоох вэ гэдэгт маш өчүүхэн хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ.”

“Бид дараагийн голомтот халдварт бэлэн биш байна.”

 

Бичлэг үзэх:

5
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2020/12/19 at 12:48

    Энэ маань нүдний шилтэй л болохоос Ванга болцон байна ш дээ

  2. Joy Joy

    Joy Joy

    2020/12/19 at 12:52

    shaa shaa

  3. Bayanmunkh Tuuhai

    Bayanmunkh Tuuhai

    2020/12/19 at 13:34

    Монголд магадгүй л юм

  4. Burmaa Buugii

    Burmaa Buugii

    2020/12/19 at 13:35

    Kkk

  5. Telmuun Bayar

    Telmuun Bayar

    2020/12/19 at 14:36

    Энэ муу коронаг дээ 😠

  6. Umbaa Natsagdorj

    Umbaa Natsagdorj

    2020/12/19 at 15:07

    Өөрөө тараачихсан тэгээд л их мэдээд байна даа. …

  7. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/12/19 at 15:26

    Ziwuun tsaraitai batsaan 😂😂😂

  8. Hero Bold

    Hero Bold

    2020/12/19 at 18:43

    Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурч байж мэднэ. Улс орнуудыг шуналын нүдээр л харж байгаа даа энэ хүн!

  9. Аз Жаргал

    Аз Жаргал

    2020/12/19 at 20:14

    Үнэн бх аа

  10. Narangoo Narangoo

    Narangoo Narangoo

    2020/12/19 at 21:27

    Pfizer вакцины нууц эзэн

  11. У. Нацагдорж

    У. Нацагдорж

    2020/12/20 at 01:17

    Baychuudin ug unen boldog horvee gej hahahha

  12. Lkhagvasuren

    Lkhagvasuren

    2020/12/20 at 01:19

    У. Нацагдорж muu amtai amitan be kk😂

  13. Gantulga Danzan

    Gantulga Danzan

    2020/12/20 at 11:14

    Энэ дурак чинь вакцин гаргаж ашиг гаргадаг гээ биз дээ үр хүүхдүүддээ өөртөө ёрөөсөө вакцин хийлгэдэггүй гэж бичсэн байсан тэхээр мэдэж байгаа л даа

  14. Baigalmaa Badam

    Baigalmaa Badam

    2020/12/20 at 14:30

    Tiim bh da tahalig bar jild barna gj hugshchvvd yridag gne lee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *