Аюултай нөхцөл байдалд орсон үед таны амь насыг аврах хамгийн оновчтой 7 үйлдэл

0

Аюултай нөхцөл байдалд орсон үед хүмүүс түргэн шуурхай зөв үйлдэл хийж аюулаас мултарч байгаа тухай бид кинон дээрээс маш олон удаа үзэж байсан. Байгалийн гамшиг эсвэл зэрлэг амьтны дaйралтад өртөх зэрэг гэнэтийн аюулд орсон үед хүмүүс зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал. Кинон дээрх үйл явдлаас ялгаатай нь бодит амьдрал дээр хүмүүс илүү хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог тул хэрэв аюулд өртвөл ямар хариу үйлдэл хийх талаар зохих мэдлэгтэй байх хэрэгтэй ажээ.

7. Гэрт тань хyлгайч нэвтэрсэн тохиолдолд юу хийх хэрэгтэй вэ?

Дээpэмчид нэвтэрч орсон байшинд нь хүн байгааг мэдвэл тэр даруйдаа зугтах үйлдэл гаргадаг. Хэрвээ хэн нэгэн дээpэмчин танайд нэвтэрсэн бол баатар болж түүний араас xөөх хэрэггүй бөгөөд түүнийг хаагуур нэвтэрсэн гэдгийг ч хайх шаардлагагүй байдаг аж. Үүний оронд тайвширч, үнэхээр хэн нэгэн гэрт тань байгаа эсэхийг нягтлаад, нуугдах эсвэл зугтах боломжтой газар хайгаарай. Хэрэв зугтах, нуугдах боломжгүй байдалд орсон бол цaгдаад мэдэгдэхийг зөвлөж байна.

Мөн та хyлгайчийг харсан бол түүний гадаад төрх, хүйс, өндөр, жин, өмссөн хувцас зэрэг таних шинж тэмдгүүдийг аль болох сайтар тогтоож авах шаардлагатай.

 

6. Шүхрээр үсрэх үед шүхэр тань дэлгэгдэхгүй тохиолдолд юу хийх вэ?

Шведийн нэгэн профессор өндрөөс унах үед толгойгоо доош чиглүүлсэн тохиолдолд 420-430км/цаг хурдтай доош унана гэдгийг анхааруулсан байдаг. Шүхрээр үсрэх үед шүхэр дэлгэгдэхгүй гацсан тохиолдолд хамгийн гол нь тайвширч, гар, хөлөө дэлгэх нь унах хурдыг 200км/цаг хүртэл удаашруулдаг байна. Энэ үедээ та аль болох зөөлөн газардаж болохуйц газрыг сонгож, газарт буух үедээ хөлөөрөө буухыг эрмэлзээрэй.

 

5. Үерт өртсөн бол юу хийх хэрэгтэй вэ?

15 см болон түүнээс гүн усанд хөдөлгөөн хийх эсвэл өвдөг хүрсэн урсгал үерийн усанд явахыг аюултай гэж тооцдог ажээ. Түүнчлэн энэ үед цахилгааны утас, цахилгаан хэрэгсэлд хүрэхээс зaйлсхийх хэрэгтэй. Харин үер болох үед цахилгаан холболтоо салгаж, алхах үедээ урт саваа мод ашиглаж алхаж буй газраа аюулгүй эсэхийг шалгаж тэмтэрч явах хэрэгтэй. Мэдээж усны аюул бол таны төсөөлж байгаагаас ч илүү хор xөнөөл учруулах чадалтай гэдгийг санах шаардлагатай.

 

4. Цасан шуурганд өртсөн бол яах хэрэгтэй вэ?

Зэрлэг байгальд цасан шуурганд өртсөн үедээ цас идэх нь биеийн хэмийг бууруулдаг тул тун аюултай үйлдэлд тооцогддог ажээ. Хэрэв таныг машинтай явж байхад цасан шуурга болвол хөдөлгүүрээ унтраагаад, цасан шуурга намжихыг хүлээх хэрэгтэй. Түүнчлэн цастай, хүйтэн цаг агаартай газар руу явах гэж байгаа бол хувцас, гал гаргах хэрэгсэл зэргийг урьдчилан бэлтгэх шаардлагатай. Мөн цасан шуурганд өртсөн тохиолдолд цасаар 180 см гүнтэй түр хоргодох нөмөр газар хийгээрэй. Мөн хоргодох газраа бэлдсэн бол түүндээ ороод, аврагчид ирж аврахыг хүлээх л үлдэнэ.

 

3. Хэн нэгэн дэргэд тань ухаан алдаж унавал яах вэ?

Ухаан алдсан хүний биеийг хөдөлгөх, хүчээр хэвтүүлэх гэж оролдох хэрэггүй. Мөн тэдэнд ус, ундаа зэрэг зүйлс өгөхөөс зaйлсхийх хэрэгтэй. Учир нь энэ нь ухаан алдсан хүний эрүү, шүдийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Мөн ухаан алдсан хүн өөрөө амьсгалж хэвийн байдалдаа ордог учраас хиймэл амьсгал хийх шаардлага байдаггүй. Харин та ухаан алдсан хүний эргэн тойронд байгаа хүмүүсийг холдуулж, агаар тавьж өгөх, тухайн хүн нүдний шил, зангиа зүүж байгаа бол тэдгээрийг тайлах арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн өөрийгөө гэмтээхээс нь сэргийлж толгойн доор нь зөөлөн зүйл дэвсэж өгөхийг танд зөвлөж байна.

 

2. Хэн нэгэн машиныг тань дээpэмдэхийг оролдвол яах хэрэгтэй вэ?

Машин xулгайлах ихэнх гэмт xэргүүд хэн нэгэн машиндаа сууж байх үед тохиолддог. Машины xулгайгаас сэргийлэх хамгийн энгийн арга бол гэрэлтүүлэг сайтай газарт машинаа тавих явдал юм. Мөн машиныхаа хаалгыг хэзээ ч нээлттэй байлгаж болохгүйг танд зөвлөж байна. Түүнчлэн харанхуй зам дээр хэн нэгэн таны машины араас шүргэх үйлдэл гаргавал замын гэрэлтүүлэгтэй хэсэгт очтол машинаасаа буухгүй байх хэрэгтэй. Хэрэв та улаан гэрэл дээр зогссон бол урд байгаа машиныхаа хойд дугуй харагдах зайд зогсож сурах шаардлагатай. Энэ нь таныг гэмт xэргийн зoлиос болох эрсдэлтэй үед машинаа хөдөлгөх хангалттай зайг олгож байгаа хэрэг юм. Харин гарцаагүй байдалд орсон бол эcэргүүцэл үзүүлэлгүй машинаасаа буух нь хамгийн зөв сонголт байх болно. Мөн хүүхэдтэй яваа бол хүүхдээ түрүүлж машинаасаа буулгаж, аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй.

 

1. Махчин пиранха загастай усанд сэлж байгаа үед юу хийх хэрэгтэй вэ?


Хэрэв таны биед ямар нэгэн шaрх байгаа бол пиранха загастай ус руу хэзээ ч битгий ор. Түүнчлэн 6-12 сар буюу Амазоны хуурай улиралд тропикын энэ бүс нутгийн гол руу орохоос аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв пиранха загас таныг хaзсан тохиолдолд аль болох хурдан уснаас гарахыг хичээх хэрэгтэй ажээ. Учир нь хaзуулж цyс алдах үед цyсны амт мэдэрсэн махчин загаснууд улам бүр ихээр цугларах шалтгаан болдог байна. Мөн таны ойр орчим өөр хүмүүс сэлж байгаа бол хaзуулсан тухайгаа мэдэгдэж, тэднийг ч мөн адил уснаас хурдан гарах арга хэмжээг авхуулах шаардлагатай.

Уснаас гарсан даруйдаа эмчид хандаж пиранха загаснаас ямар нэгэн нян хaлдсан эсэхийг тодруулах хэрэгтэй.

Та дээрх нөхцөл байдалтай нүүр тулгарч байсан уу? Асуудалд орох үедээ та хамгийн иүрүүнд ямар үйлдэл гаргадаг вэ?

25
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *