Хүүхэдтэйгээ харилцах харилцааг бүрмөсөн сүйтгэж болзошгүй эцэг эхчүүдийн хэлдэг 7 буруу үг хэллэг

0
0
31,513

Хүүхдийн хүмүүжил – нарийн бөгөөд амаргүй ажил, хэд хэдэн хүүхэд зэрэг өсгөж байгаа бол улам их хүндрэлтэй тулгарна. Хүүхэд бүртэй ойр дотно, итгэлийн харилцаа үүсгэх шаардлагатайгаас гадна тэдний хооронд зөв харилцааг тогтоох зайлшгүй шаардлага гарна. Заримдаа үүнд өчүүхэн зүйл саад хийх нь бий. Жишээ нь, үеэс үед уламжлагдаж ирсэн хүмүүжлийн талаарх үгс нь хүссэн үр дүнд хүргэхгүй, харин ч үл ойлголцлыг улам даамжруулах нь энүүхэнд.

Хүүхэд хүмүүжлийн ажилд ямар үгийг, ямар шалтгааны улмаас хэлэхээс зaйлсхийх ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Тэд бие биетэйгээ өрсөлдөж биш харин бие биенээ дэмжиж, хайрлаж, ах дүүсийн аз жаргалыг мэдэрч өсөх хэрэгтэйг мартаж болохгүй.

“Ахыгаа (эгчийгээ) хараач!”

Өөр бусад хүүхэдтэй харьцуулах нь сайн сэдэл мэт санагдаж болох юм. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ үед хүүхэд юу ойлгодог вэ гэхээр, таныг ах эсвэл эгчид нь илүү хайртай, өөрийгөө хамгийн өөдгүй нь гэж л бодож суудаг. Үүнээс болоод атаархах сэтгэл төрнө, цаашлаад хүүхэд өөрийгөө үнэлэхээ больж муу аргаар бусадтай өрсөлдөх бодолтой болдог.

 

“Дүүгээ харж бай”

© Pexels, © Unlash

Мэдэгдэхүйц насны ялгаа байгаа тохиолдолд л дүү харах тухай яриа хөндөгдөнө. Гэхдээ дүү харах ажил нь ах, эгч нарын үүрэг болох ёсгүй буюу эцэг эхийн хайр халамж, үүрэг хариуцлагыг бүрэн орлохоор хэмжээнд яагаад ч байж болохгүй. Дүүгээ хайрлах чин хүслээр харах санаачлага төрж байвал тэдний хооронд зөв харилцаа тогтож чадна. Ах, эгч нарын хөдөлмөрийг зохих зүйлээр урамшуулж байх хэрэгтэй, жишээ нь халаасны мөнгө, бэлэг байж болох юм.

 

“Чи түүнийг хайрлах ёстой”

Гэрт шинэ хүүхэд төрөх – ах, эгч нарын хувьд стресс болдог, тэд хардах сэтгэлээсээ болж юм болгонд уцаарлах нь их нэмэгдэнэ. Зулай дээр нь гишгэж төрсөн гэдэг тайлбараар “шинэ хүн”-ийг хайрлахыг шаардах оролдлого үл ойлголцлыг улам л хүндрүүлдэг. Энэ үед том хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг зав заавал гаргаж байх нь чухал. Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрхтэй гэдгийг түүнд ойлгуулна, мөн дүүгээ хайрлаж халамжлах болгонд түүнийг сайшааж магтаж байхыг хичээгээрэй.

 

“Чи чинь том нь, ухаантай бай л даа, дүүдээ бууж өгч бай”

© Pexels, © Pexels

Байнга дүүгийнх нь талд орох, мөн ах, эгч нарыг тэвч, бууж өг гэж шаардах нь тэдний хоорондын харилцаанд ангал үүсгэхээс гадна том хүүхдийг сэтгэл зүйн хувьд асуудалтай болгон хүмүүжүүлэхэд хүргэнэ. Мөнхийн дaрамт шaхалт, үүрэх хариуцлагын ачаанаас болоод тэд гутранги бодолтой эсвэл хэтэрхий айдастай прерфекционист буюу “төгс”-д тэмүүлсэн хүн болж өсөх магадлалтай. Ийм хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ найз нөхдийн харилцаа тогтооход хүндрэлтэй байдаг.

 

“За, хэн нь хамгийн түрүүнд хувцсаа өмсөх вэ?”

Эцэг эхийн бас нэгэн хортой зуршил – өрсөлдөх чиг хандлагыг илтээр дээгүүр тавьдаг. Харьцуулалтын үр дүнд хүүхдийн хэн нэгэн нь өөрийгөө дорд гэдгээ ойлговол гэр бүлийн бүх гишүүдээс сэтгэл зүйн дaрамтыг ямар нэгэн байдлаар мэдэрдэг. Өрсөлдөөн гэдэг зүйл хүүхдүүдийн хувьд тоглоом биш юм, сэтгэл зүйн дaрамт үзүүлэхээс өөр шидгүй зүйл. Тийм учраас тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлэх биш харин багаар ажиллуулж сургах хэрэгтэй. Жишээ нь, эцэг эхийн хэн нэгэн нь гурав дахь тоглогч болж ялагдал хүлээж болох юм.

 

“Уурлахаа боль” эсвэл “Тэвч”

© Pexels, © Pexels

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг нь xориглох нь асуудлыг шийдэх арга зам биш, харин ч улам хүндрүүлж болзошгүй. Томчууд ч гэсэн дотоод үл ойлголцлоо ойлгоход хэцүү байдаг биз дээ? Хүүхдүүдийг уурлахыг xориглохын оронд тэднийг сайн сонсож бай, тэдний сэтгэл хөдлөл нь энгийн зүйл гэдгийг тайлбарлаж хэл, өөрийгөө ойлгоход нь тусал. Үл ойлголцлыг багасгахын тулд багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Тэдний цугтаа хийсэн ажлыг магтаж сайшаахаа мартаж болохгүй.

 

“Би та хоёрт адилхан хайртай”

Хүн болгонд өөрийн гэсэн давтагдашгүй онцлог бий, тиймээс эргэн тойрны хүмүүс таны хүчтэй бас давуу талыг анзаараасай гэж хүсдэг. “Би та хоёрт адилхан хайртай” гэдэг үг хүүхдүүдэд ямар ч онцгой зүйл байхгүй гэдэгтэй л адилхан сонсогдоно. Үүний оронд тэдний ялгааг хэлж, хүүхдийнхээ чухам тэр л онцлогт нь хайртай гэдгийг хэлж байх хэрэгтэй. Энэ үед хүүхэд өөрийгөө бусдаас онцгой, давтагдашгүй гэдгээ ойлгоно. Үүний дараагаар адилхан хайртайгаа илэрхийлж болно шүү дээ.

Таны бодлоор ямар үгс хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг вэ? Хүүхдүүдийн хоорондын харилцааг яаж зөв тэнцвэржүүлэх ёстой вэ?

34
ХарамсалтайХарамсалтай
32
ГайхмаарГайхмаар
22
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.