Судсаар нь янз бүрийн улс үндэстний цус холилдон урсаж буй 20 одууд

0

Шоу-бизнест нүүр царайгаараа танигдаж од болдог. Мэдээж үүний хажуугаар тэдний гадаад үзэмжинд хувцаслалт, үсний засалт бас оддын өөрсдийн хэв маяг чухал үүргийг гүйцэтгэнэ, байгалиас заяасан гоо үзэсгэлэнг ч бас мартаж болохгүй. Судсаар нь олон үндэстний цус холилдсон бол тэдний гадаад үзэмжинд ихээр нөлөөлдөг гэсэн яриа ч бий.

Оддын намтрыг судалж үзсэн бөгөөд тэд үнэхээр бидний төсөөлж байгаагүй өвөг дээдэстэй болох нь тодорхой болсон юм.

1. Шарлиз Терон

© Jen Lowery /Broadimage/Broad Image/East News

Тэрээр Өмнөд Африкт африканерын (голланд, герман болон франц гаралтай колонистуудын үр удам) гэр бүлд төржээ. Эхийн талаасаа герман, харин эцгийн талаасаа – франц болон голланд цустай. Жүжигчин бүсгүйн өвөг дээдэс Францаас гарч Өмнөд Африкт ирсэн анхны гугенотууд (францын протестантууд) байжээ.

 

2. Леонардо Ди Каприо

© Jen Lowery / MEGA/Mega Agency/East News

Ди Каприо эцгийн талаасаа итали болон герман цустай. Харин түүний ээж нь герман болон оросын цагаачийн гэр бүлд төржээ. Ди Каприо нэгэн ярилцлагадаа өөрийгөө оросын эрлийз гэж байсан удаатай.

 

3. Николь Кидман

© Carlos Piaggio/The Grosby Group/Grosby Group/East News

Жүжигчин бүсгүй Хавайд төрсөн бөгөөд Хокулани гэх нутгийн нэр хайрлаж байжээ. Хокулани – “тэнгэрийн од” гэсэн үг юм. Кидманы өвөг дээдэс ирланд, шотландаас гаралтай.

 

4. Жессика Альба

© Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News

Эхийн талаасаа жүжигчин бүсгүй дани, валли, герман, англи бас франц гаралтай. Жүжигчний эцгийн төрөл төрөгсөд нь Мексик гаралтай хүмүүс байдаг ажээ.

 

5. Тимоти Шаламе

© Cyril Pecquenard/KCS/East News

Эхийн талаасаа еврей гаралтай бол эцгийн талаасаа канад-британи гаралтай францчууд юм.

 

6. Мила Йовович

© Instagram/Sipa USA/East News

Жүжигчин маань Черногорийн эмч болон жүжигчний гэр бүлд Киевт төрсөн. Милагийн эхийн өвөг дээдэс нь Тулагийн уугуул байжээ.

 

7. Шакира

© Twitter/Sipa USA/East News

Шакирагийн гоо үзэсгэлэн нь эцгийн талаас араб, ливан цус холилдсоных, харин эхийн талаас испани, итали цус холилджээ.

 

8. Зендая

© zendaya / instagram

Од бүсгүйн эцэг – македон болон исланд гаралтай афро-америк. Харин эхийн талаасаа герман, ирланд болон шотланд цус холилдсон юм.

 

9. Крис Хемсворт

© Invision/Invision/East News

Жүжигчин залуу Австралид төрсөн. Эцгийн талаас англи, шотланд болон герман гаралтай. Харин эхийн талаас голланд, ирланд цус холилджээ.

 

10. Скарлетт Йоханссон

© Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News

Скарлеттийн эцэг Дани гаралтай, харин эцгийн талын өвөө нь швед хүн байсан гэдэг. Жүжигчний эх еврей гаралтай ажээ.

 

11. Сальма Хайек

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Сальмагийн эцэг – Ливанаас ирсэн мексик хүн, харин эх нь болох Диана Хименес Медина – испани гаралтай дуурийн дуучин байжээ. Хайек өөрийгөө 50% ливан, 50% испани цустай гэж үздэг байна.

 

12. Киану Ривз

© PacificCoastNews/BWP Media/East News

Жүжигчин Ливанд төрсөн. Түүний эх – Эссексийн англи бүсгүй, харин Хавай гаралтай эцэг нь хавай, хятад, англи, ирланд бас португали цусны хольцтой байжээ.

 

13. Ума Турман

© Everett Collection/East News

Ума Бостонд америк болон герман гаралтай швед загвар өмсөгчийн гэр бүлд мэндэлжээ.

 

14. Кристина Агилера

© face to face/FaceToFace/REPORTER/eastnews

Дуучны эцэг нь Эквадорт төрсөн, харин эх нь герман, ирланд, валли болон голланд цус холилджээ.

 

15. Жейсон Момоа

© Admedia, Inc/Sipa USA/East News

Жейсон Момоагийн эх орон – Хавай. Түүний эцэг нь хавай гаралтай, харин эх нь герман, ирланд болон индиан өвөг дээдэстэй байжээ.

 

16. Анжелина Жоли

© TIZIANA FABI/AFP/East News

Жүжигчин эцгийн талаасаа герман, словак гаралтай, харин эхийн талаасаа франц-канад, голланд болон герман цус холилджээ.

 

17. Райан Гослинг

© Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News

Жүжигчний судсаар франц-канад, герман, англи, шотланд болон ирланд цус гүйж байна.

 

18. Ева Грин

© THOMAS SAMSON/AFP/East News

Жүжигчний эцэг нь британи, швед гаралтай, харин эх нь Францаас ирсэн Алжирийн иргэн ажээ.

 

19. Наоми Кэмпбелл

© Fred Duval/MEGA/Mega Agency/East News

Кэмпбеллийн судсаар афро-ямайк цус гүйж байна. Мөн эцгийнх нь эмээгийн талаас хятад-ямайкийн удам судар ч бий – Мин овгийнхон байжээ.

 

20. Камерон Диас

© Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News

Жүжигчин эцгийн тал куба гаралтай, харин эхийн талаасаа англи, герман цус холилдсон байна.

 

21. Мэрайя Кэри

© Mayer/face to face/FaceToFace/REPORTER/eastnews

Дуучны эцэг нь афро-америк болон афро-венесуэль гаралтай, харин эх нь – ирланд.

Олон улс үндэстний холилдсон хүмүүс илүү үзэсгэлэнтэй байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Энэхүү жагсаалтад багтсан жүжигчдээс хэн нь гадаад үзэмжээрээ танд илүү их таалагддаг вэ?

11
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Od Od

    Od Od

    2020/12/21 at 14:59

    Eр нь энэ бүх одуудын судсанд монгол цус бий. Бидний өвөө эдгээр улсуудыг бүгдийн байлдан дагуулж цэрэг,эмсээ үлдээж одсон бөлгөө

  2. Г. Наранбаатар

    Г. Наранбаатар

    2020/12/21 at 16:02

    Янз бүр үү

  3. Otgonbat Otgoo Daram

    Otgonbat Otgoo Daram

    2020/12/21 at 22:19

    Бүгд янз2 бдын бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *