Шүдээ угаах нь чухал зүйл хэдий ч хэт их угаасан тохиолдолд шүдний паалан гэмтдэг гэдгийг, мөн шүдний сойзоо саванд хийж тавих нь тийм ч зөв зүйл биш гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мөн түүнчлэн шүдээ өглөөний цайны өмнө угаах нь зөв үү эсвэл дараа нь угаасан нь зөв үү гэдэгтэй хүмүүс өөр өөр бодолтой байдгийг бид мэднэ. Харин шүдний эмч нар энэхүү асуудлыг шийдвэрлэх хамгийн эцсийн оновчтой хариултыг өгчээ.
Шүд угаах хамгийн тохиромжтой цаг хэдийд байдаг вэ?
Өглөө боссоны дараа болон орой унтахын өмнө гэх мэт хүмүүс тогтмол шүдээ угаах цагтай байдаг билээ. Харин өглөө шүдээ угаахдаа өглөөний цайны өмнө угаах хэрэгтэй юу эсвэл дараа нь угаах ёстой болов уу? Мэргэжилтнүүд өглөөний цайны өмнө шүдээ угаахыг зөвлөдөг ажээ.
Яагаад өглөөний цай уухаас өмнө шүдээ угаах хэрэгтэй вэ?
Хүнийг унтаж байх үед аман доторх бактериуд өдрийн цагийнхаас хоёр дахин нэмэгддэг байна. Иймээс өглөө сэрсний дараагаар амнаас эвгүй үнэр гардаг ажээ. Харин та шүдээ угаахаас өмнө өглөөний цайгаа уусан тохиолдолд шүдний цооролд хүргэх эрсдэлтэй байдаг байна.
Хэрэв өглөөний цай уусны дараа шүдээ угаах хэрэгтэй болвол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй
Кофе, жүржийн шүүс, шарсан талх зэрэг өглөөний цайны нэгэн хэсэг болсон хүчллэг зүйлс идсэн бол өглөөний цайнаас хойш хамгийн багадаа 30 минутын дараа шүдээ угаахыг танд зөвлөж байна. Учир нь дээрх зүйлсийг хэрэглэсний дараагаар шүдээ угаах нь цооролд хүргэх эрсдэлтэй байдаг ажээ. Иймээс шүдний эмч нар өглөөний цай уухын өмнө шүдээ угааж байхыг зөвлөдөг байна.
Өглөөний цай уусны дараа шүдээ угаахыг эрхэмлэдэг хүмүүст зориулсан зөвлөгөө
Хэрэв та өглөөний цай уусны дараа шүдээ угааж хэвшсэн бол дараах зөвлөмжүүдийг дагаж, амны хөндийн эрүүл ахуйгаа хамгаалаарай.
- Юм идсэнээс хойш 30 минутаас 1 цаг хүртэл хугацаанд шүдээ угаалгүй хүлээх.
- Шүдээ цэвэрлэж, амнаас гарах эвгүй үнэрийг багасгах үүднээс нэг аяга ус эсвэл сахаргүй бохь зажлаж хэвших
- Талх, жигнэмэг, хатаасан жимс, цитрус жимснүүд зэрэг зүйлсийг хэрэглэсний дараа болон өглөөний цай уусны дараа шууд шүдээ угаах хэрэггүй.
Та шүдээ өдөрт хэдэн удаа угаадаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй өөрийн туршлагаас хуваалцаарай.
Гаамаа Дэчин
2020/12/19 at 08:50
Эмч нарын зөвлөгөө зөрчилдөад байх юм аль нь зөв юм бол доо
Enhee Enhbatar
2020/12/19 at 09:28
Өглөө оо түхэхгүй шүдээ угаа цайгаа уугаад гарахдаа оо түрхэж угаах хэрэгтэй мон хоолноос хойш 30 минутын дараа шүдээ угаах нь зүгээр хэхэхэ би эмч биш шүү
Enerel Eenee Eenee
2020/12/19 at 11:37
emch bolhoor ugluu ugaah hereggvi gd bdgin blr
Chantsal Dorjsuren
2020/12/19 at 12:32
Бат-Ирээдүй Энхболдын
Eejmaa Zundui
2020/12/19 at 18:18
Хачин ойлгомжгүй аль ч болохоор юм бичсэн байна.
Эмч хүн анагаахын шинжлэх ухаанаар батлагдсан зөвлөгөөгөө бичээч.
Алцагнасан. Алиныг нь хийхээ мэдэхгүй юм бичжээ.
Товтой юм бичиж сураач
Мандах Шомбоон
2020/12/20 at 02:32
Одоо үед цайгаа уучаад угаах нь зөв гэсэн хүний идсэн зүйл шүдэнд хэрэгтэй зүйлийг өгдөг гэсэн. Шүд хорхой идэхийг багасгадаг гэсэн
Naran-Od Batchuluun
2020/12/20 at 16:02
Шөнө
Bagii Bagii
2020/12/20 at 17:43
tsaigaa uushad ugaax ni zuv
Мягаа Мягмарсүрэн
2020/12/21 at 09:32
yysnii daraa
Urnaa Urnaa
2020/12/21 at 21:18
Hool idehiin omono ugana
Зочин
2022/02/24 at 15:01
Baryarlaa egj ananaraa